Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 306/ШШ2025/00019

 

2025 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 306/ШШ2025/00019

Говьсүмбэр аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: **** ОНӨААТҮГ -ын нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих хуулийн этгээд **** ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бямбасайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч **** ОНӨААТҮГ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х шүүхэд гаргасан хүсэлтдээ:

*******ийн өргөтгөл, шинэчлэлтийн барилгын ажлын гүйцэтгэгч ***** ХХК нь 2020-2022 онд барилгын ажлыг гүйцэтгэж байх хугацаандаа манай байгууллагад ус, дулааны төлбөр 27,161,003 төгрөгийг төлөөгүй бөгөөд алданги 13,580,501 төгрөг, нотариатын зардал 33,000 төгрөг, нийт 40,774,504 төгрөгийг төлүүлэхээр 2024 оны 04 дүгээр сард Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд **** ХХК-д холбогдох хүсэлт гаргасан.

Шүүх хэргийг хүлээн авч, нэхэмжлэлд дурдсан хариуцагч ***** ХХК-ийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 2а хэсэг, ******** тоот хаягаар шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлэхэд заасан хаягт ийм компани байхгүй гэсэн шуудангийн магадлагаатай, уг хаягт бүртгэлгүй гэсэн хорооны Засаг даргын тодорхойлолт ирсэн тул Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШЗ2024/1***** дугаар захирамж ирсэн тул танай байгууллагад В******* ХХК-ийг эрэн сурвалжлуулах хүсэлт гарсан.

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 134/ШШ2024/00****** дугаар шийдвэрээр аймгийн Цагдаагийн хэлтсээс эрэн сурвалжлах ажиллагааг явуулж, ***** ХХК нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, *******тоот хаягт оршин суудаг болох нь тогтоогдсон тухай албан бичгийг ирүүлсэн тул Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан боловч тус хаягт байхгүй тул Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШЗ2024/29*****дугаар захирамж гарсан.

Иймд, ******** ХХК-иас *******У ОНӨААТҮГ нь гэрээний дагуу нийт 27,161,003 төгрөг, алданги 13,580,500 төгрөг, нотариатын зардал 33,000 төгрөг, нийт 40,774,500 төгрөгийг гаргуулахын тулд Говьсүмбэр аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр ********* ХХК-ийг эрэн сурвалжлуулах шийдвэр гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргасан гэв.

 

2. Хүсэлт гаргагчаас: Нэхэмжлэл, итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, *******ОНӨААТҮГ болон ***** ХХК нарын хооронд байгуулагдсан Эвлэрлийн гэрээг байгуулах тухай гэрээний хуулбар, Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 367/******* дугаартай албан бичиг, Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ******** дугаар тодорхойлолт, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШЗ2024/2****** дугаар шүүгчийн захирамж зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

Хүсэлтээр: ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааг шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

 

2. Хүсэлт гаргагч ***** ОНӨААТҮГ нь ***** ХХК-иас ус дулааны төлбөр, алданги гаргуулах гэтэл ******* ХХК нь бүртгэлтэй хаягтаа үйл ажиллагаа явуулдаггүй, хаана үйл ажиллагаа явуулж байгаа нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжлуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

3.Иргэний хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжуулах тухай хүсэлтийг өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргаж болно гэж заасан тул шүүхийн харъяалал зөрчөөгүй байна. 

Хүсэлт гаргагч ***** ОНӨААТҮГазар, ********* ХХК-иудийн хооронд эрх зүйн харилцаа үүссэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаа тогтоогдож байна.

 

4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих хуулийн этгээд ****** ХХК нь Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн лавлагаагаар Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 2а хэсэг, ********** тоотод үйл ажиллагаа явуулах албан ёсны хаягтай боловч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШЗ2024/2****** дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжид дээрх хаягт үйл ажиллагаа явуулдаггүй талаар дурдсан байна.

 

5. Иймд, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих хуулийн этгээд ****** ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай ******* ОНӨААТҮГ-ын гаргасан хүсэлтийг хангаж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст даалгах нь зүйтэй байна.

 

6. ******** ХХК нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 2а хэсэг, Төмөр ***** тоот хаягт үйл ажиллагаа явуулах бүртгэлтэй, ******* гэж хүсэлтэд дурдагдсан болно.

 

7. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д заасныг баримтлан ****** ОНӨААТҮГ-ын гаргасан хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих хуулийн этгээд ******* ХХК-ийг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан ******** ХХК-ийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70, 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. ********** ХХК нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, ****** тоот хаягт үйл ажиллагаа явуулах бүртгэлтэй, гэж хүсэлт гаргагч шүүх хуралдаанд тайлбарласан болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Ц.ҮЙТҮМЭН