| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2016/01182/И |
| Дугаар | 155/ШШ2016/01170 |
| Огноо | 2016-10-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 155/ШШ2016/01170
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар Баянзүрх ***** гудамж 810 тоотод оршин суугч О.Т ийн
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 155/2016/1182/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, нэхэмжлэгч О.Тнар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Тнь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1970 оны 9 сарын 1-нд Архангай аймаг дахь Хөдөө аж ахуйн ТМС-ийг 1972 оны 6 сарын 28-нд сантерчин механикчаар төгсөж, улмаар Эрдэнэтийн ГОК-д эвлэлийн илгээлтээр 1974 оны 11 сарын 18-наас 1975 оны 6 сарын 12 хүртэл ажиллаж байгаад эрүүл мэндийн улмаас болж халагдаж нутагтаа ирээд 1976 оны 6 сарын 22-ноос 1995 оны 1 сарын 1 хүртэл Уран дөш кино театрт үйлчлэгч, дагалдан кино механикч, цайны газрын үйлчлэгчээр тасралтгүй 19 жил ажиллаж байгаад кино театрыг хувьчлагдахад ажлаасаа гарч Улаанбаатар хотруу шилжин хувийн байгууллагад ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт 2010 онд орох байсан боловч бичиг баримтын бүрдэл дутуугаас болоод одоог хүртэл тэтгэвэртээ орж чадаагүйг минь харгалзан үзэж 1974 оны 11 сарын 18-ноос 1975 оны 6 сарын 12 хүртэл Эрдэнэтийн ГОК-д засал чимэглэлээр, 1976 оны 6 сарын 22-ноос, 1995 оны 1 сарын 1 хүртэл Хөвсгөл аймгийн Уран дөш кино театрт үйлчлэгч дагалдан кино механикч, цайны газрын үйлчлэгчээр ажиллаж байсан зэргийг үнлэслэн тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Тнь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч О.Тнь Эрдэнэт үйлдвэрт 1974 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 1975 оны 6 дудгаар сарын 12-ны өдрийг хүртэл засал чимэглэлчнээр, Хөвсгөл аймгийн Уран дөш кино театрт 1976 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үйлчлэгч, кино механикч, үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь Осорын Тунгалагийн нэрээр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Хөвсгөл аймгийн Кино театрын даргын 1976 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 16 дугаартай Ээлжийн амралт олгох ба үйлчлэгчийг томилж ажиллуулах тухай...********* үйлчлэгч, цэвэрлэгчээр 4 сарын 5-аас эхлэн ажиллуулсан тооцож ажиллуулах... гэх бичилттэй тушаал, Хөвсгөл аймгийн Уран дөш кино театрын үйлчлэгч ажилтай ******* ажил байдлын тодорхойлолт, Хөвсгөл аймгийн кино үзвэрийн газрын даргын 1992 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 40 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар, гэрч С.Отгоны 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр өгсөн: ...Намайг Урандөш кино театрт 1981 онд ороход О.Т үйлчлэгч, жижүүрээр ажиллаж байсан ба 1995 оныг хүртэл ажилласан... гэх мэдүүлэг, гэрч ******* 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр өгсөн: ...Би 1972 онд Урандөш кино театрт кино механикчаар орж байсан ба О.Т 1976 онд үйлчлэгчээр орж 1995 оныг хүртэл ажилласан... гэх мэдүүлэг зэрэг бичгийн бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Харин нэхэмжлэгчид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 10/486 дугаартай Тус аймгийн Кино театрын 1976-1995 оны бичиг баримт манай архивт шилжиж ирээгүй тул О.Тад холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна. гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.
Иймд нэхэмжлэгч О.Т нь Эрдэнэт үйлдвэрт 1974 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 1975 оны 6 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл засал чимэглэлчнээр, Хөвсгөл аймгийн Уран дөш кино театрт 1976 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үйлчлэгч, кино механикч, үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар О.Т Эрдэнэт үйлдвэрт 1974 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 1975 оны 6 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл засал чимэглэлчнээр, Хөвсгөл аймгийн Уран дөш кино театрт 1976 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үйлчлэгч, кино механикч, үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч О.Тийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ