| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2016/01200/И |
| Дугаар | 155/ШШ2016/01162 |
| Огноо | 2016-10-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 155/ШШ2016/01162
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шїїхийн шїїх хуралдааныг шїїгч Г.Даваахүү даргалж тус шїїхийн шїїх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд;
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотод *** мэргэжилтэй, Цагаан-Уул Тэрхэн хязгаарлагдмал хариуцлагатай компанид менежер ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Баянгол дүүрэг *** хороолол Чингүнжавын гудамж **тоотод байнга оршин суух хаягтай, Хөвсгөл аймгийн Мөрөн сум захын *** тоотод оршин түр оршин суух О.Ж
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн *** дүгээр байрны ** тоотод оршин суух Ж.А/ нарын нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Улаанбаатар хотод ****настай, эмэгтэй, дээд боловсролтой, Орос хэлний багш, нягтлан бодогч мэргэжилтэй, ***ийн захирал ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Захын ** тоотод оршин суух А.А
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Шүүхэд төлөөлөх эрхийн *** дугаарын үнэмлэхтэй **
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд 1977 онд төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ***тоотод оршин суух *****/-д холбогдох,
Хариуцагчийн өмгөөлөгч: Шүүхэд төлөөлөх ** дугаарын үнэмлэхтэй ****
Үндсэн зээлийн төлбөр, алданги, нийт 40.568.000 /дөчин сая таван зуун жаран найман мянга/ төгрөг гаргуулах,
Хариуцагч *** хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж:.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч **, хариуцагч А.А, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батдорж, шүїх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би А.Ад 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2014 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд бага, багаар цувуулж нийт 39.900.000 төгрөг зээлсэн. Дээрх 39.900.000 төгрөгийн 20.000.000 төгрөгийг дүү Ж.Аын байрыг Сономцэрэн гэх хүнд барьцаанд тавьж, үлдсэн 19.900.000 төгрөгийг дүүгээсээ авч А.Ад өгч байсан. Тухайн үед А.А нь Нэмэх нэртэй барьцаалдан зээлдэх газар буюу ломбард ажиллуулдаг байсан бөгөөд надаас зээлсэн мөнгөө бусдад 14-30 хувийн хүүтэй зээлж ашиг олдог байсан юм. А.А урьд өмнө нь надаас бага хэмжээний мөнгө зээлж аваад, найдвартай буцаан өгч, миний итгэлийг олж аваад их хэмжээний мөнгө авсан байна гэж би бодож байна. А.А зээлийн хүүг эхний 3 сар төлсөн бөгөөд 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр үндсэн зээлээ төлж барагдуулахыг хүсэж түүний гэрт очиход хашаандаа 3 торх барьчихсан байсан. А.А надад хэлэхдээ: Би таны мөнгийг торхны наймаанд оруулчихсан. Энэ торхоо зарагдахаар мөнгийг тань өгнө, та торх авах хүн байвал хэлээрэй, мөн нэмж нэг торх Улаанбаатар хот руу явуулах гэсэн юм. Та Улаанбаатар хот руу торх явуулах ачааны мөнгө зээлээч гэж хүссэн учраас би А.Ад 400.000 төгрөг зээлж, А.А зээлийн хүүг төлье гэж хэлсэн учраас зээлийн гэрээг сунгаж, 2014 оны 7 дугаар сараас хойш 3 сар зээлийн хүү авсан юм. Ийнхүү 2014 оны 9 дүгээр сар болж, А.А зээлийн хүү хэт өндөр байна гэж хэлсэн учраас бид харилцан ярилцаад зээлийн хүүг 6 хувь болгосон төдийгүй би ашиг авахаа болъё, бусдаас зээлсэн мөнгөө буцааж өгмөөр байна, үндсэн зээлээ төлөх гэж А.Ад хэлсэн. Гэвч А.А эхний үедээ бага, багаар хэдэн төгрөг төлж байгаад, сүүлдээ өгөх мөнгө нь багасаж байсан учраас 2015 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр түүнийг дуудаж уулзсан юм. Ийнхүү надтай ирж уулзахдаа А.А гэрчийн мэдүүлэг өгсөн өөрийн төрсөн дүү Ж.А, *** гэх хүмүүстэй манай гэрийн гадаа ирж, бид машинд ярилцсан юм. Би зээлийн хүү авахгүй, үндсэн зээлээ төлөхийг хүсэхэд 27.000.000 төгрөгийн зээл гаргасан. Тус 27.000.000 төгрөгийг цуглуулъя, мөн дүү Ж.Атээ 8.000.000 төгрөг зээлсэн. Тус 8.000.000 төгрөгт Мөрөн сумын урд байрлах 2га газрыг өгье гэж хэлж байсан. Би А.Аг 2 га газраа миний нэр дээр түргэн шилжүүлээрэй, ногоо ч болов таръя гэж хэлж байсан. Түүнчлэн миний зээл нэхэгдээд А.А надад мөнгө өгье гэсэн учраас бид харилцан ярилцаад би өөрийнхөө Улаанбаатар хотод байрлах 2 өрөө байрыг барьцаанд тавьж 20.000.000 төгрөг зээлж авсан. Энэ өдрөөс хойш А.А надад нэг удаа 500.000 төгрөг өгөөд, 2 га газраа болоод үндсэн зээлээ төлөхгүй байсан юм. 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр А.Аг дуудаж уулзаад газар болоод үндсэн зээлээ хэзээ төлж барагдуулах талаар тайлбар бичиж өг гэхэд А.А тийм зүйл бичиж чадахгүй, Шүүхийн байгууллагаар маргаан үүсвэл яах юм гэсэн учраас би Шүүх болоод Цагдаагийн байгууллагад хандсан. А.Ад итгэж мөнгө зээлдүүлснээс хойш би өөрийнхөө байр болоод дүү Ж.Аын байрыг зээлээс чөлөөлж авч чадалгүй, 2 жил 7 сарын хугацаанд хүү төлж хохирч байна. А.Агоос нийт 30.702.000 төгрөгийг авсан боловч дээрх мөнгийг хүүнд тооцож авсан. Үндсэн зээл 39.900.000 төгрөг огт төлөгдөөгүй байгаа. Мөн *** би 2.500.000 төгрөг, А.А 2.000.000 төгрөгийг тус тус зээлүүлснээс 5.000.000 төгрөгийг буцааж авсан. Гэхдээ энэ мөнгийг А.Агоос нэхэмжилж байгаа мөнгөнөөс хасахгүй, өмнөх шүүх хуралдаан дээр А.Агоос нэхэмжилж байгаа мөнгөнөөс хасаж тооцож байсан боловч энэ шүүх хуралд дээр хариуцагч А.А нь хүүнд өгсөн мөнгийг давхардуулж хэлээд байгаа учир хасахгүй. Би анх шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж оролцож байгаа бөгөөд 40.568.000 төгрөгийг хариуцагч А.Агоос нэхэмжилж байна. Мөн миний бие Ж.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэгт оролцож байгаа бөгөөд Ж.Аын нэхэмжлэлээс татгалзаж байна.Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн тухайд би А.Аг хуурч мэхэлж гарын үсэг зуруулаагүй. Мөн уг гэрээг 2015 оны 5 дугаар сард байгуулаагүй. 2014 оны 3 дугаар сар гэхэд А.Ад зээлсэн мөнгө 39.900.000 төгрөг болсон тул харилцан ярилцаад уг гэрээг байгуулсан. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж:.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би Ж.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгалзаж байна. Учир нь Ж.А нь уг хэргийн нэхэмжлэгч биш бөгөөд А.Атой зээлийн гэрээний харилцаанд ороогүй юм байна гэж ойлгож, татгалзаж байна гэв
Хариуцагч А.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ж.Аээс 2012 оноос эхэлж мөнгө зээлж авсан байсан бөгөөд хугацаанд нь хүүний хамт эргүүлэн өгдөг байсан. Нэхэмжлээд байгаа 39.900.000 төгрөгийг нэг дор бөөнөөр нь аваагүй. Уг мөнгийг 2013 оны 10 дугаар сараас 2014 оны 03 дугаар сар хүртэл цувуулж авч явсаар 39.400.000 төгрөг болж байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ зээлсэн мөнгийг би Ж.Ат дансаар болон бэлнээр бүгд 49.748.000 төгрөг болгож буцаан төлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Сөрөг нэхэмжлэлийн тухайд 2014 оны 3 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж өгнө үү гэж сөрөг нэхэмжлэл гаргасан байгаа. Уг гэрээ нь 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан гэрээ. Түүнээс 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан гэрээ биш. Ж.А нь дүү Алтантуулдаа үзүүлэх гэсэн юм гэж хэлэхээр нь итгээд гарын үсэг зурсан. Түүнээс мөнгө зээлж аваад бодит байдал дээр хийсэн гэрээ биш тул уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мэдүүлгийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.А, Ж.А нар нь хариуцагч А.Ад холбогдуулан 40.568.000/ дөчин сая таван зуун жаран найм мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, Ж:.А нар нэхэмжлэгч Ж.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцохоос татгалзаж, нэхэмжлэгч Ж.А нь хариуцагч А.Ад холбогдуулан 40.568.000/ дөчин сая таван зуун жаран найм мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Ж.А нь хариуцагч А.Агоос 2014 оны 3 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 39.900.000 төгрөг, алданги 668.000 төгрөг, нийт 40.568.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Хариуцагч А.А нь Ж.Атэй байгуулсан 2014 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 39.900.000 төгрөгийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Ж.Аийн хариуцагч А.Ад холбогдуулан 40.568.000/ дөчин сая таван зуун жаран найм мянга/ төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн тухайд:
Зохигч нь зээлийн гэрээг амаар байгуулж нэхэмжлэгч Ж.А нь 39.900.000 төгрөгийг хариуцагч А.Ад 2013 оны 10 дугаар сараас 2014 оны 3 дугаар сарын хооронд цувуулан өгсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, мэдүүлгээр тогтоогдож байх ба талууд дээрх үйл баримтад маргахгүй байна.
Дээрх зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-т заасан зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэсэн хуулийн шаардлага хангаагүй байх тул нэхэмжлэгч нь хүү, алданги авах эрхээ алдсан байна гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч Ж.А нь 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2014 оны 3 дугаар сарын 05-ны өдөр гэхэд А.Ад нийт 39.900.000 төгрөгийг цувуулж зээлсэн тул зээлийн гэрээг 2014 оны 3 дугаар сарын 05-ны өдөр бичгээр байгуулсан. Иймд хүү алданги авах эрхтэй,
Хариуцагч А.А нь нэхэмжлэгчийн нотлох баримтаар хэрэгт гаргаж өгсөн зээлийн гэрээг 2014 оны 3 дугаар сарын 05-ны өдөр байгуулаагүй, харин 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Ж.А нь дүү Ж.Ад үзүүлж түүнээс зээлсэн мөнгөний хүүг багасгах гэсэн юм гарын үсэг зураад өгөөч гэхээр нь итгээд гарын үсгээ зурсан. Тухайн үед гэрээний нөхцөл бичигдээгүй байсан гэж тус тус маргаж байгаа болно.
Ж.А нь зээлийн гэрээг 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдөр бичгээр байгуулсан гэж тайлбарлаж, гэрч Н.Норовбадам ...2014 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Ж.Аээс мөнгө зээлэх гэж Цагаан-Уул захад өрөөнд нь ороход Алтанцэцэг, Алтангоо хоёр зээлийн гэрээ хийж байна гэчихсэн бичиг цаас болчихсон сууцгааж байсан. Би Алтангоог гарахаар нь Алтанцэцэгээс хэдэн төгрөгийн зээлийн гэрээ хийсэн юм бэ гэж асуухад 40-өөд сая төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлсэн гэж ярьж байсан..., гэрч П.Должинсүрэн ...Би Цагаан-Уул зах дээр Ж.Атэй хамт бизнес эрхэлдэг юм. Ж.А нь 2014 оны 3 дугаар сард А.Атой зээлийн гэрээ байгуулсан гэж надад ярьж байсан... гэж тус тус мэдүүлж байх боловч энэ нь гэрч Х.Отгонбаярын ....2015 оны 5 дугаар сарын сүүлээр нэг хүнтэй хамт ширээн дээр цаасан дээр гарын үсэг зурж байхыг нь харсан. Гарч ирэхэд нь юу хийж байсан юм бэ гэж асуутал хүнд мөнгийг нь аваад өгчихсөн юм. Тэгээд хүнд үзүүлэх гэсэн юм. Гарын үсэг зураад өгөөч гэсэн...тэгээд гарын үсэг зурж өглөө гэж өөрөө надад хэлсэн.... гэх мэдүүлэг, гэрч Д.Танихгүйн ....Алтангоо, Алтанцэцэг нар нь 5 дугаар сард гэрээ байгуулаагүй. Өмнө нь 2015 оны 3 дугаар сард Алтангоо мөнгө авч гэрээ хийсэн гэж байсан.... гэх мэдүүлэг, гэрч Н.Алтанцэцэгийн ....А.А нь Алтанцэцэгтэй гэрээ байгуулаагүй. Мөнгийг бол цувуулж авч байсан...Алтангоо өөрөө надад хэлэхдээ намайг ажлаасаа буух гэж байхад узель дээр цаасан дээр гарын үсэг зурчихаад ирлээ. Надад мөнгө өгсөн хүн хотод хүнд үзүүлэх гэж байгаа юм гээд гарын үсэг зуруулж авлаа гэж надад ярьсан.... гэх мэдүүлэг, гэрч Ц.Д*** ....2015 оны 5 дугаар сарын 20-ны үер *** эгч намайг орж ирээд уулзаач гээд байх юм гэхлээр нь тэгээд ороод уулз гэж хэлж байсан. Тэгээд *** эгч намайг өрөөндөө оруулаад гарын үсэг зуруулсан гэж ярихаар нь чи тэгээд юун дээр гарын үсэг зурсан юм гэхэд УБ хот руу хүнд хэрэгтэй гээд цаасан дээр гарын үсэг зуруулсан гэж хэлэхээр нь чи юун дээр зурсанаа мэдэхгүй байж яах гэж гарын үсэг зурсан юм гэж яриад л өнгөрсөн.... гэх мэдүүлэгүүдтэй илт зөрүүтэй тул уг гэрээг 2014 оны 3 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан эсэхэд эргэлзээ төрж байх тул шүүх нотлох баримтад үнэлэх боломжгүй байна.
Хариуцагчийн Алтанцэцэгээс нэг дор 39.900.000 төгрөгийг бөөнөөр нь зээлж аваагүй, цувуулж авч явсаар 39.400.000 төгрөг болж байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ зээлсэн мөнгийг би Ж.Ат дансаар болон бэлнээр бүгд 49.748.000 төгрөг болгож төлсөн гэх тайлбарын тухайд зохигч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, 39.900.000 төгрөгийг нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулсан гэдгээ,
Мөн нэхэмжлэгч Ж.Аийн ** би 2.500.000 төгрөг, А.А 2.000.000 төгрөгийг тус тус зээлүүлснээс 5.000.000 төгрөгийг буцааж авсан. Гэхдээ энэ мөнгийг А.Агоос нэхэмжилж байгаа мөнгөнөөс хасахгүй, өмнөх шүүх хуралдаан дээр А.Агоос нэхэмжилж байгаа мөнгөнөөс хасаж байсан боловч энэ шүүх хуралд дээр хариуцагч А.А хүүнд өгсөн мөнгийг давхардуулж хэлээд байгаа учир хасахгүй гэх тайлбарын тухайд нэхэмжлэгч нь түүнтэй холбоотой ач холбогдол бүхий нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, *** авсан гэх 5.000.000 төгрөгийг нэхэмжилсэн мөнгөнөөс хасаж тооцох үндэслэлгүй тухайгаа тус тус талууд нотолж чадахгүй байна.
Нэхэмжлэгч нэгэнт хүү, алданги авах эрхээ алдсан гэж үзсэн тул үндсэн зээл 39.900.000 төгрөгөөс шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн авсан гэж зөвшөөрсөн 30.702.000 төгрөг, мөн Амарцэцэгээс авсан гэх 5.000.000 төгрөгийг тус тус хасаж тооцоод хариуцагч А.Агоос зээлийн төлбөрт 4.198.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Ат олгож, нэхэмжлэгчийн шаардлагаас үлдэх хэсэг буюу 36.370.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.
Хариуцагч А.Агийн нэхэмжлэгч Ж.Ат холбогдуулан 2014 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 39.900.000 төгрөгийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Зээлийн гэрээ нь бусдын өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой үүсдэг гэрээ бөгөөд зээлдүүлэгч нь мөнгө болоод төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх, зээлдэгч нь авсан мөнгө, эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө, мөнгийг зээлдүүлэгчид буцаан өгөх үүргийг харилцан хүлээдэг гэрээ ба Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно гэж заасан байх бөгөөд зохигчийн хооронд 2014 оны 3 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлдэгчид мөнгө шилжүүлсэн гэж үзэх баримт хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчиж хийсэн хэлцэл байх тул зохигчийн 2014 оны 3 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан 39.900.000 төгрөг зээлүүлэх тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн Ж.А, Ж.А нарын өөр хүмүүстэй байгуулсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээ нь хэрэгт хамааралгүй мөн хариуцагчийн хүү болон мөнгө өгч тооцоо бодсон гэх дэвтрүүд дээрх мөнгөн дүнг дарж бичсэн, өөр өнгийн балаар хольж бичсэн үнэн зөв нотлох баримт гэж үзэхэд эргэлзээтэй нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул үнэлээгүй болно.
Нэхэмжлэгч Ж.Аийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 360.790 төгрөг, хариуцагч А.Агоос сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Агоос сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 287.250 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод, 4.198.000 төгрөгт тохирох тэмдэгтийн хураамж 82.118 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Ат, нэхэмжлэгч Ж.Аээс хариуцагч А.Агийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 357.450 төгрөгийг гаргуулж хариуцагчид тус тус олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 282.4-т зааснаар хариуцагч А.Агоос 4.198.000 /дөрвөн сая нэг зуун ерэн найман мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Ат олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 36.370.000 /гучин зургаан сая гурван зуун далан мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар 2014 оны 3 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч Ж.А, хариуцагч А.А нарын хооронд байгуулагдсан 39.900.000 төгрөг зээлдүүлэх тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.4, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.Аийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 360.790 /гурван зуун жаран мянга долоон зуун ер/ төгрөг, хариуцагч А.Агийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Агоос сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 287.250 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод, 82.118 /наян хоёр мянга нэг зуун арван найм/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Ат, нэхэмжлэгч Ж.Аээс хариуцагч А.Агийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 357.450 /гурван зуун тавин долоон мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж хариуцагч А.Ад олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ