Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 155/ШШ2024/01169

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын ***дугаар багт оршин суух, эмэгтэй, Р**** дугаар регистртэй, Н.Н

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 155/2016/01162/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мнар оролцлоо.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Н.Н шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энхмьдрал нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар 1979 оны 07 сараас 1984 оныг дуустал малчнаар ажиллаж байсан бөгөөд тухайн үеийн хөдөлмөрийн дэвтрийг үрэгдүүлж алга болгосон. Иймд тухайн үеийн нэгдлийн 70 дугаар данснаас цалингийн тодорхойлолт хавсаргаж, тухайн хугацаа буюу 1979 оны 07 сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд 1964 онд төрсөн, 52 настай, эмэгтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн 14-05 тоотод оршин суух, ** дугаар регистртэй, *** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.М нь манай бэр бөгөөд хөдөөнөөс ирэх боломжгүй байгаа тул би итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Тэрээр бага ангид суралцаж байгаад сургуулиас гарч, эцэг эхийн хамт Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энхмьдрал нэгдэлд 1979 оны 07 сараас эхлэн хонь, үхэр маллан, сааль сааж байсан. Тэгээд 1984 оныг дуустал хугацаанд тасралтгүй ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа авсан хөдөлмөрийн дэвтрээ алга болгосон, мөн цалин хөлс нь бүрэн бичигдээгүй, ажилд орсрн гарсан тушаал нь байхгүй гэсэн. Одоо 4 хүүхэд төрүүлж өсгөсөн учир өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл дээрх хугацаанд ажилласан жилээ шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд Н.Мын Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энхмьдрал нэгдэлд 1979 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Н.М нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч Н.М Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдэлд 1979 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, саальчнаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Н.Мын 197оны 7 дугаар сараас 1984 оны 2 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин, хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооноос 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдөр олгосон XYIII их хурал угтсан залуучуудын социалист уралдаанд түрүүлэгч гэх бичилттэй 475 дугаартай мандат, гэрч ***** ...Н.М нь 1-2 дугаар анги төгсөөд эцэг Нямжавын туслах малчнаар Энх-Амьдрал нэгдэлд ажилласан. Түүнээс хойш бие даан хоньчин, саальчнаар ажиллаж 1984 оныг дуустал хугацаанд ажилласан. Түүнээс хойш төвд барилга барих зэрэг ажил хийдэг байсан... хэдий бага насны хүүхэд байсан ч ажлын хэрээр хөдөлмөрийн хөлс авдаг байсан учир улс нийгэмд ажилласан гэж үздэг байсан... тасралтгүй ажиллаж байсан... цалин хөлсний баримтын тухайд бага насны хүүхэд байсан учир өрхийн тэргүүн, фермийн эрхлэгч гээд хамт ажиллаж байсан хүмүүс дээр нь бичигдсэн байж болно... Би Цэцэрлэг сумын 1980 оноос 1987 онд эвлэлийн хорооны дарга, 1987 оноос 2000 он хүртэл тамгын газрын даргаар ажиллаж байсан... Эвлэлийн хороо бол залуучуудын байгууллага юм. Тэр үеийн түүхэн тогтолцоо нь хоорондоо уялдаа холбоотой ажилладаг байсан... гэх мэдүүлэг, гэрч ****** ...Н.М нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдэлд саальчнаар 1979 оны 07 сараас 1984 оныг дуустал хугацаанд ажиллаж байсан. Нэгдлийн 2 дугаар бригадад... тасралтгүй ажиллаж байсан... тусдаа гараагүй ээж, аавтайгаа ажиллаж байсан хүмүүсийн цалин хөлсийг хариуцлагагүй байдлаас, залхуу байдлаасаа болж хялбарчлан гэр бүлийн өрхийн тэргүүн юм уу, аав, ээжийн нь нэр дээр бичдэг нийтлэг дутагдал байсан нь одоо гарч ирж байгаа юм... Би Цэцэрлэг сумын Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргаанд нарийн бичгийн дарга, сумын Засаг даргын тамгын газар гэж байгуулагдахад тэнд тамгын газрын даргаар ажиллаж байсан. 1981 оны 07 сарын 01-ээс 2004 оны 09 сарын 13-ний өдөр хүртэл хугацаанд ажиллаж байсан... гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Иймд хүсэлт гаргагч Н.Мын Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдэлд 1979 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Н.Мын ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тухай тушаал байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Тус аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн даргын тушаалд малчдыг томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул Н.Мд холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 10/500 тоот тодорхойлолт, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр нотлогдсон тул хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үндэслэн хянан шийдвэрлэсэн болно.

Хүсэлт гаргагч ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *********** Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдэлд 1979 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар хүсэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА