| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2016/01155/И |
| Дугаар | 155/ШШ2016/01158 |
| Огноо | 2016-10-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 155/ШШ2016/01158
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд *** өдөр төрсөн, 60 настай, эрэгтэй, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын *****дугаар багт оршин суух, Б.Б
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч 155/2016/01155/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Л.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн 03 дугаар бригадад 1973 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, үхэрчнээр тасралтгүй ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл нэгдэлд ажиллаж байсан хугацааны бичиг баримт болох хөдөлмөрийн дэвтрийг бригадын дарга, тоо бүртгэгч нар хурааж аваад буцааж өгөөгүй учир миний бие хохироход хүрч байгааг харгалзан үзэж дээрх хугацаанд хоньчин, үхэрчнээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Л.Б нь тус шүүхэд Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн 03 дугаар бригадад 1973 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний дуустал хугацаанд тус тус хоньчин, үхэрчнээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Л.Б нь Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн 03 дугаар бригадад 1973 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1976 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, 1987 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус хоньчин, үхэрчнээр ажиллаж байсан болох нь ******** Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн 03 дугаар бригадад ажиллаж байсан хугацааны цалингийн баримт, гэрч ******* нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Харин хүсэлт гаргагчийн Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн 03 дугаар бригадад 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн 03 дугаар бригадад хоньчин үхэрчнээр ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагч Л.Б нь шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ****** Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн 03 дугаар бригадад 1973 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1976 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1987 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус хоньчин, үхэрчнээр ажиллаж байсан байдлыг тогтоож, 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн 03 дугаар бригадад хоньчин үхэрчнээр ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч Л.Б гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН