Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 155/ШШ2016/01164

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын **** тоотод оршин суух Д.Н ийн

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч155/2016/1120/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, нэхэмжлэгч Д.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Н шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлд 1972 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 1975 оны 5 дугаар сарын 19-нийг хүртэл малчнаар ажиллаж байгаад 1975 оны 5 дугаар сарын 19-нөөс 1978 оны 8 дугаар сарын 15-ныг хүртэл барилгын цэргийн 021-р ангид цэргийн албан хааж, 1979 оны 1 дүгээр сарын 01-нээс 1981 оны 12 дугаар сарын 30-ныг хүртэл тус нэгдэлд малчнаар, 1982 оны 1 дүгээр сарын 01-нээс 1983 оны 3 дугаар сарын 15-ныг хүртэл Эрдэнэт хотын Мод бэлтгэлийн аж ахуйд нормчноор, 1983 оны 3 дугаар сарын 18-наас 1986 оны 8. Дугаар сарын 25-ыг хүртэл Хөвсгөл аймгийн Ойн ан агнуурын аж ахуйд нормчин, 1986 оны 8 дугаар сарын 26-наас 1989 оны 12 дугаар сарын 30-ныг хүртэл Рашаант сумын Улаан-Од нэгдэлд хоньчин, малчнаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл дээрх жилүүдэд тогтоогдохгүй байгаа тул миний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Н нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хүсэлтийг зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Д.Н нь Хөвсгөл аймгийн Бадрал нэгдэлд 1972 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 1975 оны 4 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал, 1979 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал малчнаар, Барилгын цэргийн 021 дүгээр ангид 1975 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 1978 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цэргийн албанд, Хөвсгөл аймгийн Ойн ан агнуурын аж ахуйд 1983 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 1986 оны 8 дугаар сарын 25-ныг хүртэл нормчноор, Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдэлд 1986 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдлээс 1981 оны 5 дугаар сарын 16-ны өдөр ****** нэрээр нээж олгосон Хөдөлмөрийн дэвтэр-үүдийн хуулбар, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн даргын 1972 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 38 дугаартай 1. ****** Агар бригадын ****** суурьт туслах хоньчноор... гэх бичилттэй тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Ой, агнуурын аж ахуйн даргын 1983 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 41 дугаартай 1. Дорготов овогтой Нямсүрэнг мод бэлтгэлийн бригадад 1983 оны 3-р сарын 18-ны өдрөөс эхлэн нормчноор авч ажиллуулсугай... гэх бичилттэй тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдлийн даргын 1986 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 43 дугаартай Ажилд томилох тухай...Доржготов овогтой Нямсүрэн...8 дугаар сарын 25-наас эхлэн 2-р бригадад малчнаар ажиллуулсугай. гэх бичилттэй тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Засаг даргын тамгын газрын архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн ****** ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа, Батлан хамгаалахын төв архивын ****** дугаартай архивын лавлагаа, гэрч ***** 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн: Д.Н 1972 оны 6 дугаар сард илгээлтээр хөдөө гарч Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн Агар бригадад малчнаар орж ажиллаж байгаад 1975 оны 5 дугаар сард цэргийн албанд татагдаж 1978 оны 8 дугаар сард цэргийн албанаас халагдаж ирээд тус нэгдэлдээ үргэлжлүүлэн аав, ээжийн хамт мал маллаж байгаад 1981 оныг дуустал ажилласан... гэх мэдүүлэг, гэрч ****** 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн: ...Д.Н 1983 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс Хөвсгөл аймгийн Ойн аж ахуйн мод бэлтгэлийн ангид нормчноор орж 1986 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ажилласан... гэх мэдүүлэг, гэрч ***** 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өгсөн: ...Д.Н 1986-1990 онд Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан... гэх мэдүүлэг зэрэг бичгийн бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Харин нэхэмжлэгчийн Эрдэнэт хотын Мод бэлтгэлийн ангид 1982 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нормчноор ажиллаж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 10/411 дугаартай Тус аймгийн Ой агнуурын аж ахуйн даргын 1986 оны тушаалд Д.Нг чөлөөлсөн тушаал, Рашаант сумын Улаан-Од нэгдлийн даргын тушаалд малчдыг томилж чөлөөлсөн тушаал тус тус байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна. гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ********** Хөвсгөл аймгийн Бадрал нэгдэлд 1972 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 1975 оны 4 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал, 1979 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал малчнаар, Барилгын цэргийн 021 дүгээр ангид 1975 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 1978 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цэргийн албанд, Хөвсгөл аймгийн Ойн ан агнуурын аж ахуйд 1983 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 1986 оны 8 дугаар сарын 25-ныг хүртэл нормчноор, Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдэлд 1986 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, Эрдэнэт хотын Мод бэлтгэлийн ангид 1982 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нормчноор ажиллаж байсныг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Нгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧШҮҮГЧ                         Г.ДАВААХҮҮ