| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2016/01135/И |
| Дугаар | 155/ШШ2016/01176 |
| Огноо | 2016-10-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 155/ШШ2016/01176
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын **** дугаар багт байрлах, Х.Б Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хөвсгөл аймгийн Рашаант суманд **онд төрсөн, **настай, эмэгтэй, дээд боловсролтой, *** мэргэжилтэй, Х.Б Хөвсгөл салбарын зээлийн менежер ажилтай, ам бүл 5, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *** дугаар багийн *** гудамжны ** тоотод оршин суух *** овогт *** *** /**/,
Хариуцагч: Төв аймгийн Жаргалант суманд 1979 онд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 19 дүгээр гудамжны 04 тоотод оршин суух *** овогт Г.Б /***/,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хөвсгөл аймгийн Галт суманд *****/
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ***** нарт холбогдох
Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 12.381.181.63 /арван хоёр сая гурван зуун наян нэгэн мянга нэг зуун наян нэгэн төгрөг 63 мөнгө/ гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 155/2016/1135/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, хариуцагч Г.Б, харуицагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Б Хөвсгөл салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г.Б, М.М нар нь тус банкнаас 2015 оны 1-р сарын 12-ны өдөр 1170016456 тоот зээлийн гэрээ байгуулж 15.000.000 /арван таван сая/ төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 36 сарын хугацаатай 365 хоногт 30 хувийн хүүтэйгээр авсан. Зээлийн гэрээний гол нөхцөл нь гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу зээлдэгч нь сар бүр зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч зээл авсны дараа энэхүү хуваарийн дагуу төлөхгүй хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн бөгөөд 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш зээлийн төлбөрийг огт төлөөгүй. Энэ хугацаанд банкны зүгээс зээлдэгч Г.Б, М.М нарт гэрээний үүргээ хэрэгжүүлэхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж шаардаж байсан боловч гэрээний үүргээ хэрэгжүүлж, тодорхой арга хэмжээ аваагүй өнөөдрийг хүрч 7 сар буюу 234 хоног хугацаа хэтрүүлж гэрээг зөрчсөөр байна. Цаашид зээлийн 1170016456 дугаар гэрээг үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл байдал хүргэж зээлдэгч Г.Б, М.М нар нь зээлийн 1170016456 дугаар гэрээний 3.2.1-д заасан үүргээ хэрэгжүүлэхгүй, хэрэгжүүлэхээс санаатай зайлсхийж зээлээ тохирсны дагуу төлөхгүй байна. Зээлдэгч Г.Б, М.М нарын зээлийн үлдэгдэл 2016.09.08-ны өдрийн байдлаар 1170018153 дугаартай гэрээний зээлийн үндсэн төлбөр 10.086.666.63 төгрөг, хүү 2.231.442 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 63.073 төгрөг. Нийт 12.381.181.63 төгрөг болоод байна. Зээлдэгч Г.Б, М.М нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байгаа тул зээлийн гэрээний 5.1.1 дэх заалтын дагуу банкны санаачлагаар 1170016456 тоот зээлийн гэрээг цуцлаж байна. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арган болгон 2015.01.12-ны өдрийн баталгаат ипотекийн 1170016456 дугаар гэрээгээр Г.Б, М.Ө нарын өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-1723005680 дугаар, үл хөдлөх эд хөрөнгийн 000156526 дугаар гэрчилгээтэй Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4-р баг, 19-р гудамжны 3б тоотын 657кв.м эзэмших эрхтэй газар тус тус барьцаалуулсан. Иймд дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Иймд 2016.09.08-ны өдрийн байдлаар зээлийн нийт төлбөр болох 12.381.181.6 төгрөгийг Г.Б, М.Ө нараас гаргуулах гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Б, М.Ө нар нь 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Хас банкинд зээлийн хүсэлт гаргасны дагуу эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 15.000.000 төгрөгийн зээл авсан. Өнөөдрийн байдлаар зээлийн эргэн төлөлтийг хийлгүй 7 сар болж байгаа бөгөөд зээлдэгч нар нь зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байгаа тул банк зээлийн гэрээг цуцлаж зээлийн үлдэгдэл 12.381.181.6 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. М.Ө нь зээлийн барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгийн хамтран эзэмшигч бөгөөд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан бөгөөд хариуцагч нар нь гэр бүлийн маргаантай байгаа боловч энэ асуудал нь манай банктай хамааралгүй учир Г.Б, М.Ө нараас зээлийн үлдэгдэл 12.381.181.6 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэв.
Хариуцагч Г.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Буяндэлгэр нь Х.Б нэхэмжилсэн зээл 12.381.181.6 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Ө нь 2015 оны 1-р сарын 12-ны өдөр нөхөр Г.Бийг Хас банкнаас 15.000.000 төгрөгийн зээл авахад нь хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан хэдий ч нэг ч төгрөг аваагүй. Буяндэлгэр зах дээр түүхий эдийн ченж хийдэг бөгөөд энэ ажил төрлөө өргөжүүлнэ гээд л 2015 оны 1-р сард энэ зээлийг авсан. Гэсэн хэдий ч ажил төрөл нь бүтэлгүйтэж, гэр орноосоо яваад өөр хүнтэй сууж хүүхэдтэй болсон. 2015 оны 3-р сараас хойш гэртээ ирээгүй жил гаруй болж байна. Энэ мөнгөөрөө юу хийснийг нь би мэдэхгүй. Одоо бие муу хүүхдүүдийнхээ хамт амьдарч хотод эмчилгээ хийлгэж байгаа. Иймд энэхүү 15.000.000 төгрөгийн зээлийг би төлөх үндэслэлгүй нэг ч төгрөг аваагүй тул үндсэн зээлдэгч Г.Бээс энэхүү зээлийн үлдэгдэл төлбөр 12.381.181.6 төгрөгийг гаргуулж авна уу гэдэг. Миний хувьд хариуцагчийн дээрх тайлбарыг дэмжиж оролцож байна гэв.
Шүүх хуралдаанд зохигчийн тайлбар болон бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Б Хөвсгөл салбар нь хариуцагч Г.Б, М.Ө нарт холбогдох үндсэн зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 12.381.181 /Арван хоёр сая гурван зуун наян нэгэн мянга нэг зуун наян нэг/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Учир нь:
Хариуцагч Г.Б, М.Ө нар нь 15.000.000 төгрөгийн зээлийг 365 хоногт 30 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлэхээр Х.Б Хөвсгөл салбартай харилцан тохиролцон 2015 оны 01 дүгээр сарын 12-ний өдөр №1170016456 дугаартай зээлийн болон барьцааны гэрээг байгуулжээ.
Талууд дээрх гэрээг бичгээр байгуулж, харилцан ашиг сонирхлоо илэрхийлж гарын үсэг зурсан байх тул хуулийн хүчин төгөлдөр гэрээ гэж үзэв.
Нэхэмжлэгч Х.Б Хөвсгөл салбар нь зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчид шилжүүлсэн байх ба харин зээлдэгч Г.Б, М.Ө нар нь гэрээнд заасан хугацаанд уг зээл болон түүний хүүг буцаан төлөх үүргээ биелээгүй байх тул хариуцагч Г.Б, М.Ө нараас үндсэн зээлийн төлбөр 10.086.666.63 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2.231.442 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 63.073 төгрөг, нийт 12.381.181.63 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Б Хөвсгөл салбарт олгох үндэслэлтэй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь М.Ө бусдын дарамт шахалтанд орж уг гэрээнд гарын үсэг зурсан, мөн уг мөнгийг авч хэрэглээгүй тул төлөхийг зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гаргаж байх боловч түүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан өөрийн татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Б Хөвсгөл салбарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 213.049 /Хоёр зуун арван гурван мянга дөчин ес/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б, М.Ө нараас 213.049 /Хоёр зуун арван гурван мянга дөчин ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Б Хөвсгөл салбарт олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар хариуцагч Г.Б, М.Ө нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 12.381.181.63/ Арван хоёр сая гурван зуун наян нэгэн мянга нэг зуун наян нэг/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Б Хөвсгөл салбарт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Б Хөвсгөл салбарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 213.049 / Хоёр зуун арван гурван мянга дөчин ес/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б, М.Ө нараас 213.049 / Хоёр зуун арван гурван мянга дөчин ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Б Хөвсгөл салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ