Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2016/0612

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул би “Г*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт  холбогдох “2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 490 дугаар “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-аар “У*******” ХХК-ийн Конторын барилга барих тухай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталсан үйлдлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Г*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н******* шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: ““Г*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 490 дугаар “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-аар “У*******” ХХК-ийн Конторын барилга барих тухай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталсан үйлдлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоох гэж тодорхойлсон ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд олгогдсон итгэмжлэлийн дагуу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байгаа тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах...”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.”, 66.2-т “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж заасны дагуу нэхэмжлэгч “Г*******” ХХК нь Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр гаргаж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Г*******” ХХК-ийн “2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 490 дугаар “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-аар “У*******” ХХК-ийн Конторын барилга барих тухай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталсан үйлдлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоох” тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох захиргааны  хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

ШҮҮГЧ                                  Ц.МӨНХЗУЛ