Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 306/ШШ2025/00015

 

2025 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 306/ШШ2025/00015

Говьсүмбэр аймаг

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн би,

 

Нэхэмжлэгч: Т

 

Хариуцагч: Э-т холбогдуулан

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

1. Нэхэмжлэгч Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Ц.Т, Д.Э-тай 2014 онд гэр бүл болсон. Бидний дундаас 2015 оны 12 дугаар сарын 25-д охин Т, хүү 2019 оны 04 дүгээр сарын 30-д Т нар төрсөн. Манай нөхөр Э нь архи согтууруулах ундаа их хэрэглэдэг, байнга хэрүүл маргаан их хийдэг, хувийн таарамжгүй байдал үүсч, 2024 оны 03 сараас тусдаа амьдарч байна. Цаашид түүнтэй хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлт цуцалж, 2 хүүхдэд тэтгэлэг тогтоож өгнө үү. 2 хүүхдээ өөрийн асрамжиндаа авч үлдэнэ гэв.

 

2. Нэхэмжлэгч Ц.Т шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

Миний бие Ц.Т нь Д.Э- холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргаснаас хойш Д.Э-тай харилцан тохиролцож, эвлэрсэн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд миний хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү. Жич: Д.Э нь дахин таарамжгүй харилцаа гаргах юм бол дахин шүүхэд нэхэмжлэл гаргах болно гэжээ.

 

      ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Нэхэмжлэгчийн татгалзалыг баталжхэргийг хэрэгсэхгүй болгож шйидэрлэх үндэслэлтэй байна.

.

 

2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Миний бие Ц.Т, Д.Э-тай 2014 онд гэр бүл болсон. Бидний дундаас 2015 оны 12 дугаар сарын 25-д охин Т, хүү 2019 оны 04 дүгээр сарын 30-д Т нар төрсөн. Манай нөхөр Э нь архи согтууруулах ундаа их хэрэглэдэг, байнга хэрүүл маргаан их хийдэг, хувийн таарамжгүй байдал үүсч, 2024 оны 03 сараас тусдаа амьдарч байна. Цаашид түүнтэй хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлт цуцалж, 2 хүүхдэд тэтгэлэг тогтоож өгнө үү. 2 хүүхдээ өөрийн асрамжиндаа авч үлдэнэ гэжээ.

 

3. Нэхэмжлэгч Ц.Т нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хариуцагч Д.Э-тай харилцан тохиролцож, эвлэрсэн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан байна.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Учир нь, нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Нэхэмжлэгч нь тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдав.

 

6. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн 50 хувь болох 35,100 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 35,100 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-т заасныг удирдлага болгон  

 

 ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1.Хариуцагч Д.Э-д холбогдуулж гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Ц.Т-ийн татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5., 59 дүгээр зүйлийн 59.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн 50 хувь болох 35,100 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 35,100 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Ц.Т-т олгосугай.

 

3.Нэхэмжлэгч нь тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4.-т зааснаар шүүгчийн захирамжид нэхэмжлэгч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ  Ц.ҮЙТҮМЭН