Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 138/ШШ2024/01086

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дорнод аймаг, ******* сумын 4 дүгээр баг, Хүний хөгжлийн ордонд байрлах, ******* регистрийн дугаартай, Дорнод аймгийн хөдөлмөр, ******* ******* газрын,

“Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ийг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг 2024 оны 12 дугаар сарын 04ий өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмждэгдсэн төлөөлөгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэцэг

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Дорнод аймгийн хөдөлмөр, ******* ******* газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус газрын ******* эрхлэлтийг дэмжих сангийн ажлын байрыг дэмжих хөтөлбөрт 2020 онд хамрагдсан овогтой // нь 5,000,000 төгрөгийг 36 сарын хугацаанд 100 хувь эргэн төлөхөөр гэрээ байгуулан авсан боловч зээлийн эргэн төлөлтийн үлдэгдэл 5,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүйгээс гадна оршин сууж буй газраасаа явж, хаана байгаа нь мэдэгдэхгүй байна. Түүний хаяг нь тодорхойгүй байгаагаас уг асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй байх тул *******ийг эрэн сурвалжилж өгнө үү. ******* нь тухайн үед  тоотод оршин суух бүртгэлтэй байсан гэжээ.

Нэхэмжлэгч Дорнод аймгийн хөдөлмөр, ******* ******* газар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: *******ийн хаягийг нь тодруулсан тул түүнийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Дорнод аймгийн хөдөлмөр, ******* ******* газар нь “иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь “*******ийн хаягийг тодруулсан...” гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг гаргаж байна.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Дорнод аймгийн хөдөлмөр, ******* ******* газар нь “иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Дорнод аймгийн хөдөлмөр, ******* ******* газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар нэхэмжлэгч нь энэхүү шийдвэрийг давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Г.ЖАРГАЛТУЯА