Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2024/0741

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: ******* овогт ийн ******* ,

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.*******э,

Хариуцагч: Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.э нарын хооронд үүссэн шийтгэлийн хуудас хүчингүй болгуулах маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******э, хариуцагч Н.э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Мөнхдэлгэр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гомдлын шаардлага:

1.1.Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах

Хоёр: Хэргийн нөхцөл байдал болон процессын түүхийн талаар:

2.1. Экологийн цагдаагийн албаны эргүүл хяналт шалгалтын хэлстийн цагдаа зохицуулагч, цагдаагийн а/а д. 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 09:50 цагт Улаанбаатар хотын дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ы шалган бүртгэх товчоо дээр Хот хоорондын зорчигч тээврийн аймгийн сумаас Улаанбаатар хот чиглэлийн  "******* " ХХК-ийн улсын дугаартай маркийн том оврын автобусыг шалгахад дайвар гэх гэсэн утасны дугаар бичсэн цаасан хайрцагнаас 4 ширхэг хөлдөөсөн тарвага гарч ирсэн[1] тул Экологийн цагдаагийн албанаас холбогдох мэдээллийг Нийслэлийн байгаль орчны газарт хүргүүлж[2], улмаар зөрчлийн хэрэг нээж, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсны эцэст[3] Нийслэлийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.э нь "******* " ХХК-ийн улсын дугаартай маркийн том оврын автобусны жолооч П.*******ыг  “…4 ширхэг тарвага тээвэрлэсэн…" зөрчил үйлдсэн гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 300 нэгжээр буюу 300,000 төгрөгөөр торгож, 3,280,000 төгрөгийн нөхөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэж, 2024 оны 03 дугаар сарын 15-ний өдрийн дугаартай Шийтгэлийн хуудсыг үйлджээ[4].

2.2.Холбогдогч этгээд  П.******* дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр гомдол гаргасныг шүүх хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

Гурав: Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ийн ******* миний бие “******* ” ХХК-д жолоочоор ажилладаг бөгөөд манай компани аймгийн сумаас Улаанбаатар хот. Улаанбаатар хотоос аймгийн сум хүрэх чиглэлд хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг. П.******* би тус чиглэлд жолоочоор ажилладаг.

2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр аймгийн сумаас Улаанбаатар хот хүрэх чиглэлийн улсын дугаартай том оврын автобусыг жолоодон явж байх үед дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ы шалган бүртгэх товчоонд экологийн цагдаагийн албаны цагдаа нар зогсоож хяналт шалгалт хийсэн бөгөөд хяналт шалгалтын үеэр зорчигчийн тээшээс 4 ширхэг тарваганы нойтон мах гарсан.

Ингээд тухайн зөрчилтэй холбоотойгоор тээврийн цагдаагийн албанаас Экологийн цагдаагийн албанд зөрчлийн материалыг шилжүүлж, Экологийн цагдаагийн албанаас Нийслэлийн байгаль орчны газарт шилжүүлсэн. Нийслэлийн байгаль орчны газраас тухайн зөрчилд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгасан ба Хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.э нь "2024 оны 01 дугаар сарын 13-ны өдөр П.******* 4 ширхэг тарвага тээвэрлэсэн” хэмээн, надад Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 300 нэгжээр буюу 300,000 төгрөгөөр торгож, 3,280.000 төгрөгийн нөхөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэж, 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дугаартай Шийтгэлийн хуудсыг гаргаж шуудангаар илгээсэн. Миний бие энэхүү шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба зорчигчийн ачаанд юу юу байгааг жолооч мэдэх буюу зорчигч бүрийн цүнх савыг нээж шалгах боломжгүйгээс гадна тухайн ачааг хүлээн авах хүний утасны дугаарыг ачаан дээр бичсэн байсан. Цагдаагийн байгууллагын ажилтан тухайн ачааг илрүүлсний дараа надтай хамт явсан сэлгээний жолооч н.а ачаан дээр байсан “” дугаарын утас руу залгаж "ачаагаа ирж ав, ачаан дотор чинь тарваганы мах байсан байна, цагдаа дээр ирж уулз” гэж хэлсэн байсан. Гэтэл үүнээс хойш 1 удаа атай утсаар холбогдсоноос хойш дахин холбогдоогүй.

Зөрчил шалгаж байх үед би ыг гэрчээр асуулгах болон компаниас дугаарын эзэмшигчийг тодруулах хүсэлт бичгээр гаргасан боловч улсын байцаагч нь "бидэнд тийм эрх байхгүй” гэж хэлээд хүлээж аваагүй.

Иймээс надад торгуулийн арга хэмжээ авч, нөхөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байгаа тул Нийслэлийн байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дугаартай Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.

... аймгаас илгээсэн ачааг сэлгээний жолооч авч тавьсан байсан ба тус ачаа нь цаасан хайрцагтай, дээр нь хүлээн авах хүний утасны дугаарыг бичсэн байсан. Мөн тус ачааг хүлээн авах хүн нь 15,000 төгрөг төлж хүлээн авна гэж дэвтэрт тэмдэглэсэн. Ингээд тухайн үед фото зургаар баримтжуулсныг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад улсын байцаагчид өгсөн.

Үүнээс гадна ачаа хүлээн авах ёстой байсан дугаарын эзэмшигчтэй удаа дараа утсаар ярьж байснаас гадна цагдаагийн байгууллагаар шалгуулахад дээрх дугаарыг *******ийн гэх хүн эзэмшдэг болохыг тодруулсан. дугаарын эзэмшигчийг тодруулах, дуудан ирүүлэх талаар улсын байцаагчид хүсэлт өгсөн боловч хүлээж аваагүй.

...Гомдол гаргагч П.******* нь гомдлын шаардлагаа “Нийслэлийн байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дугаартай Шийтгэлийн хуудсыг Xүчингуй болгуулах” гэж тодорхойлсон ба энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох’' гэж заасанд хамаарна гэж үзэж байна. Учир нь, гомдол гаргагч П.******* нь тухайн ачааг нээж шалгах эрхгүй бөгөөд авто тээврийн хэрэгслээр зорчигч тээвэрлэх дүрэмд зааснаар эрх олгогдсон байгууллага буюу Авто тээврийн үндэсний төв тухайн ачааг шалгаж хүлээн авах эрхтэй юм. Иймээс гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж байгаа тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан болно гэжээ.

3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдол гаргагч П.******* нь аймгийн хотоос Улаанбаатар хот хүртэл 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр улсын дугаартай том оврын автобусыг жолоодож явсан. Энэ үед дүүргийн нутаг дэвсгэрт баруун турууны шалган бүртгэх товчоон дээр цагдаагийн албан хаагч хянан шалгалт хийсэн. Энэ шалгалтаас хувцсанд боосон 4 ширхэг тарвага гарсан. Цагдаагийн албаныхан хяналт шалгалтыг хийгээд тухайн тарвага болон автомашины гэрчилгээг хураан авч, Байгаль орчны газарт шилжүүлсэн. Хайрцагт бичсэн утасны дугаараар нь тээвэрлүүлсэн этгээдийг олох боломжтой гэж үзэж тухайн үед хүсэлт гаргасан. 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 046502 дугаартай шийтгэлийн хуудас гарсан ба П.*******ыг 300 нэгжээр торгож, нөхөн төлбөр 3,280,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Тухайн ачааг мөрөн сумд н. гэх хүнд явуулсан байсан, үүнийг нэхэмжлэгч мэдээгүй. Тиймээс уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэв.

3.3.Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албаны 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 14-6/370 дугаартай албан бичгээр иргэн П.*******д холбогдох 3-73 дугаартай гомдол мэдээлэл харьяаллын дагуу шилжин ирсэн.

Хэргийн материалыг хүлээн авч танилцахад иргэн ийн ******* нь ******* улсын дугаартай Grand bird маркийн тээврийн хэрэгслээр Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2021 он 07 дугаар сарын 30-ны өдрийн А/193 дугаартай “Тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг түр хугацаагаар хориглох тухай” тушаалаар Монгол орны хэмжээнд 3 жилийн хугацаанд агнахыг хориглосон ан болох тарвага /нойтон тулам/ 4 бодгалийг тээвэрлэж явсан үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Зөрчлийн хэрэг нээх тухай эрх бүхий албан тушаалтны тогтоолоор дугаар бүхий зөрчлийн хэрэг нээж шалгасан.

Шалгалтын явцад иргэн П.******* нь мэдүүлэгтээ: Би ******* ХХК-д аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчигч тээврийн ******* Grand bird маркийн автобусны жолоочоор ажилладаг ба хот хооронд хүн тээвэрлэх үйлчилгээ үзүүлдэг. Тухайн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр аймгийн сумаас гарсан. Ээлжийн жолоочоор А.а явсан. Тэгээд 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өглөө 09 цагт Баруун туруу Авто тээвэр шалган нэвтрүүлэх товчоон дээр цагдаагийн албан хаагч зогсоож шалгасан. Гэтэл 1 хайрцагтай дайвар ачаан дотроос 4 ширхэг тарваганы мах гарсан. Би зорчигчдын ачаа тээшийг шалгаж авсан.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад нөгөө ээлжийн жолооч А.аас тайлбар мэдүүлэг авахад нэг том бор хайрцаг дотроос 4 ширхэг тарвага гарч ирсэн ачаа тээшийг П.******* жолооч хүлээж авсан гэж мэдүүлэг өгсөн. Мөн ХХК-д албан бичиг хүргүүлсэн нь хэргийн материалд хавсаргасан байгаа. Холбогдогч П.*******ыг 4 ширхэг тарвагыг хүлээн авах дугаартай эзэн холбогдогчийн мэдээллийг ирүүл гэж удаа дараа хэлсэн боловч нэг ч удаа ирүүлээгүй хүсэлт өгсөн зүйлгүй болно. Иргэн П.******* нь манай байгууллага дээр уг зөрчлөөр удаа дараа шалгагдаж арга хэмжээ тооцуулж байсан.

Иргэн П.******* нь хот хооронд зорчигч буюу ачаа тээш тээвэрлэхдээ Иргэний хуулийн 35 дугаар бүлгийн 381 дүгээр зүйлийн 381.1. дэх заалтад зааснаар “Зорчигч буюу ачаа, тээш тээвэрлэхийг нийтэд санал болгож байгаа этгээд нь зайлшгүй татгалзах үндэслэл байхгүй бол тээвэрлэлтийн гэрээг заавал байгуулах үүрэгтэй”, 382 дугаар зүйлийн 382.1. дэх заалт “Зорчигч тээвэрлэлтийн гэрээг зорчих пайз, тасалбарыг зорчигчид гардуулснаар байгуулагдсан гэж үзнэ”-д зааснаар тээвэрлэлтийн гэрээг байгуулсан байсан ба тээвэрлэгч нь ямар ч тохиолдолд ямар ачаа тээш тээвэрлэж яваагаа мэдэж, ачаа тээшний бүрэн бүтэн байдлыг хариуцах ёстой байсан тул ачаа тээшийг задалж үзээд хориотой ачаа тээвэрлэх үгүй эсэхээ шийдвэрлэх бүрэн боломжтой байсан. Тус 4 ширхэг тарваганы мах нь бор цаасан хайрцагт тээвэрлэгдэн ирсэн байсан ба амьтны гаралтай түүхий эд байсныг мэдэх бүрэн боломжтой байсан. Мөн Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Дугаар А/24 “Авто тээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай” тушаалын 2 дугаар хавсралт “Авто тээврийн хэрэгслээр зорчигч тээвэрлэх дүрэм” -ийн 9.7-ийн 9.7.6 дахь “Зориулалтын бус, шаардлага хангаагүй сав, баглаа, боодолтой тээшийг тээвэрлэлтэд хүлээн авахгүй. Зорчигчдын амь нас эрүүл мэнд, эд зүйл болон тээврийн хэрэгсэлд аюул хохирол учруулж болзошгүй химийн болон аюултай бодис, мал, тэжээвэр амьтан, шувуу, амьтны гаралтай түүхий эд авч явахыг зөвшөөрөхгүй” хэсэгт заасныг зөрчиж агнахыг хориглосон ангийн гаралтай түүхий эд тээвэрлэсэн байсан.

Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17."агнах, барихыг түр хориглосон ан амьтан" гэж хуулиар агнах, барихыг хориглоогүй ч тархац, нөөц, хэвийн өсөж үржих, амьдрах орчин нөхцөл нь хомсдож муудсан, доройтсоны улмаас энэ хуулийн 5.2, 5.3-т заасан эрх бүхий байгууллагаас агнах, барихыг нь тодорхой хугацаагаар хориглосон амьтныг хэлнэ гэж заасан байдаг ба мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.13 дэх хэсэгт агнахыг хориглосон ан амьтны ангийн гаралтай түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглосон байдаг. 3/ Мөн хуулийн 25 дугаар зүйлд Агнуурын амьтан агнах. барих зөвшөөрөл 32 дугаар зүйлийн 32.1 дэх заалтад иргэн, хуулийн этгээд амьтан ашиглах, агнуурын амьтан агнах барихад төлбөр, хураамж төлөх, 37 дугаар зүйлийн 37.1. Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ., 37.2.Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно, 37.3.Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна гэж зүйлчилсэн байгаа нь тухайн этгээдийн үйлдэлд нөхөн төлбөр оногдуулахыг тус тус тодорхой зааж өгсөн байна.

Зөрчлийн тухай хууль анх (2017 онд) батлагдахад 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан тээвэрлэх үйлдэлд арга хэмжээ оногдуулах заалт байхгүй байсан. Үүний улмаас энэхүү хуулийн цоорхойг ашиглаж тухайн жилүүдэд (2017-2019 оны хооронд) энэ холбогдогчийн үйлдэлтэй нэгэн адил асуудал маш ихээр гарах болсон үүнтэй холбогдуулан 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр тээвэрлэсэн этгээдэд арга хэмжээ оногдуулах заалтыг оруулсан байдаг.

Хяналт шалгалтын явцад иргэн П.******* нь ******* улсын дугаартай Grand bird маркийн тээврийн хэрэгслээр Монгол орны хэмжээнд 3 жилийн хугацаанд агнахыг хориглосон ан болох тарвага /нойтон тулам/ 4 бодгалийг тээвэрлэж явсан зөрчил нь холбогдогчийн мэдүүлэг, хяналт шалгалтын явц, фото зураг зэргээр тогтоогдсон бөгөөд тус зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх /Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно/ заалтаар арга хэмжээ оногдуулах бүрэн үндэслэлтэй байна.

Иймд иргэн овогтой *******д оногдуулсан торгууль 300 нэгж буюу 300 000, нөхөн төлбөрийн 3280000 төгрөгийн дугаар бүхий “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудас хүчин төгөлдөр буюу хууль ёсны гэж үзэж байна.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Дөрөв: Маргаан бүхий зөрчлийн актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1. Шүүх гомдол гаргагчийн гомдол, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн төлөөлөгч болон  хариуцагчийн  нарын зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4.2.Авто тээврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Тээвэрлэлтийг Иргэний хууль болон энэ хуульд нийцсэн гэрээний дагуу гүйцэтгэнэ”, 9.2-т “Автотээврийн хэрэгслээр ачаа,…, хүрээлэн байгаа орчинд аюул, хохирол учруулж болзошгүй ачаа тээвэрлэх журмыг автотээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж тээвэрлэлт гүйцэтгэхтэй холбоотой дүрэм журмыг асуудал эрхэлсэн сайдаас батлах гаргахаар зохицуулсан бол  мөн хуулийн 10 дугаар зүйлд тээвэрлэгч буюу энэ тохилдолд Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлж буй жолоочид 10.1.2-т “…, мөн тээвэрлэлтийн нөхцөлийн дагуу бэлтгээгүй ачааг тээвэрлэхээс татгалзах…; эрхтэй бол 10.2.1-д “…, зорчигчийн амь нас, эрүүл мэнд, ачаанд аюул, хохирол учруулахгүй байх…”-аар  үүрэгжүүлжээ.

4.3.Дээрх хуульд заасны дагуу Зам, тээврийн хөгжлийн сайд 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/24 дүгээр тушаалаараа Автотээврийн хэрэгсэлээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн баталжээ.

4.4.Уг дүрмийн 9.7-д Зорчигчийн тээш хүлээн авах ба тээвэрлэхдээ 9.7.6-д “…Зориулалтын бус шаардлага хангаагүй сав, багалаа, боодолтой тээшийг тээвэрлэлтэд хүлээн авахгүй…амьтны гаралтай түүхий эд авч явахыг зөвшөөрөхгүй…, байхыг мөрдлөгө болгон баримтлахыг заасан ажээ.

4.5.Гэвч зөрчилд холбогдогч П.******* нь тухайн автобусны зорчигчийн биш, зорчигчийн терминалын тээш хүлээн авах, бүртгэх үйл ажиллагаанаас гадуур гарал үүсэл нь тодорхойгүй, тээвэрлэлтийн нөхцөлийн дагуу бэлтгээгүй тээш болох 4 ширхэг тарвага тээвэрлэсэн, Амьтны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9-д “тарвага, зурам, тэдгээрийн түүхий мах, нойтон болон халдваргүйжүүлээгүй арьсыг хот, тосгонд оруулах” хориглосон үйл ажиллагааг хийсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болон бүхий л үйл баримтаар тогтоогдож байх тул түүнийг үйлдэлд холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “… тээвэрлэсэн…” бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж зааснаар 300,000 төгрөгөөр торгож, 3,280,000 төгрөгийн нөхөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн зөв байна.

4.6.Хэдийгээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргаан бүхий тээшин дэх утасны дугаарын эзэн холбогдогчийг тогтоох ёстой байсан гэж тайлбарлан хариуцагчийн буруутгах боловч шүүхээс энэхүү үйл баримттай холбогдуулан иргэн Б.ийг гэрчээр дуудан ирүүлэн холбогдох тайлбарыг авахад тэрээр “…миний өмнө нь барьж байсан дугаар,…,тус дугаарыг утастайгаа хамт алдаад дахиж хэрэглээгүй, …би тухайн үед миний ачаа биш гэж олон удаа хэлсэн…,[5] гэх мэдүүлгээр үгүйсгэгдсэн.

4.7.Угтаа бол гомдол гаргагч П.******* нь  мэрэгч амьтдаас хүнд халддаг гоц аюулт халдварт өвчин тээгч болох тарвагыг тээвэрлэж явсан үйлдэл өөрөө хууль болон захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл тул түүнд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны зарчимд нийцнэ.

4.8.Иймд хариуцагчийн 2024 оны 03 дугаар сарын 15-ний өдрийн дугаартай Шийтгэлийн хуудас хууль зүйн үндэслэлгүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул гомдол гаргагчийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болголоо.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дэх хэсэг, 106.3.14 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Авто тээврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 10 дугаар зүйлийн 10.1.2 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч П.*******ы Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-т заасныг баримтлан, нэхэмжлэгч П.*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй,

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 5 хоногийн хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Л.БАТБААТАР

 

 

[1] Хавтас хэргийн 42-44 хуудас

[2] Хавтас хэргийн 27 хуудас

[3] Хавтас хэргийн 28-87 хуудас

[4] Хавтас хэргийн 5 хуудас

[5] Хавтас хэргийн 103-104 хуудас