| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 306/2025/00014/И |
| Дугаар | 306/ШШ2025/00030 |
| Огноо | 2025-01-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 306/ШШ2025/00030
| 2025 оны 01 сарын 23 өдөр | Дугаар 306/ШШ2025/00030 | Говьсүмбэр аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Г**ын хүсэлттэй
ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Ж.Б шүүхэд гаргасан хүсэлтэдээ: Ж.Б миний бие 1988 оны 10 сараас 1990 оны 07 дугаар сар хүртэл хугацаанд Дорноговь аймгийн Ч******** баазад хоньчиноор ажиллаж байсан. Энэ онд өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор нийгмийн даатгалын байгууллагад хандсан боловч дээрх хугацаанд ажиллаж байх үеийн хөдөлмөрийн дэвтэрээ гээгдүүлсэн, ажлаас чөлөөлөгдсөн тушаал нь архивын байгууллагаас олдохгүй байгаа тул 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 07 дугаар сар хүртэл ажилласан байдлыг маань тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Өөр нэмж гаргах нотлох баримт байхгүй тул цугларсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас: Хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ж.Б-ын иргэний үнэмлэхний хуулбар, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Малх багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ** дугаартай албан бичиг, Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 04/** дугаартай албан бичиг, Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Ж.Б-т өгсөн зөвлөмж, 32 дугаар баазын даргын 1992 оны 12 сарын 22-ны өдрийн тодорхойлолт, Т**** 32 дугаар баазын даргын 1988 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн **дугаартай тушаалын хуулбар, Т******* даргын 1989 оны 02 сарын 01-ний өдрийн *** дугаартай тушаалын хуулбар зэргийг шүүхэд ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагчийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Хүсэлт гаргагч Ж.Б дараах үндэслэлээр хүсэлтээ тодорхойлсон. Үүнд:
Ж.Б миний бие 1988 оны 10 сараас 1990 оны 07 дугаар сар хүртэл хугацаанд ********* хоньчиноор ажиллаж байсан. Энэ онд өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор нийгмийн даатгалын байгууллагад хандсан боловч дээрх хугацаанд ажиллаж байх үеийн хөдөлмөрийн дэвтэрээ гээгдүүлсэн, ажлаас чөлөөлөгдсөн тушаал нь архивын байгууллагаас олдохгүй байгаа тул 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 07 дугаар сар хүртэл ажилласан байдлыг маань тогтоож өгнө үү гэв.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Ж.Б-ын иргэний үнэмлэхний хуулбар, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Малх багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ** дугаартай албан бичиг, Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 04/** дугаартай албан бичиг, Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Ж.Б-т өгсөн зөвлөмж, 32 дугаар баазын даргын 1992 оны 12 сарын 22-ны өдрийн тодорхойлолт, Т**** 32 дугаар баазын даргын 1988 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн **дугаартай тушаалын хуулбар, Т******* даргын 1989 оны 02 сарын 01-ний өдрийн *** дугаартай тушаалын хуулбар зэргээр, Б-г ********* 1988 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 1989 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хоньчиноор ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул зарим хүсэлтийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Учир нь хүсэлт гаргагч нь Ж.Б нь 1988 оны 10 сараас 1990 оны 07 дугаар сар хүртэл хугацаанд ******** хоньчиноор ажиллаж байсан гэж шаардлагаа гаргасан боловч Т******* даргын 1988 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн *****дугаартай тушаалын хуулбар, ********угаар баазын даргын 1989 оны 02 сарын 01-ний өдрийн ** дугаартай тушаалын хуулбар зэрэг анхдагч, шууд баримтуудаар 1988 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 1989 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хоньчиноор ажиллаж байсан нь тогтоогдож байна.
1989 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн тушаалаар тус байгууллагад ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байх тул шүүх уг тогтоогдож байгаа сүүлийн хугацааны тухайн сарыг дуустал ажилласнаар тооцох нь зүйтэй байна.
Хэрэгт баримтаар гаргасан *******аазын даргын гэх 1992 оны 12 сарын 22-ны өдрийн огноо бүхий гараар бичигдсэн тодорхойлолт нь дамжмал, шууд бус нотлох баримт байх ба уг тодорхойлолтод дурдсан 1990 оны 7 дугаар сарын 15-ныг хүртэл ажилласан гэх хугацаа нь өөр бусад баримтаар дэмжигдэн нотлогдохгүй байх тул 1989 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 7 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилласан гэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч дахин нотлох баримтаа цуглуулан шүүхэд ажилласан жилээ тогтоолгох хууль зүйн боломжтой юм.
4.Иймд хүсэлт гаргагч Г.Б-ыг ******** 1988 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 1989 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хоньчиноор ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6.-д хүний ажиллаж байсан байдал буюу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүх тогтооно гэснийг үндэслэн онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэв.
6. Хуульд зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 133 дугаар зүйлийн 133.1.1.-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4.-д заасныг баримтлан Б-г Т******* баазад 1988 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 1989 оны 02 дугаар сарыг дуустал хугацаанд хоньчиноор ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс 1989 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 7 дугаар сарын 15-ныг хүртэлх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагч Ж.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Хүсэлт гаргагч нь дахин нотлох баримт бүрдүүлэн тус шүүхэд ажилласан жилээ тогтоолгох эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ҮЙТМЭН