Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 138/ШШ2024/01015

 

 

                                       Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                         хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Жаргалтуяа би,

Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* ******* ******* ******* ******* *******ны нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: ******* аймаг, оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн д холбогдох,

Тусгай хамгаалалттай газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг  2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тосон Хулстайн БНГ-ыг Улсын Их Хурлын 1998 оны 28 дугаар тогтоолоор тусгай хамгаалалтад авсан. Ингэхдээ нутгийн уугуул иргэд болох 1998 оноос өмнө амьдарч байсан айлуудыг сумын Засаг дарга, Хамгаалалтын *******ны дарга, иргэнтэй хамтран гурвалсан гэрээ байгуулж, гэрээний дагуу нутгийн уугуул иргэд оршин суухаар зохицуулсан. Гэтэл Ч. нь зохих зөвшөөрөлгүйгээр суурьшсан зөрчилд байгаль хамгаалагчаас газар чөлөөлөх, даруй нүүх талаар удаа дараа сануулга өгсөн боловч шаардлагыг биелүүлээгүй тул торгууль тавьсан. Ч. нь одоог хүртэл газрыг чөлөөлөөгүй байгаа тул тусгай хамгаалалттай газрыг чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч Ч. /утас / шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Цагаан-Овоо сумын 5 дугаар багийн иргэн Ч. би гэр бүлийн хамт мал маллан амьдардаг. Олон жил мал маллаж байна. Манай багийн нутгийн 95 хувь нь тусгай хамгаалалттай газар нутагт хамрагддаг тул малчин хүнд хэцүү байдаг. Тусгай хамгаалалттай газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* нь хариуцагч Ч.д холбогдуулан тусгай хамгаалалттай газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ч. нь хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* *******ны “тусгай хамгаалалттай газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ч. нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5-д тус тус зааснаар хариуцагч Ч.ээс улсын тэмдэгтийн хураамжид 35,100 төгрөгийг гаргуулж Хэрлэн сумын төсвийн орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.           

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Г.ЖАРГАЛТУЯА