| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2025/00011/И |
| Дугаар | 141/ШШ2025/00015 |
| Огноо | 2025-01-22 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 141/ШШ2025/00015
| 2025 оны 01 сарын 22 өдөр | Дугаар 141/ШШ2025/00015 | Завхан айм |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан би нэхэмжлэгч .............хот, ..............дүүрэг, ..........хороо, ............ын талбай 2, ..............., .........р давхарт байрлах ............... ББСБ ХХК-аас ирүүлсэн, хариуцагч ............ аймгийн .............л сумын .............баг хаягаар оршин суудаг Б-ийн А-т холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 1,452,045.75 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ........... ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Хариуцагч Б.А нь 2023.11.03-ны өдөр ...... ББСБ ХХК-тай N...........тоот “Бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээ”-г байгуулж "ZTE Blade V41" маркийн гар утсыг нийт 1,108,000 төгрөгийн зээлээр авсан ба зээлийн эргэн төлөлтийг 2023.11.03-2025.04.17 хүртэл 18 сарын хугацаанд сар бүр 78,681 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон. Хариуцагч нь 2023.11.17-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг огт төлөөгүй бөгөөд төлбөр төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш ........ББСБ ХХК нь хариуцагчид үүргийг нь байнга сануулж байсан ч үр дүн гарахгүй байх тул гэрээний 9-р зүйлийн 3-т заасныг үндэслэн гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
| 1 | Үндсэн зээлийн үлдэгдэл /2023.11.03-2025.04.17 хүртэл нийт 18 сар/ 18 удаагийн төлөлт дутуу | 1,108,000 төгрөг |
| 2 | Үндсэн зээлийн хэмжээ /шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд ноогдох/ | 286,704.75 төг |
| 3 | Нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ /Гэрээний 2.3-т зааснаар төлөгдөөгүй хүүгийн 20%иар/ | 57,341 төгрөг |
| 4 | Нэхэмжлэх нийт дүн | 1,452,045.75 төгрөг |
Нэхэмжлэх нийт дүн 1,452,045.75 (нэг сая дөрвөн зуун тавин хоёр мянга дөчин таван төгрөг, Далан таван мөнгө) төгрөг. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ............. ББСБ ХХК-аас хариуцагч Б.А-т холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 1,452,045.75 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Б.А нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа “... Миний бие тус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.Төлж барагдуулна...” гэжээ.
Хариуцагч Б.А нь шүүхэд гаргасан анхны тайлбараараа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,187 төгрөгийн тал хувь болох 19,093.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч ............. ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ................ББСБ ХХК-аас ирүүлсэн, хариуцагч Б.А-т холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 1,452,045.75 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч Б.А нь “Зээлийн гэрээний үүрэг болох 1,452,045.75 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,187 төгрөгийн тал хувь болох 19,093.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч ................ББСБ ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УРТНАСАН