| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 134/2024/00282/И |
| Дугаар | 306/ШШ2025/00021 |
| Огноо | 2025-01-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 306/ШШ2025/00021
| 2025 оны 01 сарын 16 өдөр | Дугаар 306/ШШ2025/00021 | Говьсүмбэр аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: *********
Хүсэлтийн агуулга: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Т.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ариунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Т.С шүүхэд гаргасан нэхэмжлэл Миний бие 1987 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 1988 оны 03 дугаар сарын 15-ны хүртэл хугацаанд *******үйлдвэрийн дээс тоноглолын цехд оёдолчноор ажилласан юм. Тэгээд 06 сарын 24-д төрсөн /ороод удаагүй хүүхэд гаргасан/ юм. Уг үйлдвэрийн төв нь ******* байралдаг байсан ба түүнээс хойш удаагүй татан буугдсан. Одоо тэр үеийн бүх материал архив шатахад шатсан учир хөдөлмөрийн дэвтрээс өөр материал байхгүй юм. Тэгээд 1988 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 1997 оны 04 сарын 15-ны өдрийн ажлаас халагдсан тушаалын бичилтийг нийгмийн даатгалын дэвтэр гэж бичилт хийгээгүй зэрэг зөрчилтэйн улмаас дээрх ажилласан жилээр тооцож, тэтгэвэр тогтоох боломжгүй болсон. Иймд *********н үйлдвэрт 1987 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 1988 оны 03 дугаар сарын 15, 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 1997 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Т.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлтэд бичсэн хугацаан дээрээ нэмээд 1988 оны 3 сарын 25-ны өдрөөс 1997 оны 4 сарын 15-ны өдрийг хүртэл тогтоолгох хүсэлтэй байна гэв.
2. Хүсэлт гаргагчаас *** үйлдвэрийн 1988 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 022954 дугаартай Т.С-ийн хөдөлмөрийн дэвтэр, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Т.С-н иргэний үнэмлэхний болон оршин суугаа хаягын бүртгэлийн лавлагаа, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Т.С-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн зөвлөмж зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагчийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Хүсэлт гаргагч Т.С дараах үндэслэлээр хүсэлтээ тодорхойлсон. Үүнд:
Би *****н үйлдвэрийн дээс тоноглолын цехэд оёдолчноор ажиллаж байсан боловч 1988 оны 03 дугаар сарын 15-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр дээрх 1987 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 1988 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажилласан хугацааг архивын байгууллагаас шүүлгэхэд архив шатсан гэх шалтгаанаар баримт гаргах боломжгүй гэсэн тайлбар өгсөн, мөн 1988 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 1997 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл ажилласан гэх боловч 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойшхи ажилласан хугацагааг буюу 1997 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн ажлаас халагдсан тушаалын бичилтийг шинээр нийгмийн даатгалын дэвтэр нээж бичилт хийгээгүй зэрэг зөрчилтэйн улмаас дээрх ажилласан хугацааг ажилласан жилээр тооцож тэтгэвэр тогтоох боломжгүй тул шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэх шаардлагатай гэсэн тул ******* үйлдвэрийн тоноглолын тасагт 1987 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 1988 оны 03 дугаар сарын 15, 1988 оны 3 сарын 25-ны өдрөөс 1997 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд оёдолчноор ажиллаж байснаа тогтоолгоно гэв.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн *** үйлдвэрийн 1988 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 022954 дугаартай Т.С-ийн хөдөлмөрийн дэвтэр, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Т.С-н иргэний үнэмлэхний болон оршин суугаа хаягын бүртгэлийн лавлагаа, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Т.С-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн зөвлөмж зэргээр, С-г *****үйлдвэрийн тоноглолын тасагт 1987 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 1988 оны 03 дугаар сарын 15, ****** болон ***д 1988 оны 3 сарын 25-ны өдрөөс 1997 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд оёдолчноор ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Учир нь ******* үйлдвэрийн 1988 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 022*** дугаартай Т.С-ийн хөдөлмөрийн дэвтэрт нэр хаягийн болон тамга, тушаалын бичилттэй холбоотой зөрчил байхгүй ба Үйлдвэр худалдааны гутал хувьцаат компанийн ерөнхий захирлын 1993 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн б/** дугаар Тэтгэмжтэй чөлөөний мөнгө олгох тухай тушаалын хуулбар болон түүний хавсралт, 1997 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн б/*** дугаартай Ажлаас чөлөөлөх тэтгэмж, тусламж олгох тухай тушаалын хуулбар болон түүний хавсралт зэрэг тушаалууд нь уг хөдөлмөрийн дэвтврийн бичилттэй тохирч нотлогдож байх ба нотлох баримтуудыг харьцуулан судлахад нэгнээ дэмжин нотолсон байгаа болно. Мөн хэрэгт эх хувиар авагдсан Т,С-ийн 022*** дугаартай хөдөлмөрийн дэвтэр нь ямар нэг зөрчилгүй, мэдээллийг бүрэн агуулсан байх тул нотлох баримтаар үнэлэхгүй байх үндэслэл тогтоогдоогүй болно.
Хүсэлт гаргагчийн ажилласан байгууллага, хуулийн этгээдийг тодорхойлохдоо Г нь хэзээ ХК болон өөрчлөгдөн зохион байгуулагдсан болох нь тодорхойгүй байгаа тул Г нэрээр гаргасан 1993 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн б/** дугаартай ерөнхий захирлын тушаалыг үндэслэн тухайн үйл баримт болсон цаг хугацааны эхний сараар буюу 1993 оны 01 дүгээр сарны 01-ний өдрөөр тодорхойлох нь зүйтэй байна.
4.Иймд хүсэлт гаргагч Т.С-г 1987 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 1988 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл **гт оёдолчноор, 1988 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 1993 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл ***т оёдолчноор, 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 4 сарын 15-ны өдрийг хүртэл *****д оёдолчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6.-д хүний ажиллаж байсан байдал буюу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүх тогтооно гэснийг үндэслэн онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэв.
6. Хуульд зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 133 дугаар зүйлийн 133.1.1.-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4.-д заасныг баримтлан Т,С-г ***********тасагт 1987 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 1988 оны 03 дугаар сарын 15 өдөр хүртэл оёдолчноор, 1988 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ********р, 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд******** ажиллаж байсан байдлыг тус тус тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагч Т.С-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ҮЙТМЭН