| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2024/00170/И |
| Дугаар | 141/ШШ2025/00020 |
| Огноо | 2025-01-27 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 141/ШШ2025/00020
| 2025 оны 01 сарын 27 өдөр | Дугаар 141/ШШ2025/00020 | Завхан аймаг |
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч А.Б-ас ирүүлсэн, хариуцагч Б.Б-д холбогдох “Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч А.Б*-аас ирүүлсэн, хариуцагч Б.Б-д холбогдох “Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт талууд “Хариуцагч Б.Б нь 2019-2024 оныг дуусталх хугацааны 2 хүүхдийн тэтгэлэгт 34,000,000 /гучин дөрвөн сая/ төгрөгийг нэхэмжлэгч А.Б-д төлөхөөр, хүү Б.С*ын 18 нас хүртэлх хугацааны тэтгэлгийг хуульд заасан хувь хэмжээний дагуу төлөхөөр тус тус харилцан тохиролцож” эвлэрсэн болохыг дурдсугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Б-ийн Ц, хүү Б-ийн С нарын 2019-2024 онуудын тэтгэлэгт 34,000,000 төгрөгийг хариуцагч Б.Б-ээс гаргуулан нэхэмжлэгч А.Б-д олгож, хүү Б-ийн С-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг ........ овогт Б*ын Б-ээр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Б-ээс 35,100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулан улсын орлого /төрийн сангийн данс/-д оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УРТНАСАН