Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 311/ШШ2025/00032

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух Ш.*******ын нэхэмжлэлтэй

ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Янжмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.******* нь 1986 онд 8 дугаар анги төгсөөд илгээлтээр хөдөө мал дээр гарч Завхан аймгийн ******* сумын ******* ******* нэгдлийн ******* бригадад аав ээжийн хамт мал маллаж байгаад 1988 онд цэргийн албанд татагдаж цэргийн алба хаагаад 1990 онд халагдаж ирсэн. Ажиллаж байсан талаараа аймгийн *******аас лавлагаа авсан боловч зарим жил нь аавын нэрээ гарсан зөрчил гарсан тул түүнийг 1986 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл, 1990 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* ******* нэгдлийн ******* бригадад, мөн 1991 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 1992 оныг дуустал Завхан аймгийн ******* сумын ******* ******* ХХК-д мал маллаж байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага дэмжиж оролцож байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ш.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Тэрээр өөрийгөө 1986 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл, 1990 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл Завхан аймгийн Цагаан чулуут сумын ******* ******* нэгдлийн бригадад, 1991 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 1992 оныг дуустал Завхан аймгийн ******* сумын ******* ******* ХХК-д мал маллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн байна.

Ш.******* нь шүүхэд өөрийн цахим үнэмлэхний хуулбар, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Завхан аймгийн *******ын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/2083 дугаартай лавлагаа, 1986-1992 оны ******* сумын 70 дугаар данс, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэж 1987 оноос 1990 он хүртэл цалингийн бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, итгэмжлэлийн хамт ирүүлсэн, шүүхээс нотлох баримт гаргуулах захирамжаар түүний ХААТР 1-р маягтыг Иргэний *******ийн газраас гаргуулж авсан. Завхан аймгийн даатгалын хэлтсээс түүний нөхөн даатгалд хамрагдсан баримтуудыг мөн гаргуулж авсан байна.

Түүний Завхан аймгийн *******ын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/2083 дугаартай лавлагаа, 1986-1992 оны ******* сумын 70 дугаар данс, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэж 1987 оноос 1990 он хүртэл цалингийн бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, Завхан аймгийн Улсын *******ийн хэлтсийн ХААТР-1 А-гийн 14-т 1986 он ******* ******* нэгдэл малчин гэсэн бичилт хийгдсэн байна.

Дээрх баримтуудаар нэхэмжлэгчийн ажиллаж байсныг тогтоох боломжтой гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ш.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч овогт ын *******ыг 

- 1986 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл,

-1990 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл Завхан аймгийн Цагаан чулуут сумын ******* ******* нэгдлийн бригадад малчнаар,

-1991 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 1992 оныг дуустал Завхан аймгийн ******* сумын ******* ******* ХХК-д мал маллаж байснаар тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ш.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч Ш.******* нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ