Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 141/ШШ2025/00016

 

 

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 141/ШШ2025/00016

Завхан аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан би  нэхэмжлэгч ........................... хот, ............ дүүрэг, .......... -1 , ............. өргөн чөлөө 6, .................цамхагт байрлах ............ банк ХХК-аас ирүүлсэн, хариуцагч ............ аймгийн ....... сумын .......... баг хаягаар оршин суух ............ овогт Б*ын Т-т холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 6,984,457.03 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:  

Нэхэмжлэгч .......... ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “... : Зээлдэгч Б.Т нь ..................... ХК-ийн ...............тооцооны төвтэй 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ...............тоот зээлийн зээлийн гэрээ, .............тоот хөдлөх эд хөрөнгө барьцааны гэрээ тус тус байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл 4,521,886.92 төгрөг дээр 2,600,000 төгрөгийг нэмэлтээр авч нийт 7,121,886.92 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар зээл авсан. Зээлдэгч нь 2024 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн байдлаар 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр .............тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 4,743,284 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,253,603 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 797 төгрөг нийт 5,997,684 төгрөг төлсөн байна. Зээлдэгч нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна. Иймд банк талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.4.4, 5.1.5, 5.1.10, 6.5, 7.1, 7.3 дахь заалтууд болон Иргэний хуулийн 451 дүгээр 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн зээлдэгч нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 6,984,457.03 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,710 төгрөг төлсөн болно...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:  

Нэхэмжлэгч ............. ХХК-аас ирүүлсэн хариуцагч Б.Т-т холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 6,984,457.03 төгрөг гаргуулах тухай”   нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.       

 Хариуцагч Б.Т нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа “...Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Төлж барагдуулна...” гэжээ.

 

Хариуцагч Б.Т нь шүүхэд гаргасан анхны тайлбараараа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн байна.     

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,710 төгрөгийн тал хувь болох 63,355 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч ...............ХХК-д  олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч .............. ХХК-аас ирүүлсэн, хариуцагч Б.Т*т холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 6,984,457.03 төгрөг гаргуулах тухай”      нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

2. Хариуцагч Б.Т нь “Зээлийн гэрээний үүрэг болох 6,984,457.03 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн болохыг дурдсугай.    

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,710 төгрөгийн тал хувь болох 63,355 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч ............. ХХК-д  олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

ШҮҮГЧ                                 Б.УРТНАСАН