Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 141/ШШ2025/00080

 

 

2025 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 141/ШШ2025/00080

Завхан аймаг

 

 

                                   Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг би,

Нэхэмжлэгч: ............ хотын .............дүүргийн .............6 ..........-1 байрлах “....................” ХХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .......... аймгийн ............. сумын ................ багт оршин суугч ............р овогт Г-ын Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 1,845,920 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “............Банк” ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Г.Б нь Д.С..ийн хамтран үүрэг гүйцэтгэгчээр .............. банкны ..........тооцооны төвөөс 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 9,318,526 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 15.6%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн барьцаанд ирээдүйд орж ирэх цалингийн орлогыг барьцаалсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.4.1 дахь хэсэгт заасан зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 7,861,240 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,685,621.07 төгрөг төлсөн. Г.Б нь зээлийн гэрээний 2.4.1; 4.2; 4.2.2; 4.3 дахь хэсэгт заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн зээл төлбөр 1,457,286 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 362,958 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 25,676 төгрөг нийт 1,845,920 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлийн гэрээний үндсэн үүрэг гүйцэтгэгч Д.С нь одоогоор хаана амьдарч байгаа нь тодорхойгүй, банкны зүгээс бүхий л боломжийг эрэлхийлсэн боловч холбоо тогтоож чадахгүй байгаа. Г.Б нь зээлийн гэрээний 2.4.1; 4.3-д заасан нөхцөлийг зөрчин 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс хойш зээлийн төлбөрийг зээлийн гэрээний дагуу төлөөгүй, 357 хоног хугацаа хэтрүүлсэн. Банк зээлдэгчийг сайн дураараа зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлдэгч зээлийн гэрээний 4.2.11 дахь хэсгийг зөрчин хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд банк зээлийн гэрээний 6.1, 6.1.1 дүгээр зүйлийг тус тус үндэслэн зээлийн гэрээг цуцлах, зээлийн төлбөр 1,845,920 төгрөг төлүүлэх нэхэмжлэл гаргаж байна...” гэжээ.

Нэхэмжлэгч “..............” ХХК нь шүүхэд ирүүлсэн  хүсэлтдээ: “..............банк 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр .........дугаартай Завхан аймгийн .........сумын ...............багт харьяалалтай иргэн ...............егистрийн дугаартай Б овогт Г-ын Б-д холбогдох 1,845,920 төгрөгийн зээлийн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Тус зээлийн гэрээний үндсэн үүрэг гүйцэтгэгч Д.С нь зээлийн төлбөрөө төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд Г.Б-м-ай холбогдох нэхэмжлэлийг буцааж өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “.......... Банк” ХХК нь хариуцагч Г.Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэг болох 1,845,920 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “.........” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...Тус зээлийн гэрээний үндсэн үүрэг гүйцэтгэгч Д.С нь зээлийн төлбөрөө төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд Г.Б-тай холбогдох нэхэмжлэлийг буцааж өгнө үү...” гэсэн агуулга бүхий хүсэлтийг ирүүлж, хүсэлтдээ гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “...нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь ийнхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг хүлээн авч, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,485 төгрөгийн тал хувь болох 22,242 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 22,242 төгрөгийг төрийн сангийн данснаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “..........” ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч Г.Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 1,845,920 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,485 төгрөгийн тал хувь болох 22,242 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 22,242 төгрөгийг төрийн сангийн данснаас гаргуулж нэхэмжлэгч “.......” ХХК-нд олгосугай.

3. Зохигч энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                                                   

 

 

       ШҮҮГЧ                                      Б.ӨЛЗИЙХИШИГ