Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 138/ШШ2024/01094

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорнод аймаг, Матад сумын 1 дүгээр багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймаг, Баяндун сумын 4 дүгээр багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******т холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

            Нэхэмжлэгч Т.*******

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэцэг

                                                    ТОХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч Ц.*******т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 2023 оны 11 дүгээр сард Ц.*******т Toyota Corolla маркийн дугаартай автомашиныг 6,000,000 төгрөгөөр худалдсан. Автомашины үнийн 2,000,000 төгрөгийг дансаар авч, үлдэгдэл 4,000,000 төгрөгийг банк бус санхүүгийн байгууллагын зээлийн газарт байсан зээлийг үргэлжлүүлэн төлөхөөр тохиролцож машинаа шилжүүлсэн. Ингээд Ц.******* нь миний нэр дээр байх банк бусын зээлийг сар бүр төлж явна гэж тохирсноор 6 сарын хугацаанд зээлийг төлсөн бөгөөд 6,7,8 дугаар сарын зээлийг төлөөгүй. Иймд үлдэгдэл 2,500,000 төгрөгийг Ц.*******аас гаргуулж өгнө үү.

Би өөрийн авто машиныг 2023 оны 11 дүгээр сарын эхээр Ц.*******т худалдсан. Тус авто машин нь 4,200,000 төгрөгийн зээлийн барьцаанд байсан бөгөөд Ц.******* надад “ах аа таны машиныг бэлэн 2,500,000 төгрөг өгч, банк бус байгууллагын зээлийн хамт авъя, би зээлийг 12 дугаар сарын сүүлээр төлж дуусгана” гэж хэлээд бид харилцан тохиролцож, авто машиныг маань авсан. Бид урьд нь хамт ажиллаж байсан учраас Ц.*******т итгээд машинаа өгсөн. Тэгээд би 12 дугаар сарын дундуур Ц.******* руу утсаар яриад “миний дүү зээлийн сарын төлөлтийн хугацаа болчихлоо, сард 500,000 төгрөг төлөх ёстой, зээлээ хааж дуусгах юм уу” гэж асуухад “ах аа одоогоор зээл хаах боломжгүй байна, сар сардаа зээлийн төлөлтөө хийгээд явъя” гэж надад хэлсэн. Ц.******* шүүхэд худлаа тайлбар гаргасан байсан. Бид тухайн үед “авто машиныг 11 дүгээр сард аваад 12 дугаар сардаа зээлээ бүтнээр нь төлж дуусгавал 4,000,000 төгрөг болно. Хэрвээ тэгэхгүй бол 2024 оны 12 дугаар сар хүртэл үндсэн зээл, хүүгийн хамт сар бүр 500,000 төгрөг төлнө” гэдгийг харилцан тохиролцож байсан. Намайг ингэж хэлж байсныг банк бус санхүүгийн байгууллагын ажилтан гэрчилнэ. Ингээд 01 дүгээр сард зээлийн гэрээгээ шилжүүлэхээр дахин холбогдоход “би хөдөө уурхайд ажилд орсон, 05 сарын сүүлээр очихдоо зээлийн гэрээгээ шилжүүлье” гэж хэлсэн. Өнгөрсөн жил байгалийн гамшиг, цас зудтай байсан учраас би ийм үед хэл ам хийгээд яах вэ гэж бодоод энэ асуудлыг хойшлуулсан. Ц.******* 2024 оны 05 дугаар сард зээлийн төлөлт хийгээд түүнээс хойш зээлийн төлөлт хийлгүй, утсаа авахгүй алга болсон учраас фейсбүүк дээр пост тавьж, таньдаг мэддэг хүн байгаа эсэхийг асууж сураглахад өөрөө над руу холбогдсон. Би Ц.*******т “зээлээ төлөхгүй, утсаа авахгүй яасан бэ, зээлийн алданги тооцоод байна” гэж хэлэхэд “ах аа машин эвдэрчихсэн, наймаагаа буцаая” гэж хэлсэн. Тэгээд би “чи надаас машиныг маань аваад 5, 6 сар болсон учраас буцаах боломжгүй, зээлийн үлдэгдэл мөнгөө өг” гэж хэлэхэд “ганц адуу өгье” гэж хэлсэн. Би хариуд нь “ганц адуу өгөөд дуусах асуудал биш ээ, надтай ирээд уулзаарай” гэж хэлсэн боловч “маргааш очно, нөгөөдөр очно” гэж зугтаад надтай уулзаагүй. Би арга ядаад “шүүхэд өглөө шүү” гэж хэлэхэд “тэг” гэж хариулсан. Банк бус байгууллагаас хүү, алданги тооцохоо больё, 2,500,000 төгрөг өгөөд зээлээ хаачих гэж хэлсэн. Тиймээс шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна гэв.   

Хариуцагч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Т.******* бид хоёр 223 оны 11 дүгээр сард Toyota Corolla маркийн улсын дугаартай автомашиныг 6,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар хэлэлцэн тохиролцоод бэлэн 2,000,000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 4,000,000 төгрөгөө ББСБ-д төлөхөөр болсон. Ингээд би сар бүр хэлсэн мөнгийг нь төлөөд 4,000,000 төгрөгийн тооцоогоо дуусгасан. Тиймээс надад ямар нэгэн өр төлбөр байхгүй, гэрээний үүргээ биелүүлсэн гэж үздэг. Тээврийн хэрэгслээ ч надад шилжүүлсэн. Анхны тохиролцсон үнийг л би төлөх үүрэгтэй болохоос биш өөр мөнгө төлөх ёсгүй. Би ББСБ-д 4,000,000 төгрөг үлдсэн гэж ойлгосон. Гэхдээ миний төлсөн мөнгө нь хэлсэн ёсоор нь төлөөд байхад 4,000,000 төгрөгөөс хэтэрсэн байсан. Тиймээс би дахин төлөлт хийгээгүй. Би ББСБ-тай гэрээ байгуулаагүй. Тэр гэрээг надад шилжүүлээгүй. Тиймээс бусдын өмнө хүлээсэн гэрээний үүргээ Т.******* өөрөө хариуцан арилгах үүрэгтэй гэв.

Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өөрийн иргэний үнэмлэхийн лавлагаа, 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр “Лайшил-Ананд” ХХК-тай байгуулсан 1379 дугаартай Барьцаат зээлийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагчтай фэйсбүүк чатаар харилцсан мессежний зургууд зэрэг бичгийн нотлох баримт (хх 2-9 тал)-ыг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд хариуцагчаас хариу тайлбар (хх 21 тал)-аас өөр бичгийн нотлох баримт гаргаж өгөөгүй байна. 

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр үзлэг хийх ажиллагааг явуулсан болно. (хх 38-39 тал)

ҮНДЭСЛЭХ нь:

1. Тус шүүхэд нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч Ц.*******т холбогдуулан “Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2,500,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

 

 

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ........  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэхь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

  

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.ЖАРГАЛТУЯА