| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2025/00013/И |
| Дугаар | 141/ШШ2025/00017 |
| Огноо | 2025-01-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 141/ШШ2025/00017
| 2025 оны 01 сарын 22 өдөр | Дугаар 141/ШШ2025/00017 | Завхан айма |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан би нэхэмжлэгч ...............хот, .............. дүүрэг, ................ хороо, ерөнхий сайд .......... гудамж, өөрийн байранд байрлах .............ХХК-аас ирүүлсэн, хариуцагч ............. аймгийн .............. сумын .......... багийн .............хэсгийн ..........тоотод оршин суудаг Т овогт А-н Д-т холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 22,337,248 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч .......... ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “... А овогтой Д нь 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр тус банктай ........ дугаартай зээлийн гэрээ байгуулж 20,800,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 20,4 хувийн хүүтэй өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авсан. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээл 500,000 төгрөг, зээлийн хүү 2600 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 0 төгрөг төлсөн. А овогтой Д нь ............. дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2024 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна. Хугацаа хэтэрсэн хоног 127, зээлийн үлдэгдэл 20,300,000 төгрөг, хүү 2,012,640 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24,608 төгрөг төлбөрийн нийт үлдэгдэл 22,337,248 төгрөг. Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул хариуцагчаас зээлийн гэрээг цуцалж зээлийн гэрээний үүрэгт нийт 22,337,248 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ......... ХХК-аас ирүүлсэн, хариуцагч А.Д*т холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 22,337,248 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч А.Д нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа “...А овогт Д миний бие тус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Мөнгөн дүн 22,337,248 төгрөгийг төлж барагдуулна...” гэжээ.
Хариуцагч А.Д нь шүүхэд гаргасан анхны тайлбараараа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269,636 төгрөгийн тал хувь болох 134,818 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас 134,818 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ................ХХК-д тус тус олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ...............ХХК-аас ирүүлсэн, хариуцагч А.Д*т холбогдуулан ирүүлсэн “Зээлийн гэрээний үүрэгт 22,337,248 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч А.Д нь “Зээлийн гэрээний үүрэг болох 22,337,248 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269,636 төгрөгийн тал хувь болох 134,818 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас 134,818 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч .............. ХХК-д тус тус олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УРТНАСАН