| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2025/00017/И |
| Дугаар | 311/ШШ2025/00034 |
| Огноо | 2025-01-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 311/ШШ2025/00034
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн *******ын газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай, Д.*******т холбогдох
цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр хаах шийдвэрийн дагуу 889.125 төгрөгийг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Завхан аймгийн *******ын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Завхан аймгийн ******* даргын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/493 дугаартай захирамжаар иргэн Д.*******ыг цэрэг татлагын товчооны шийдвэрийн дагуу цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр буюу 889.125 төгрөгөөр дүйцүүлэн хаах шийдвэр гарсан бөгөөд Д.*******т цэргийн дүйцүүлэн албыг мөнгөн хэлбэрээр хаах шийдвэрийг 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор биелүүлэхийг даалгасан боловч одоог хүртэл биелүүлээгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах нь иргэний ёсчлон биелүүлэх үндсэн үүрэг бөгөөд Цэргийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт Иргэн цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр оруулан хаах, төлбөрөөс чөлөөлөх шийдвэрийг цэргийн штабын саналыг үндэслэн аймаг, нийслэл /дүүрэг/-ийн ******* дарга гаргана., Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй., Засгийн газрын 2016 оны 215 дугаар тогтоолоор батлагдсан Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний тоо бүртгэл хөтлөх, мөнгөн төлбөрийг төлөх, хураан авах, төлбөрийн орлогыг ашиглах журам-ын 3.1, Улсын их хурлын 2009 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах болзол-ын 6 дахь хэсэгт тус тус зааснаар Д.*******оос цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах үүргийн гүйцэтгэлд 889.125 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулах хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд *******ын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор *******ын нэхэмжлэл гаргаж байна. Завхан аймгийн ******* даргын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/493 дугаартай захирамжаар иргэн Д.*******оос цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр дүйцүүлэн хаах шийдвэрийн дагуу 889.125 (найман зуун наян есөн мянга нэг зуун хорин тав) төгрөгийг гаргуулж, Төрийн сангийн ******* (Цэргийн мөнгөн төлбөрийн данс)-нд төвлөрүүлэх. *******ын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Завхан аймгийн *******ын газрын нэхэмжилж буй цэргийн штабын мөнгөн төлбөр 889,125 төгрөгийг Дашдорж овогтой ******* миний бие 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төлж барагдуулсан болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Завхан аймгийн *******ын газар нь хариуцагч Д.*******т холбогдуулан цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр дүйцүүлэн хаах шийдвэрийн дагуу 889,125 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Завхан аймгийн *******ын газрын нэхэмжилсэн цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр дүйцүүлэн хаах шийдвэрийн дагуу 889,125 төгрөгийг хариуцагч д.******* нь бүрэн төлж барагдуулсан болох нь 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаасан байдал гэсэн дэвтрээр тогтоогдож байна.
Хариуцагч Д.******* нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдах зүйтэй байна гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч Завхан аймгийн *******ын газар нь хариуцагч Д.*******т холбогдуулан цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр дүйцүүлэн хаах шийдвэрийн дагуу 889,125 төгрөгийг хариуцагч Д.******* нь бүрэн төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Завхан аймгийн *******ын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ