| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2016/01257/И |
| Дугаар | 155/ШШ2016/01168 |
| Огноо | 2016-10-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 155/ШШ2016/01168
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд;
Нэхэмжлэгч: Капитал банкны Хөвсгөл салбар
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *** тоотод оршин Т.Ж /-д холбогдох
Үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт нийт 20.621.675 /хорин сая зургаан зуун хорин нэгэн мянга зургаан зуун далан тав/ гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *** Д.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Т.Ж нь Капитал банкнаас 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 19.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай сарын 2.1 хувийн хүүтэй зээл авсан боловч зээлийн гэрээг зөрчсөн тул гэрээг цуцалж шүүхэд хандсан юм. Үндсэн зээлээс 76.341 төгрөг төлсөн ба зээлийн 468 хоног хугацаа хэтрүүлсэн. Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбартай танилцсан цааш нь гэрээг сунгах боломжгүй зээлийн талаар Т.Ж болон түүний эхнэр Т.Ж нартай зээлийн эргэн төлөлтийн талаар удаа дараа уулзаж байсан боловч хэлсэн үгэндээ хүрэхгүй өдий хүрсэн тул уг тайлбарыг хүлээн авах боломжгүй болно.
Иймд үндсэн зээл 18.923.658 төгрөг, үндсэн зээлийн хүү 1.628.691 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 69.235 төгрөг, нийт 20.621.675 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т.Ж шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн ***Т.Ж, Х.Т.Ж нар нь 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Капитал банкнаас 19.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай авсан нь үнэн болно. Бид давхар өр шир зээл ихтэй учраас тус банкны зээлийг хугацаа хэтрүүлээд өдий хүрчихлээ. Одоо бидний зорилго тус банкинд байгаа зээлийг хугацаа хэтрээд байгаа үндсэн зээл хүүг төлж графиктаа орох зорилготой байна. Бидний эцсийн зорилго 2016 оны 10 дугаар сарын 30 гэхэд зээлийн хэтрэлтгүй болсон байна гэсэн саналыг маань харгалзан үзнэ үү гэжээ.
ؿ , болон зохигчдын :
Нэхэмжлэгч Капитал банкны Хөвсгөл салбар нь хариуцагч Т.Жаас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт нийт 20.621.675 /хорин сая зургаан зуун хорин нэгэн мянга зургаан зуун далан тав/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Талууд 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн ЗГ/ХӨ-21 тоот зээлийн гэрээний байгуулан зээлдэгч нарт 19.000.000 төгрөгийг шилжүүлсэн болох хэрэгт авагдсан зээлийн гэрээ, барьцааны гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд болон зохигчдын тайлбар мэдүүлэг зэргээр тус тус нотлогдож байх ба зээлдэгч Т.Ж зээлийн гэрээний 4.2.1, 4.2.5-д заасныг зөрчсөн тул банк зээлийн гэрээний 5.1.2, 5.1.11-д зааснаар зээлийн гэрээний хугацаанаас өмнө зээлийн гэрээг цуцлаж шүүхэд хандсан ба зээлдэгч нь зээлийн гэрээ зөрчсөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн ....бид давхар өр шир зээл ихтэй учраас тус банкны зээлийг хугацаа хэтрүүлээд өдий хүрчихлээ.... гэх тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан зээл хүү төлөх мэдэгдэл, хүсэлт, зээлдэгч нартай уулзсан тэмдэглэл, барьцааны зүйлийг худалдах тухай мэдэгдэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ....одоо бидний зорилго тус банкинд байгаа зээлийг хугацаа хэтрээд байгаа үндсэн зээл хүүг төлж графиктаа орох зорилготой байна. Бидний эцсийн зорилго 2016 оны 10 дугаар сарын 30 гэхэд зээлийн хэтрэлтгүй болсон байна гэсэн саналыг маань харгалзан үзнэ үү.... гэх тайлбарын тухайд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болохоо хуульд заасан журмын дагуу танилцсан боловч ач холбогдол бүхий нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, зээлийн төлбөрийг хугацаандаа оруулна гэдгээ нотлож чадахгүй байна.
Иймд хариуцагч Т.Жаас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт нийт 20.621.675 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Капитал банкны Хөвсгөл салбарт олгож шийдвэрлэлээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдэх гэсэн боловч оршин суух хаягандаа байхгүй нэхэмжлэлд дурьдсан утас нь холбогдох боломжгүй байсан ба нэхэмжлэгч нь хэргийг тїїний эзгїйд хянан шийдвэрлїїлэхээр хїсэлт гаргаж байх тул Иргэний хэрэг шїїхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зїйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгїйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зїйтэй байна.
Нэхэмжлэгч Капитал банкны улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 261.058 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Т.Жаас 261.058 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Капитал банкны Хөвсгөл салбарт олгох.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь;
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Т.Жаас зээлийн төлбөрт нийт 20.621.675 /хорин сая зургаан зуун хорин нэгэн мянга зургаан зуун далан тав/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Капитал банкны Хөвсгөл салбарт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 261.058 /хоёр зуун жаран нэгэн мянга тавин найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Жаас 261.058 /хоёр зуун жаран нэгэн мянга тавин найм/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Капитал банкны Хөвсгөл салбарт олгосугай
3. 119 119.4, 119.7- шийдвэр танилцуулан сонсгож, 7 14 ы оролцсон талууд шийдвэрийг 뿿 давж заалдах журмаар 㺺 д шийдвэрийг , Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ