Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 316/ШШ2025/00048

 

 

 

 

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

шийдвэрлэх тухай

 

 

аймаг сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан би нэхэмжлэгч “******* *******” ХХК *******ны ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* холбогдох “Түрээсийн төлбөр, алданги нийт 15,36,35 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй танилцаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

05 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнд: “Энэхүү "Эвлэрлийн гэрээ" /цаашид "гэрээ" гэх/-г Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.6 хэсгийг үндэслэн,

Нэг талаас: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* хороо, ******* *******, ******* тоот хаягт орших "******* *******" ХХК, түүнийг төлөөлж Банкны ******* /цаашид "нэхэмжлэгч" гэх/,

Нөгөө талаас: аймаг, , баг, Орхон хэсэг гудамж, байр, тоот хаягт оршин суух овгийн нар /цаашид "Хариуцагч" гэх,

Нэг. Нэхэмжлэгч "******* *******" ХХК Банкны аас 04 оны 8 дугаар сарын 0-ны өдрийн дүгээр "Нэхэмжлэл гаргах тухай" албан бичгээр аймаг сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч ******* холбогдуулж түрээсийн төлбөр, алдангид нийт 15,36,35.00 /Арван таван сая хоёр зуун гучин зургаан мянга гурван зуун тавин хоёр/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хоёр. Талууд нэхэмжлэлийн шаардлагын талаар дараах байдлаар харилцан тохиролцож, эвлэрч байна. Үүнд:

.1 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 7,36,35.00 /Долоон сая хоёр зуун гучин зургаан мянга гурван зуун тавин хоёр/ төгрөгөөс татгалзаж, хариуцагч үлдэх 8,000,000.00 /Найман сая/ төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.

Гурав. Хариуцагч 8,000,000.00 төгрөгийг 05 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор нэхэмжлэгчийн дараах дансанд бүрэн төлж дуусгана.

Хүлээн авагчийн *******: *******

Хүлээн авагч: ******* *******

Дансны дугаар: 5190033

Дөрөв. Талууд энэ гэрээнд дурдсан бүхий л асуудлаар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах гүй.

Тав. Энэхүү гэрээ нь талуудыг төлөөлөх бүхий этгээдүүд нь гарын үсэг зурж, шүүгчийн захирамжаар баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно.

Зургаа. Эвлэрлийн гэрээ нь гуравдагч этгээдийн хууль ёсны ашгийг хөндөөгүй болохыг Талууд баталж байна.

Долоо. Хариуцагч эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлнэ.

Найм. Энэ гэрээг Монгол хэл дээр 3 эх хувь үйлдэж, талууд тус бүр нэг хувь, шүүхэд нэг хувийг хадгалуулсан нь хуулийн адил хүчинтэй байна.

гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “******* *******” ХХК *******ны нь хариуцагч ******* холбогдуулан “Түрээсийн төлбөр, алданги нийт 15,36,35 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгч “******* *******” ХХК *******ны нь 7,36,35 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч Т. нь үлдэх нэхэмжлэлийн шаардлага болох 8,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлж барагдуулахаар тохиролцжээ.

Энэхүү эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ”

74.-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана”

74.6-д “Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг хоёр тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно” гэж заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 71,475 төгрөгийг гаргуулж төрийн сангийн 100130000941 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.-т заасныг удирдлага болгон

                                                          ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “******* *******” ХХК *******ны /РД:556375/-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч овогт холбогдох “Түрээсийн төлбөр, алданги нийт 15,36,35 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 71,475 төгрөгийг гаргуулж төрийн сангийн 100130000941 тоот дансанд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4 Зохигчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах гүй болохыг дурдсугай.

  

 

                                  ШҮҮГЧ                                         Б.БАЯРСАЙХАН