Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 316/ШШ2025/00053

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 316/ШШ2025/00053

 

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

шийдвэрлэх тухай

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан би нэхэмжлэгч ******* ******* ХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч ******* холбогдох 25,499,145.11 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй танилцаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч "*******Банк" ХХК-наас 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөр зээлийн гэрээг тасалбар болгон хариуцагч ******* овогтой ******* ******* зээлийн гэрээний үүрэгт үүрэгт 25,499,145.11 /Хорин таван сая дөрвөн зуун ерэн есөн мянга нэг зуун дөчин таван төгрөг арван нэгэн мөнгө/-н гаргуулах нэхэмжлэлийг гаргасан.

Хариуцагч ******* ******* нь 25,499,145.11 / Хорин таван сая дөрвөн зуун ерэн есөн мянга нэг зуун дөчин таван төгрөг арван нэгэн мөнгө төгрөг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч "*******Банк" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар нь хоорондоо харилцан тохиролцож дараах нөхцөлөөр эвлэрлийн гэрээ байгуулахаар боллоо.

Нэхэмжилсэн төлбөрийн дүн болох үүрэгт 25,499,145.11 / Хорин таван сая дөрвөн зуун ерэн есөн мянга нэг зуун дөчин таван төгрөг арван нэгэн мөнгө / төгрөгийг эвлэрлийн гэрээний хугацаанд буюу зөрчигдсөн дүн болох 3,400,000 төгрөгийг 2025 оны 1 сарын 25-ны өдрийн төлж үлдсэн төлбөрийг 2024-10-23 өдрийн ******* тоот зээлийн гэрээний 1 хавсралт хуваарийн дагуу төлж дуусгахаар тохиролцов.

Эвлэрлийн гэрээний төлөлт хийх заасан хугацаанд аль нэг сарын эргэн төлөлт хийгдээгүй тохиолдолд *******Банкны зүгээс албадан гүйцэтгэх хуудас гаргуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч ******* холбогдуулан 25,499,145.11 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгч ******* ******* ХК, хариуцагч нь нар нэхэмжлэлийн шаардлага болох 25,499,145.11 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хариуцагч нь эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Энэхүү эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ

74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана

74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг хоёр тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно гэж заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

2. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285,446 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас дээрх тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 142,723 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, тал хувь болох 142,723 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгох нь зүйтэй байна.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ХК нэхэмжлэлтэй, хариуцагч овогт *******гийн холбогдох 25,499,145.11 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285,446 төгрөгийн тал хувь болох 142,723 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид, тал хувь болох 142,723 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4 Зохигчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

  

 

ШҮҮГЧ Б.БАЯРСАЙХАН