Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 155/ШШ2016/01167

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд;

НэхэмжлэгчХөвсгөл аймгийн Мөрөн сумын ***** тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, С.С ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *********

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын **** тоотод оршин суух А.А-д холбогдох

Хашааны үлдэгдэл төлбөр 700.000 /долоон зуун мянга төгрөг/ гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2014 оны 4 дүгээр сард С.Бтэй харилцан тохиролцоод Хөвсгөл аймгийн Мөрөн сумын талын хонхорын 4-6 тоотод 3 тал хашааг 3.400.000 төгрөгөөр худалдсан 2.700.000 төгрөгийг цувуулж авсан. Одоо үлдэгдэл 700.000 төгрөгийг өгнө гэсээр өдий хүрч байна.

Иймд 700.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2014 онд С.Бтэй тохиролцож өөрийн эзэмшлийн 9 дүгээр хороонд байрлах 3 тал хашааг 3.400.000 төгрөгөөр зараад тухайн үед нь 2.200.000 төгрөг, дараа нь 500.000 төгрөг, нийт 2.700.000 төгрөг авсан ба одоо үлдэгдэл 700.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Тухайн үед мөнгө, төгрөгний бололцоогүй бол 500.000 төгрөг өгчих гэхэд өгөөгүй тул одоо үлдэгдэл 700.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл шүүхэд гаргасан. Манай нөхөр нуруу нугасны хорт хавдартай болсон ба эмчилгээнд явах гээд мөнгө төгрөг их л хэрэгтэй байна.

Иймд Ө.С.Бээс хашааны үлдэгдэл төлбөр болох 700.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ө.С.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Бид албан ёсоор гэрээ хэлцэл хийгээгүй аман тохиролцоогоор наймаа хийсэн. С.С нь хашааны үнэ болох 700.000 төгрөг нэхэмжилснээс би 300.000 төгрөг өгөх боломжтой байна. Уг 10-р хороонд хашаа 2.600.000 төгрөгний үнэ ханштай байгаа тул миний бие одоогийн үнэ ханшаар төлөх хүсэлтэй байна. Соёл-Эрдэнэд өмнө нь 2.700.000 төгрөг өгсөн болно.

Иймд уг хүсэлтийг минь харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ؿ , болон зохигчдын :

Нэхэмжлэгч С.С нь хариуцагч Ө.С.Бээс хашааны үнийн үлдэгдэл 700.000 /долоон зуун мянга/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан ....2014 оны 4 дүгээр сард С.Бтэй харилцан тохиролцоод Хөвсгөл аймгийн Мөрөн сумын талын хонхорын 4-6 тоотод 3 тал хашааг 3.400.000 төгрөгөөр худалдсан.... гэх нэхэмжлэл,

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь: ....2014 онд С.Бтэй тохиролцож өөрийн эзэмшлийн 9 дүгээр хороонд байрлах 3 тал хашааг 3.400.000 төгрөгөөр зараад.... гэх тайлбар, мэдүүлэг,

Хариуцагч Ө.С.Б нь: ....С.С нь хашааны үнэ болох 700.000 төгрөг нэхэмжилснээс би 300.000 төгрөг өгөх боломжтой байна. Уг 10-р хороонд хашаа 2.600.000 төгрөгний үнэ ханштай байгаа тул миний бие одоогийн үнэ ханшаар төлөх хүсэлтэй байна. Соёл-Эрдэнэд өмнө нь 2.700.000 төгрөг өгсөн болно..... гэж хариу тайлбараа шүүхэд ирүүлсэн, зохигчдийн хооронд хүсэл зоригийн илэрхийлэл болох хашаа худалдсан, худалдан авсан дээр маргахгүй байх ба тэдгээрийн хооронд худалдах худалдан авах хэлцэлийг амаар хийгдсэн байна гэж үзлээ.

Харин хариуцагч Ө.С.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 700.000 төгрөгнөөс 300.000 төлөхийг хүлээн зөвшөөрч үлдэгдэл төлбөрийг төлөхгүй маргаж байх ба хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болохоо хуульд заасан журмын дагуу танилцсан боловч ач холбогдол бүхий нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, нэхэмжлэлийн шаардлага 700.000 төгрөг-ийг төлөхгүй гэдгээ нотлож чадахгүй байна.

Иймд хариуцагч Ө.С.Бээс хашааны үлдэгдэл төлбөр болох 700.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Сд олгож шийдвэрлэлээ.

Хариуцагчид шїїх хуралдааны товыг түүний 89996069 дугаарын утасруу мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэргийг тїїний эзгїйд хянан шийдвэрлїїлэхээр хїсэлт гаргаж байх тул Иргэний хэрэг шїїхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зїйлийн 100.3-т зааснаар хариуцагч Ө.С.Бийн эзгїйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зїйтэй байна.

Нэхэмжлэгч С.Сэс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 21.350 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ө.С.Бээс 21.350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Сд олгох. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь;

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Ө.С.Бээс 700.000 /долоон зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Сд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21.350 /хорин нэгэн мянга гурван зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.С.Бээс 21.350 /хорин нэгэн мянга гурван зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Сд олгосугай

3119 119.4, 119.7- шийдвэр танилцуулан сонсгож, 7 14 ы оролцсон талууд шийдвэрийг 뿿 давж заалдах журмаар  д шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Л.ЭРДЭНЭБАТ