| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2025/00004/И |
| Дугаар | 311/ШШ2025/00033 |
| Огноо | 2025-01-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 311/ШШ2025/00033
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух *******гийн *******ын нэхэмжлэлтэй
эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Янжмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.******* нь 1969 онд төрсөн, Завхан аймгийн ******* суманд оршин сууж байна. Би тэтгэвэрт орох гээд малын А дансны лавлагаа авахад 1995-1999 оны хооронд малын А данс архивт шилжигдэн ирээгүй, 200 оноос 1999 оныг хуулж бичив. гээд лавлагаа нь Б.******* нэрээр мал тоолуулсан зөрчилтэй байна. Б.******* намайг 1999 онд адуу 12, үхэр, 9, хонь 45, ямаа 30 бүгд 96 мал, 2000 онд адуу 3. үхэр 2, хонь 25, ямаа 10 бүгд 40 толгой мал тоолуулсан болохыг тогтоолгох шаардлагатай байна. Мөн 1995-1998 оны хоорондох малын А дансны лавлагаа гарахгүй тул Нийгмийн даатгалын дэргэдэх зөвлөлд өргөдөл 1995, 1996, 1997, 1998 оны малтай иргэдийн орлогын албан татвар төлөлтийн баримтыг гаргаж өгөхөд мөн адил татварыг ******* нэрээр төлсөн зөрчилтэй байна. Иймд Б.******* нь 1995 онд 1050 төгрөг, 1996 онд 1170 төгрөг, 1997 онд 950 төгрөг, 1998 онд 1116 төгрөгийн малтай иргэдийн орлогын албан татварыг төлж байсан болохыг тус тус тогтоож өгнө үүҮгүй ******* гэж явдаг гэв. Надад онуудыг баримт бичгийг тухайн үеийн дарга нар л ******* гэж бичих сэн л юм шиг байна лээ одоо *******аар явдаг юмаа гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь ******* ******* овогт *******гийн *******ыг 1999 онд адуу 12, үхэр 9, хонь 45, ямаа 30, бүгд 96 мал , 2000 онд адуу 3, үхэр 2, хонь 25, ямаа 10, бүгд 40 толгой мал тоолуулж байсан, мөн 1995 онд 1050 төгрөг, 1996 онд 1170 төгрөг, 1997 онд 950 төгрөг, 1998 онд 1116 төгрөгийн малтай иргэдийн орлогын албан татварыг төлж байсан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлаа тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэстэй гэж үзэв.
Учир нь түүний ******* ******* овогт *******гийн *******ыг 1999 онд адуу 12, үхэр 9, хонь 45, ямаа 30, бүгд 96 мал , 2000 онд адуу 3, үхэр 2, хонь 25, ямаа 10, бүгд 40 толгой мал тоолуулж байсан, мөн 1995 онд 1050 төгрөг, 1996 онд 1170 төгрөг, 1997 онд 950 төгрөг, 1998 онд 1116 төгрөгийн малтай иргэдийн орлогын албан татварыг төлж байсан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал нь Завхан аймгийн *******ын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/2162 дугаартай тодорхойлолт, ******* багийн малтай иргэдийн орлогын албан татварын 1996 оны ноогдуулалтын 11-т Б.******* бүх мал 100, адуу-11, үхэр-8, хонь-45, ямаа-36, бодод шилжүүлсэн-29.4, чөлөөлөх бод-6, татвар ноогдох-23.4, ноогдсон татвар 1170 гэсэн , ******* сумын Олон булаг багийн 13-т Б.******* ам бүл-3, бүх мал 100, тэмээ 7, үхэр 7, хонь 40, бүгд бод 25, чөлөөлсөн бод 6, татвар ногдох бод 19, ноогдсон татвар 950 гэсэн, ******* сумын олонбулаг багийн малтай иргэдийн орлогын албан татварын бүртгэл 20-т Б.******* ам бүлийн тоо-3, бүгд мал-106, адуу-11, үнхр-7, хонь 46, ямаа-43, богд шилжүүлснээр 124 гэсэн, орлогын тооцооны хуудас болон бусад баримтаал хангалттай нотлогдож байна гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.
Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх заалтыг баримтлан ******* ******* овогт *******гийн *******ыг 1999 онд адуу 12, үхэр 9, хонь 45, ямаа 30, бүгд 96 мал , 2000 онд адуу 3, үхэр 2, хонь 25, ямаа 10, бүгд 40 толгой мал тоолуулж байсан, мөн 1995 онд 1050 төгрөг, 1996 онд 1170 төгрөг, 1997 онд 950 төгрөг, 1998 онд 1116 төгрөгийн малтай иргэдийн орлогын албан татварыг төлж байсан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ