| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 134/2024/00258/И |
| Дугаар | 306/ШШ2025/00012 |
| Огноо | 2025-01-10 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 306/ШШ2025/00012
| 2025 оны 01 сарын 10 өдөр | Дугаар 306/ШШ2025/00012 | ******* |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******,*******
Хариуцагч:*******,*******,,,,,,,
Гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 9,420,320 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, хариуцагч, нарийн бичгийн дарга Ө.Бямбасайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр дэлгүүр хаагаад харихаар явж байхад нь Согтууруулах ундаа-ны зүйл хэрэглсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож,*******ын*******, эгнээний харалдаа байх хатуу хучилттай авто зам дээр УБӨ улсын дугаартай Тоёота Альфард маркийн тээврийн хэрэгслээр миний жолоодож явсан ГСА улсын дугаартай Corolla fielder маркийн автом машины араас мөргөж, миний биед хүндэвтэр гэмтэл учлуулсан билээ.ын уг үйлдэлд ******* дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан Согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлсэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирогч нь цаашид гаргах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн билээ.
Миний бие нь ****** гэм буруутай үйлдлийн улмаас сэтгэл санааны, болон бие махбодын хувьд нөхөж барашгүй хохирол амссан билээ. Уг зам тээврийн ослын улмаас миний биед бүсэлхийн 4-5, бүсэлхийн 5 ууцны 1 дүгээр нугалмын мөгөөрсөн цагирагийн урагдал бүхий гэмтэл учирсан бөгөөд уг гэмтлийн улмаас миний нуруу байнга өвдөж зовиурлах, ажил хөдөлмөр эрхлэхэд хүндрэлтэй байдал үүсдэг болсон бөгөөд миний бие нь зайлшгүй эмчилгээ хийлгэх шаардлагатай болж, Өвөрхангай аймгийн Хужирт суманд байрлах Сэмжид хужирт рашааны сувилалын газарт 1 удаа хэвтэн эмчлүүлж, сэргээн засах нөхөн сэргээх эмчилгээ нийлгэсэн уг эмчилгээний төлбөр 850,000 төгрөг, ирж очих унааны зардал 79,600 төгрөг, нийт 929,600 төгрөг, БНХАУ-ын эрээн хотноо байрлах Энхээгийн Монгол эмнэлэгт нийт 3 удаа явж эмчилгээний хийлгэсэн уг эмчилгээ, болон хоол унааны зардал нийт 7,709,020 төгрөг болсон.
Үүнд: 2024-03-06-наас 2024-03-16-ны өдрийг хүртэл 10 хоногийн эмчилгээний нийт төлбөр 6120 юань, Монгол төгрөгт шилжүүлбэл 1 юань 495 төгрөг байсан 6,120*495=3,029,400 төгрөг, 10 хоногийн буудлын төлбөр 2200 юань, Монгол төгрөгт шилжүүлбэл 1 юань 495 төгрөг байсан 2,200*495=1,089,000 төгрөг нийт 4,118,400 төгрөг,
-2024-04-12-наас 2024-04-19-ний өрийг хүртэл 7 хоногийн эмчилгээ хийлгэсэн нийт төлбөр 4080 юань, Монгол төгрөгт шилжүүлбэл 1 юань 493 төгрөг байсан 4,080*493=2,011,400 төгрөг, 7 хоногийн буудлын төлбөр 1540 юань, Монгол төгрөгт шилжүүлбэл 1 юань 493 төгрөг байсан 1,540*493=759,220 төгрөг нийт 2,806.620 төгрөг,
2024-05-08-наас 2024-05-09-нд очиж эм тангаа бичүүлсэний төлбөр 1380 юань, Монгол төгрөгт шилжүүлбэл 1 юань 490 төгрөг байсан 1,380*490=676,200 төгрөг, 1 хоногийн буудлын төлбөр 220 юань, Монгол төгрөгт шилжүүлбэл 1 юань 490 төгрөг байсан 220*490=107,800 төгрөг нийт 784,000 төгрөг болсон байна.
Мөн 2024-06-18-наас 2024-06-25-ны өдрийг хүртэл 7 хоног Говьсүмбэр аймгийн*******анд байрлах Энхбилэг төгс мед хувийн эмнэлэгт хэвтэн эмчилгээ болон бариа засал хийлгэсэн 7 хоногийн төлбөр 765,300 төгрөг,
Эм тариа антибиотикийн зардал болох Ансот эмийн сан Артрифлекс /үе мөчний эм/ 96,000 нийт эмчилгээ, эм тариа, унааны зардал, буудлын зардал нийт 9,420,320 төгрөгийг зарцуулсан билээ.
Миний бие нь ***** эмчилгээний зардалд тус нэмэр болох боломж бололцоо байгаа эсэх талаар удаа дараа холбогдож байсан боловч өнөөдрийг хүртэл надад нэг ч төгрөг өгөөгүй бөгөөд үүнд миний бие гомдолтой байна.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг төлөх үүрэгтэй гэж заасны дагуу уг нэхэмжлэлийг гаргаж байна.
Иймд, ******* гэм хорын хохиролд нийт 9,420,320 төгрөгийг гаргуулж, миний биеийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч **** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
*** би******д эрүүгийн хэрэг шийдвэрлэгдэх үед 16,800,000 төгрөгийг өгсөн. Үүнд машины хохиролд 6,800,000, эмчилгээний зардалд 7 сая гаруй төгрөг, цаашдын эмчилгээнд гэж 3 сая төгрөг өгсөн. Энэ илүү төлөгдсөн мөнгийг энэ нэхэмжилж байгаа мөнгө рүү оруулж өгнө үү. Зарим хэсгийг болох 6,000,000 төгрөгийг зөвшөөрч байна гэжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүхээр шийдвэрлэгдэж 1 жилийн 6 сарын хугацаагаар тэнсэн хянан харгалзсан. Хохирогч ******д эмчилгээний зардал болон тээврийн хэрэгсэлд учирсан хохирол болох нийт 16,800,000 төгрөгийг төлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлсэн. Би тухайн үед гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрч хохирлыг барагдуулахыг тулд хувь хүнээс их хэмжээний мөнгө зээлж, хохирлыг төлсөн бөгөөд өнөөдрийг хүртэл төлж барагдуулж дуусаагүй байна. Мөн миний эхнэр эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчийн хяналтад байдаг 3 сартайгаас 7 насны бага насны 3 хүүхэдтэй би ганцаараа ажил хийж, амьдралаа залгуулж байгаа амьдрал ахуйд маш хүнд нөхцөлд амьдарч байна. Бусдын эрүүл мэндэд гэмтэл учруулсан буруутай байж болох хэдий ч хохирогчийн нэхэмжилж байгаа хохирол нь өөрөө бодитой байх ёстой гэж үзэж байна. ****-ийн нэхэмжилж байгаа 9,420,320 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. БНХАУ-д уг авто ослын улмаас гаралтай эмчилгээ хийгдсэн эсэх нь эргэлзээтэй байна гэжээ.
3. Нэхэмжлэгчээс: Нолтох баримтаар нэхэмжлэл, *************-ийн иргэний үнэмлэхний лавлагаа, Энх билиг төгс мед НӨАТ-ын баримтын хуулбар 2 хуудас, Тө-Та-Сэ ХХК-ийн мөнгөн орлогын баримт 1 хуудас, Сэмжид сувилалын НӨАТ-ын баримт 1 хуудас, АТҮТөв ТӨҮГ-ын НӨАТ-ын баримт 1 хуудас, АНСОТ эмийн сангийн НӨАТ-ын баримт 1 хуудас, Говьсүмбэр аймгийн*******ын Сансар багийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 537 дугаартай албан бичиг 1 хуудас, ******* дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/*** дугаартай шийтгэх тогтоол 4 хуудас,*****-гийн гадаад паспорт 2 хуудас,****-ийн эмчилгээ хийлгэж буй фото зургууд 6 хуудас, 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №0****** дугаартай Эрээн хот Жү Хау зочид буудлын төлбөрийн баримт болон ММОХХ translation bureau монгол орчуулгын товчооны хамт, 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №001******** дугаартай Энх Монгол эмнэлэгийн эмчилгээний төлбөрийн баримт ММОХХ translation bureau монгол орчуулгын товчооны хамт, 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №065**** дугаартай Эрээн хот Жү Хау зочид буудлын төлбөрийн баримт болон ММОХХ translation bureau монгол орчуулгын товчооны хамт, 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №128****** дугаартай Энх Монгол эмнэлэгийн эмчилгээний төлбөрийн баримт ММОХХ translation bureau монгол орчуулгын товчооны хамт, 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн №128**** дугаартай Энх Монгол эмнэлэгийн эмчилгээний төлбөрийн баримт ММОХХ translation bureau монгол орчуулгын товчооны хамт, 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн №065********** дугаартай Эрээн хот Жү Хау зочид буудлын төлбөрийн баримт болон ММОХХ translation bureau монгол орчуулгын товчооны хамт ,****з нь , Монгол бичгийн багш, тэрээр мэргэжлээрэй 36 жил ажилласан Тэргүүлэх зэрэгтэй багшаар монгол бичгээс хэрвүүлэг хийлгэсэн Эрээн хот дахь Энхээгийн Монгол эмнэлэг, эмчилгээний онош ба гэрч бичиг 6 хуудсыг,
4. Хариуцагчаас: Хариу тайлбар, нотлох баримт гаргуулах тухай шүүхэд гаргасан хүсэлт зэргийг тус тус шүүхэд гаргаж өгсөн.
5. Шүүхээс: ******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 134/ШЗ2024/00940 дугаартай Хүсэлтийг хүлээн хангахаас татгалзах тухай шүүгчийн захирамж гарсан байна.
Нэхэмжлэл, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч **** нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол хэмээн тодорхойлж, эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахад гаргасан зардал ********т рашаан сувиллын газарт эмчлүүлсэн төлбөр 850,000 төгрөг, сувилалд ирж очих унааны зардал 79,600 төгрөг, БНХАУ-ын Эрээн хотод Энхээгийн эмнэлэг-т 3 удаа явж хийлгэсэн эмчилгээний болон хоол, унааны зардал 7,709,020 төгрөг, Энхбилэг төгсмед эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 7 хоногийн төлбөр 765,300 төгрөг, Ансот эмийн сангаас авсан эм, тарианы үнэ 96,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Хариуцагч ******* нь ... *******би ***д 16,800,000 төгрөгийг өгсөн. үүнд машины зардалд 6,800,000, эмчилгээний зардалд 7 сая гаранг өгсөн. Цаашдын эмчилгээнд гэж 3 сая төгрөг өгсөн. Энэ мөнгийг нэхэмжилж байгаа мөнгө рүү оруулж өгнө үү. Зарим хэсгийг зөвшөөрч 6,000,000 төгрөгийг зөвшөөрч байна бусдыг нь зөвшөөрөхгүй байна, бусдын эрүүл мэндэд гэмтэл учруулсан буруутай байж болох хэдий ч хохирогчийн нэхэмжилж байгаа хохирол нь өөрөө бодитой байх ёстой гэж үзэж байна. *******ийн нэхэмжилж байгаа 9,420,320 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. БНХАУ-д уг авто ослын улмаас гаралтай эмчилгээ хийгдсэн эсэх нь эргэлзээтэй байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж маргажээ.
3. Талуудын маргааны зүйл нь ******* дахь сум дундын Эрүүгийн хэрийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын дараа эмчилгээний төлбөрийг одоо өгөх үндэслэл байхгүй болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын төлбөр болох 16,800,000 төгрөг төлсөн мөнгөнөөс гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол болох 9,420,320 төгрөгнөөс хасах гэм хорын хохирол бодитой байх үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг багасгах үндэслэлтэй хэмээн эмчилгээний зардлыг зөвшөөрөхгүй гэж маргана.
4. Дээрх үйл баримтыг дүгнэн үзэхэд ******* дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын **-ны өдрийн 2023/ШЦТ/****** дугаартай шийтгэх тогтоолоор Шүүгдэгч *****-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 06 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жил, 06 сарын хугацаагаар тэнсэн байна. Мөн шүүгдэгч **********-ыг ..гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүйг дурдаж..хохирогч ********* нь цаашид эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч ******-оос жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан ба энэхүү шийтгэх тогтоол нь хүчин төгөлдөр болсон үйл баримт тогтоогдож байна.
5. Хариуцагч ******** нь гэмт хэргийн улмаас *******-ийн эрүүл мэндэд гэм хор учруулсан болох нь дээрх шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.,
Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно гэж,
Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4.-д Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй. гэж тус тус заасны дагуу ****** нь гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан байна.
Гэм хор учруулснаас үүргийн хувьд урьдчилсан нөхцөл нь нэг талаас бусдад хохирол учруулсан хууль бус санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй байх, нөгөө талд уг үйлдлийн улмаас хохирол учирсан байх шалтгаант холбоо байх нөхцөл байдаг.
Дээрх хуулийн урьдчилсан нөхцөл баримтаар тогтоогдон хангагдаж байх тул *******-ыг согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас ******-д учруулсан эрүүл мэндийн гэм хорыг арилгах үүрэгтэй ба гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлыг арилгахад гарсан эмчилгээний зайлшгүй зардал болон түүнтэй холбогдон үүссэн хор уршиг болох замын зардал, зочид буудлын зардлыг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэгч ********* шаардах эрхтэй байна.
6. Учир нь, эрүүл мэнд гэж хүн өвчин, эмгэггүй, бие бялдар, оюун санаа, нийгмийн амьдралын хувьд сайн сайхан байхыг ойлгоно гэж Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан тул энэхүү эрхэд халдсан этгээд зөрчигдсөн эрхийг сэргээж учруулсан гэм хор буюу гарсан бодит болон эмчилгээний зайлшгүй зардлыг хариуцан арилгах үүрэгтэй гэж үзнэ.
7. Иймд, хэрэгт авагдсан:
Энх билиг төгс мед НӨАТ-ын 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн баримтаар 82,800 төгрөг
Энх билиг төгс мед НӨАТ-ын 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн баримтаар 682,500 төгрөг
Тө-Та-Сэ ХХК-ийн мөнгөн орлогын баримтаар 600,000 төгрөг
Сэмжид сувилалын НӨАТ-ын баримтаар 250,000 төгрөг
АТҮТөв ТӨҮГ-ын НӨАТ-ын баримтаар 39,800 төгрөг /нэг талдаа зөрчсөн баримт хэрэгт гаргасан боловч учир зүйн үүднээс буцаж мөн зөрчсөн нь илэрхий нөхцөл юм/
АНСОТ эмийн сангийн НӨАТ-ын баримтаар 96,000 төгрөг
2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №0654078 дугаартай Эрээн хот Жү Хау зочид буудлын төлбөрийн баримтаар 2,200 юань, /тухайн үеийн ханшаар 1 юань 495 төгрөг/ буюу нийт 1,089,000 төгрөг
2024 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №0014170 дугаартай Энх Монгол эмнэлэгийн эмчилгээний төлбөрийн баримтаар 6,120 юань, /тухайн үеийн ханшаар 1 юань 495 төгрөг/ буюу нийт 3,029,400 төгрөг
2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №0654079 дугаартай Эрээн хот Жү Хау зочид буудлын төлбөрийн баримтаар 1,540 юань /тухайн үеийн ханшаар 1 юань 493 төгрөг/ буюу нийт 759,220 төгрөг
2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №1287124 дугаартай Энх Монгол эмнэлэгийн эмчилгээний төлбөрийн баримтаар 4,080 юань /тухайн үеийн ханшаар 1 юань 493 төгрөг/ буюу нийт 2,011,440 төгрөг
2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн №1287127 дугаартай Энх Монгол эмнэлэгийн эмчилгээний төлбөрийн баримтаар 1,380 юань /тухайн үеийн ханшаар 1 юань 490 төгрөг/ буюу нийт 676,200 төгрөг
2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн №0654080 дугаартай Эрээн хот Жү Хау зочид буудлын төлбөрийн баримтаар 220 юань /тухайн үеийн ханшаар 1 юань 490 төгрөг/ буюу нийт 107,800 төгрөг
нийт 9,424,160 төгрөгийн баримтууд нь 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/**** дугаартай шийтгэх тогтоол гарсны дараах *******-ийн эрүүл мэндэд эмчилгээ хийлгэх зайлшгүй гарах зардлууд байгаа бөгөөд хэрэгт авагдсан дээрх баримтуудаар нотлогдож байх тул нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.
Харин нэхэмжлэгч нэхэмжлэлийн үнийн дүнгээ 9,420,320 төгрөг гэж тодорхойлсон боловч шүүх нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг болон шаардлага тус бүрийн үнийн дүнг баримтын хүрээнд нотлогдож байна гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан ба нэхэмжлэгч нэхэмжлэлд тусгахдаа тооцооллын алдаа гаргасан байх тул тооцооллыг баримтад үндэслэн зөвтгөж шийдвэрт заасан болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
8. ********-ын үйлдсэн гэмт хэргийг шүүх 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хянан шийдвэрлэж, шүүхийн шийтгэх тогтоол гаргасан, уг тогтоолд ...хохирогч ***** ...эмчилгээний зардал болон тээврийн хэрэгсэлд учирсан хохирол болох нийт 16,800,000 төгрөгийг шүүгдэгч ****** бүрэн төлсөн байх тул... гэж дүгнэсэн байх ба нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлага нь түүнээс хойш буюу 2024 оны 3, 4, 5 дугаар сард хийлгэсн эмчилгээ, холбогдох зардлыг нэхэмжилсэн байна. Иймд *********д өөрт холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлүүлэхэд өөрийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх зорилгоор гарсан хохирлыг хүлээн зөвшөөрч хохирол төлсөн, уг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон байх тул энэ хүрээнд төлсөн хохирлын төлбөрийг энэ нэхэмжлэлийн шаардлагад оруулан тооцож хасуулах тухай хариуцагчийн татгалазал үндэслэлгүй байна гэж дүгнэсэн болно.
Нөгөө талаар хариуцагч эрүүгийн хэрэгт төлбөр төлөх үед хохирогч ямар нэг эмчилгээ хийлгэн зардал гаргаагүй байсан гэдгийг няцаах байдлаар нотлоогүй, валют буюу юань-ий ханшийн талаар маргаагүй байгаа тул нэхэмжлэгчийн тодорхойлсон ханшаар тооцсон болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
9. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хангасан үнийн дүн буюу 9,420,320 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 165,675 төгрөгийг гаргуулж, орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1., 228 дугаар зүйлийн 228.1-д заасныг баримтлан хариуцагч *****-оос гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 9,420,320 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ****-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.-т зааснаар Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хангасан үнийн дүн буюу 9,420,320 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 165,675 төгрөгийг гаргуулж, орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1.-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН