Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 155/ШШ2016/01172

 

Зохигч эвлэрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Рашаант сумын ** дүгээр багт оршин суух Б.Д ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Хөвсгөл аймгийн Рашаант сумын 03 дугаар багт оршин суух Б.Д мт холбогдох,

1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 201оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 155/2016/01045/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б.Ц, хариуцагч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Б.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Цтэй зээлийн гэрээ байгуулан 500.000 /таван зуун мянга/ төгрөг 2 сарын хугацаатай зээлдүүлсэн юм. Гэтэл зээлийн гэрээ байгуулан мөнгөө өгснөөс хойш 15 сарын хугацаа өнгөрч Б.Цээс мөнгөө авъя гэхэд өгөх боломжгүй байна гэх болсон. Иймд миний зээлдүүлсэн 500.000 /таван зуун мянга/ төгрөг, зээлийн хүү 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн хамт нийт 1.300.000 төгрөгийг Б.Цээс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 1.000.000 төгрөгт эвлэрэн хэлэлцэх саналтай байна. Нэхэмжлэл гаргасны дараа надад 500.000 төгрөгийг төлж барагдуулсан. Одоо үлдэх төлбөрөөс 500.000 төгрөгийг өгнө гэвэл эвлэрнэ. Б.Ц тохиролцсон хугацаандаа мөнгөө өгсөн бол би наашаа, цаашаа зардал чирэгдэл гаргаж явахгүй байх байсан. Тиймээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35.750 төгрөгийг Б.Цээс гаргуулж авах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Б.Ц шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие Баасангийн Б.Цгаас 2015 оны 5 дугаар сард эмчилгээнд явж эмчлүүлэхээр 500.000 /таван зуун мянга/ төгрөг зээлж аваад амьдралын боломжгүйгээс өгч чадахгүй байгаад 2016 оны 09 сарын 16-нд Б.Цгийн дансанд 500.000 /таван зуун мянга/ төгрөг өгч өр төлбөргүй болсон. Б.Ц надаас хүү авахаар шүүхэд нэхэмжилсэн байна. Харин ч миний бие С.Б.Цгаас 2 жилийн өмнө 100.000 төгрөг авах байсныгаа одоо ч аваагүй. Сая би зээлж авсан мөнгөнөөсөө уг мөнгийг хасалгүйгээр өгсөн. Одоо Б.Б.Ц надад 100.000 төгрөг өгөх өртэй. Энэ мөнгөнд би хүү тооцоогүй, одоо ч аваагүй байна гэжээ.

Хариуцагч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1.000.000 төгрөгийг Б.Б.Цд өгөхийг зөвшөөрч байна. 500.000 төгрөгийг нэхэмжлэл гаргасных нь дараа нэхэмжлэгчид төлсөн. Одоо үлдэх төлбөр 500.000 төгрөгийг тэмдэгтийн хураамжийн хамт Б.Цт төлж барагдуулна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б.Ц нь хариуцагч Б.Цт холбогдох, 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдааны явцад хариуцагч Б.Ц нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгөөс 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг төлж, үлдэх 800.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож зохигч 500.000 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б.Цгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35.750 /гучин таван мянга долоон зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Цээс 35.750 төгрөгийг гаргуулж  нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Б.Б.Цгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Цт холбогдох 1.300.0000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Б.Ц /таван зуун мянга/ төгрөгийг төлж биелүүлснийг, зохигч үлдэх төлбөрөөс 500.000 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Б.Цгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35.750 /гучин таван мянга долоон зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Цээс 35.750 /гучин таван мянга долоон зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН