| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэрэлхүүгийн Жаргалтуяа |
| Хэргийн индекс | 138/2024/01285/И |
| Дугаар | 138/ШШ2024/01068 |
| Огноо | 2024-12-18 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 138/ШШ2024/01068
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дорнод аймаг, ******* сумын 4 дүгээр баг, Хүний хөгжлийн ордонд байрлах, ******* регистрийн дугаартай, Дорнод аймгийн хөдөлмөр, ******* ******* газрын,
“Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ийг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмждэгдсэн төлөөлөгч *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэцэг
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Дорнод аймгийн хөдөлмөр, ******* ******* газар нь “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ийг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Тус газрын ******* эрхлэлтийг дэмжих сангийн ажлын байрыг дэмжих хөтөлбөрт 2018 онд хамрагдсан овогтой // нь 2,000,000 төгрөгийг 24 сарын хугацаанд 100 хувь эргэн төлөхөөр гэрээ байгуулан авсан боловч зээлийн эргэн төлөлтийн үлдэгдэл 2,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүйгээс гадна оршин сууж буй газраасаа явж, хаана байгаа нь мэдэгдэхгүй байна. Түүний хаяг нь тодорхойгүй байгаагаас уг асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй байх тул *******ийг эрэн сурвалжилж өгнө үү. ******* нь тухайн үед ******* сумын 7 дугаар баг, 28 дугаар байрны 10 тоотод оршин суух бүртгэлтэй байсан.
******* нь өнөөдрийг хүртэл зээлийн эргэн төлөлт огт хийгээгүй байна. Мөн оршин суух бүртгэлтэй хаягтаа оршин суудаггүй учраас уг асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй байна. Иймд овогтой ийг эрэн сурвалжилж өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс улсын бүртгэлийн гэрчилгээ болон 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 35 дугаартай Аж ахуй, бичил бизнес эрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ, Дорнод аймгийн ******* сумын 7 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, *******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1/1145 тоот албан бичгээр олгосон Итгэмжлэл зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. (хх 2-6, 8, 18 тал)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дорнод аймгийн хөдөлмөр, ******* ******* газар нь тус шүүхэд “иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ийг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар нэхэмжлэгч Дорнод аймгийн хөдөлмөр, ******* ******* газар нь *******ийг шүүхийн журмаар эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрыг олж тогтоолгохоор хүсэлт гаргах эрхтэй байх тул хүсэлтийг хянан хэлэлцэх үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар ******* нь Дорнод аймгийн хөдөлмөр, ******* ******* газартай байгуулсан 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 35 дугаартай Аж ахуй, бичил бизнес эрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй, тэрээр дээрх зээлийг авах үедээ оршин сууж байсан Дорнод аймаг, хаягтаа оршин суухгүй, одоо хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй болох нь тус тус тогтоогдож байна.
Иймд *******ийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.
Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох овогт ийн ийн регистрийн дугаар нь болно.
Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэн, *******ийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэн, энэ тухай нэхэмжлэгчид мэдэгдэхийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох овогт ийн //-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар *******ийг эрэн сурвалжлах, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэн, энэ тухай нэхэмжлэгч Дорнод аймгийн хөдөлмөр, ******* ******* газар /утас: *******, *******/-д мэдэгдэхийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Дорнод аймгийн хөдөлмөр, ******* ******* газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нь шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА