Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 155/ШШ2016/01175

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд *** онд төрсөн, ***настай, эмэгтэй, Хөвсгөл аймгийн Галт сумын ***дугаар багт оршин суух, Д.Ж ын

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 201оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч 155/2016/01211 дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, хүсэлт гаргагч Д.Ж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Ж шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Ж миний бие Хөвсгөл аймгийн Мөрөн хотын барилга цахилгаан сантехникийн засварын ангид 1980 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 1987 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд шавар будагчаар, Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн сангийн аж ахуйн үр тарианы бригадад 1979 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тогооч, тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан. Гэтэд ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтрээ гээж үрэгдүүлсний улмаас улсад ажиллаж байсан байдал тогтоогдохгүй байна. Иймд миний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Д.Ж нь тус шүүхэд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын барилга цахилгаан сантехникийн засварын ангид 1980 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 1987 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд шавар будагчаар, Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн сангийн аж ахуйн үр тарианы бригадад 1979 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тогооч, тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Д.Ж нь Хөвсгөл аймгийн Мөрөн хотын барилга цахилгаан сантехникийн засварын ангид 1980 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 1987 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд шавар будагчаар, Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн сангийн аж ахуйн үр тарианы бригадад 1979 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тогооч, тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь Мөрөн хотын барилга цахилгаан-сантехникийн засварын ангийн даргын 1980 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 51 дугаартай Ажилд авах тухай, Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн сангийн аж ахуйн даргын 1987 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 98 дугаартай Ажилд томилох тухай, 1988 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 95 дугаартай Ажилд томилох тухай, 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 04 дугаартай Тэтгэмж олгох тухай тушаалуудын хуулбар, Дарамрагчаа овогтой Жаргалсайханы Мөрөн хотын барилга цахилгаан сантехникийн засварын ангид ажиллаж байх хугацааны цалингийн баримт, гэрч ************ нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *********** Хөвсгөл аймгийн Мөрөн хотын барилга цахилгаан сантехникийн засварын ангид 1980 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 1987 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд шавар будагчаар, Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн сангийн аж ахуйн үр тарианы бригадад 1979 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тогооч, тракторын жолоочоор тус тус галчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.Ж- ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН