Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 306/ШШ2025/00034

 

2025 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 306/ШШ2025/00034

Говьсүмбэр аймаг

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн би,

Нэхэмжлэгч: Г

 

Хариуцагч: Ц

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10,293,258.83 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн аваад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ******ХК-ийг төлөөлж, зээл цуглуулах газар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Г.Ц нь 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Голомтбанктай ЗГR000583952 тоот дижитал зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийн зээлийг 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул 2024 оны 11 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт хуримтлагдсан зээлийн үндсэн төлбөр 9,627,173.97 төгрөг, зээлийн хүү 657,139.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,945.57 төгрөг, нийт 10,293,258.83 төгрөгийг, Г.Ц-ээс гаргуулж өгнө үү гэжээ.

2. Зохигч шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:

Нэхэмжлэгч ***** ХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э, Г.С, хариуцагч Г.Ц нар харилцан тохиролцож, хариуцагч Г.Ц нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 10,293,258.83 төгрөгийг маргаангүй зөвшөөрсөн ба төлөх хугацааны хувьд 3 хувааж буюу 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 3,431,086.27 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 3,431,086.27 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 3,431,086.27 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар хүлээн зөвшөөрч, талууд тохиролцож, энэхүү эвлэрлийн гэрээг бичгээр байгуулав гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

1.Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардэх эрхээ тодорхойлсон. Үүнд:

******** нь 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр *****банктай ЗГR000583** тоот дижитал зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийн зээлийг 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул 2024 оны 11 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт хуримтлагдсан зээлийн үндсэн төлбөр 9,627,173.97 төгрөг, зээлийн хүү 657,139.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,945.57 төгрөг, нийт 10,293,258.83 төгрөгийг, Г.Ц-ээс гаргуулж өгнө үү гэжээ.

3.Нэхэмжлэгч **** ХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, Г.С, хариуцагч Г.Ц нар харилцан тохиролцож, хариуцагч Г.Ц нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 10,293,258.83 төгрөгийг маргаангүй зөвшөөрсөн ба төлөх хугацааны хувьд 3 хувааж буюу 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 3,431,086.27 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 3,431,086.27 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 3,431,086.27 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, Г.С нар хүлээн зөвшөөрч, талууд тохиролцож, энэхүү эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.м нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан эрх буюу хариуцагчтай эвлэрэх эрх итгэмжлэлээр олгогдсон байна.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ... зохигч эвлэрсэн, ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... зохигч талуудын эвлэрэл, ...баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Учир нь, зохигч талуудын эвлэрлийг батлах нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 179,642.14 төгрөгийн тал хувь болох 89,821.07 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 89,821.07 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 89,821.07 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2., 75, 123 дугаар зүйлийн 123.1.-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Хариуцагч Г.Ц нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн үндсэн төлбөр 9,627,173.97 /есөн сая зургаан зуун хорин долоон мянга нэг зуун далан гурван төгрөг ерэн долоон мөнгө/ төгрөг, зээлийн хүү 657,139.28 /зургаан зуун тавин долоон төгрөг нэг зуун гучин есөн төгрөг хорин найман мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,945.57 /найман мянга есөн зуун дөчин таван төгрөг тавин долоон мөнгө/ төгрөг, нийт 10,293,258.83 /арван сая хоёр зуун ерэн гурван мянга хоёр зуун тавин найман төгрөг наян гурван мөнгө/ төгрөгийг маргаангүй зөвшөөрсөн ба төлөх хугацааны хувьд 3 хувааж буюу 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 3,431,086.27 /гурван сая дөрвөн зуун гучин нэгэн мянга наян зургаан төгрөг хорин долоон мөнгө/ төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 3,431,086.27 /гурван сая дөрвөн зуун гучин нэгэн мянга наян зургаан төгрөг хорин долоон мөнгө/ төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 3,431,086.27 /гурван сая дөрвөн зуун гучин нэгэн мянга наян зургаан төгрөг хорин долоон мөнгө/ төгрөгийг тус тус нэхэмжлэгч *** ХК-д төлөхөөр харилцан тохиролцсон, зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 179,642.14 төгрөгийн тал хувь болох 89,821.07 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 89,821.07 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 89,821.07 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ****** ХК-д олгосугай. 

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1.-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                      Ц.ҮЙТҮМЭН