| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэрэлхүүгийн Жаргалтуяа |
| Хэргийн индекс | 138/2024/00599/И |
| Дугаар | 138/ШШ2024/01093 |
| Огноо | 2024-12-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 138/ШШ2024/01093
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Жаргалтуяа би,
Нэхэмжлэгч: Дорнод аймаг, оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймаг, оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* ******* овогт *******н *******т холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 149,250,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр өөрийн амьдарч байсан Хэрлэн сумын 9 дүгээр баг, 11 дүгээр байрны 6 тоот 4 өрөө орон сууцыг 160,000,000 төгрөгөөр худалдан борлуулахаар харилцан тохиролцож *******н *******тэй худалдах, худалдан авах гэрээ байгуулж, орон сууцаа хүлээлгэн өгсөн. Энэ хугацаанд худалдан авагч нь 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуваарьт төлбөрөөс 8,000,000 төгрөгийг шилжүүлсэн ба үлдэгдлийг удаахгүй өгнө гэсэн боловч өгөөгүй байна. Удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрийг төлж барагдуулаагүй байна. ...Иймд худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 99,500,000 төгрөг, алданги 49,750,000 төгрөг, нийт 149,250,000 төгрөгийг А.*******ээс гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Л.******* /утас /, хариуцагч А.******* /утас / нар харилцан тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээндээ: ...Бид доорх байдлаар эвлэрсэн тул бидний эвлэрлийн гэрээг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.
1. Нэхэмжлэгч Л.******* би 149,250,000 төгрөгийг нэхэмжилсэн ба хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шилжүүлсэн 70,000,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 79,250,000 төгрөгийг хариуцагч А.*******ээс гаргуулах.
2. Хариуцагч А.******* би нэхэмжилж буй 79,250,000 төгрөгийг:
- 2024.12.30-ны дотор 29,250,000 төгрөг,
- 2025.06.30-ны дотор 50,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч, харилцан тохиролцсон болно гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.******* нь тус шүүхэд хариуцагч А.*******т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 149,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Л.*******, хариуцагч А.******* нар “нэхэмжлэгч Л.******* нь нэхэмжлэлийн шаардлага 149,250,000 төгрөгөөс 70,000,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 79,250,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, хариуцагч А.******* нь нэхэмжилж буй 79,250,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны дотор 29,250,000 төгрөг,
2025 оны 06 дугаар сарын 30-ны дотор 50,000,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулахаар тохиролцож” эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч А.******* нь худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 79,250,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны дотор 29,250,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны дотор 50,000,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч Л.*******д бүрэн төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн учир зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 904,200 төгрөгийн 50 хувь болох 452,100 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 452,100 төгрөгийг, хариуцагч А.*******ээс 277,100 төгрөг /79,250,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 554,200 төгрөгийн 50 хувь/-ийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Л.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА