Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 306/ШШ2025/00031

 

2оны 01 сарын 23 өдөр

Дугаар 306/ШШ2025/00031

Говьсүмбэр аймаг

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн би,

Нэхэмжлэгч: У******* ХК 

 

Хариуцагч: Б

 

Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9,988,143.27 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн аваад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч *** ХК-ийг төлөөлж, зээл цуглуулах газар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Бнь 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Г-тай ЗГR001469*** тоот дижитал зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийн зээлийг 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. Т.Б нь ЗГR001*** тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх талаар мэдэгдсэн боловч, төлөөгүй 117 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9,988,143.27 төгрөгийг, улсын тэмдэгтийн хамт гаргуулж, *****ХК-д олгуулж өгнө үү гэжээ.

2. Зохигч шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:

Нэхэмжлэгч ****** ХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч, нөгөө төлөөс хариуцагч Т.Б нар харилцан тохиролцож, хариуцагч Т.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 9,988,143.27 төгрөгийг маргаангүй зөвшөөрсөн ба төлөх хугацааны хувьд 6 хувааж буюу 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,664,690.5 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,664,690.5 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,664,690.5 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,664,690.5 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,664,690.5 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,664,690.77 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оччулуун хүлээн зөвшөөрч, талууд тохиролцож, энэхүү эвлэрлийн гэрээг бичгээр байгуулав гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардэх эрхээ тодорхойлсон. Үүнд:

Б нь 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Голомтбанктай ЗГR001469047 тоот дижитал зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийн зээлийг 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. Т.Б нь ЗГR00146***  тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх талаар мэдэгдсэн боловч, төлөөгүй 117 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9,988,143.27 төгрөгийг, улсын тэмдэгтийн хамт гаргуулж, **** ХК-д олгуулж өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгч **** ХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч **, нөгөө төлөөс хариуцагч Т. Б нар харилцан тохиролцож, хариуцагч Т.Б-нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 9,988,143.27 төгрөгийг маргаангүй зөвшөөрсөн ба төлөх хугацааны хувьд 6 хувааж буюу 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,664,690.5 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,664,690.5 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,664,690.5 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,664,690.5 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,664,690.5 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,664,690.77 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т. хүлээн зөвшөөрч, талууд тохиролцож, энэхүү эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т. олгосон итгэмжлэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан буюу хариуцагчтай эвлэрэх эрх олгогдсон байна.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ... зохигч эвлэрсэн, ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... зохигч талуудын эвлэрэл, ...баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Учир нь, зохигч талуудын эвлэрлийг батлах нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,761 төгрөгийн тал хувь болох 87,380.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 87,380.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 87,380.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2., 75, 123 дугаар зүйлийн 123.1.-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1.Хариуцагч Т.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 9,988,143.27 /есөн сая есөн зуун наян найман төгрөг нэг зуун дөчин гурван төгрөг хорин долоон мөнгө/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлөх хугацааны хувьд 6 хувааж буюу 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,664,690.5 /нэг сая зургаан зуун жаран дөрвөн мянга зургаан зуун ерэн төгрөг таван мөнгө/ төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,664,690.5 /нэг сая зургаан зуун жаран дөрвөн мянга зургаан зуун ерэн төгрөг таван мөнгө/ төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,664,690.5 /нэг сая зургаан зуун жаран дөрвөн мянга зургаан зуун ерэн төгрөг таван мөнгө/ төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,664,690.5 /нэг сая зургаан зуун жаран дөрвөн мянга зургаан зуун ерэн төгрөг таван мөнгө/ төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,664,690.5 /нэг сая зургаан зуун жаран дөрвөн мянга зургаан зуун ерэн төгрөг таван мөнгө/ төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,664,690.77 /нэг сая зургаан зуун жаран дөрвөн мянга зургаан зуун ерэн төгрөг далан долоон мөнгө/ төгрөгийг тус тус нэхэмжлэгч Г** ХК-д төлөхөөр харилцан тохиролцсон, зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,761 төгрөгийн тал хувь болох 87,380.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 87,380.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 87,380.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ** ХК-д олгосугай. 

 

3.Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1.-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                      Ц.ҮЙТҮМЭН