| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2016/00017/И |
| Дугаар | 155/ШШ2016/01161 |
| Огноо | 2016-10-11 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 155/ШШ2016/01161
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд **** тоотод оршин суух ****ийн хүсэлттэй
Эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч, ажиллаж байсан байдал тогтоолгохыг тус тус хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч Л.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.М шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Надад Хөвсгөл аймгийн авто тээврийн удирдах газраас 1980 оны 10 дугаар сарын 06-ны өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтэр дээр намайг төрүүлсэн эх Амаржаргалаар овоглож хөдөлмөрийн дэвтэр олгосон болохоор уг хөдөлмөрийн дэвтэр үнэлэгдэхгүй байгаа юм. Тухайн үед манай аав, ээж 2 гэрлэлтээ батлуулаагүйн улмаас болж би ээжээрээ овоглож байсан учир хөдөлмөрийн дэвтрий нээхдээ ээжээр овоглож нээсэн байх. Иймд уг хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү. Мөн би Мөрөн сумын 3 дугаар 8-н жилийн сургуулийн 8 дугаар ангийг 1978 онд төгсөөд 1979 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр автотээврийн 19 дүгээр баазад анх засварчнаар орж 1981 он хүртэл ажиллаж байгаад цэрэгт яваад цэргээс 1984 онд халагдаж ирээд уг бааздаа засварчнаар 1989 он хүртэл ажиллаж байгаад 1989-1995 он хүртэл УАЗ-469, ЗИЛ-130 маркийн машины жолоочоор тус тус ажиллаж байсан.
Иймд намайг Хөвсгөл аймгийн авто тээврийн удирдах газрын харъяа 19 дүгээр баазад 1979 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс 1981 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүртэл, 1984 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл засварчнаар, 1989 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл жолоочоор, Тээвэрчин ХХК-д 1992 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл жолоочоор тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Л.М нь эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч, ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн тээврийг удирдах газраас 1980 оны 10 дугаар сарын 06-ны өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болон Хөвсгөл аймгийн авто тээврийн удирдах газрын харъяа 19 дүгээр баазад 1979 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс 1981 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүртэл, 1984 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл засварчнаар, 1989 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл жолоочоор, Тээвэрчин ХХК-д 1992 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл жолоочоор ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 43/000284 дугаартай ....*******.... гэх 1 дүгээр маягтын лавлагаа, Л.М, Х.Амаржаргал нарын иргэний үнэмлэхний хуулбар, 20 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ, Цэргийн үүрэгтний үнэмлэхнийг нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд,
Гэрч ****** 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр өгсөн: ....Л.М нь 1979 оны 01 дүгээр сараас 19 дүгээр автобааз гэж байхад автын засварчнаар анх ажилд орж ажиллаж байгаад 3 жил болоод 1981 онд цэрэгт яваад 1984 онд цэргээс халагдаж ирээд тус бааздаа завсарчнаараа ажиллаж байсан. 1993 оны үе хүртэл бааз тартал ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэр нээхдээ ээжээрээ овоглож авсан юм боловуу. Ээж ***** гэж хүн байсан.... гэх мэдүүлэг,
Гэрч ******* 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр өгсөн: ....Л.М 1979 оноос авто тээврийн 19 дүгээр баазад слесариар анх ажилд орж байсан. 1981 онд цэрэгт яваад 1984 онд халагдаж ирээд Авто тээврийн 19 дүгээр бааздаа жолоочоор ажилласан. 1996 он хүртэл жолоочоороо ажиллаж байсан юм.****** аав нь Л**** гэж хүн байдаг байсан. **** гэж дуудаг байсан байх ээж нь Амаржаргал гэж хүн байсан.... гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтүүдийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүх Хөвсгөл аймгийн тээврийг удирдах газраас 1980 оны 10 дугаар сарын 06-ны өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийг үнэлсэн болно. Учир нь: Нэгэнт тухайн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчийг тогтоосон тул ажиллаж байсан байдал тогтооход нотлох баримтанд үнэлсэн болно.
Хугацаат цэргийн алба хаасан хугацаа нь ажилласан жилд тооцогддог болохыг дурьдлаа.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар Хөвсгөл аймгийн тээврийг удирдах газраас 1980 оны 10 дугаар сарын 06-ны өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч ******* мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ********г Хөвсгөл аймгийн авто тээврийн удирдах газрын харъяа 19 дүгээр баазад 1979 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс 1981 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүртэл, 1984 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл засварчнаар, 1989 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл жолоочоор, Тээвэрчин ХХК-д 1992 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ