| Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би Нэхэмжлэгч: Голомт банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй, Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ******* Зээлийн төлбөр 8.746.142 /найман сая долоон зуун дөчин зургаан мянга нэг зуун дөчин хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч Голомт банкны Хөвсгөл салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн ****** нь 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Голомт банкны Хөвсгөл салбараас зээл авах хүсэлт гаргаж Дугаар ЗГ4905100401 зээлийн гэрээ байгуулан 15.000.000 /арван таван сая/ төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, сарын 1.6 хувийн хүүтэй зээлсэн. Зээлдэгч нь банктай байгуулсан зээлийн гэрээг зөрчин төлөх ёстой зээл, зээлийн хүүг энэхүү гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй тул банк өөрийн санаачлагаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. 1. Үндсэн зээлийн төлбөр 7,641,895.23 төгрөг, 2. Үндсэн хүүгийн төлбөр 1,046,892.29 төгрөг, 3. Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 67,354.27 төгрөг, 4. Нийт төлбөр 8.746.142 /найман сая долоон зуун дөчин зургаан мянга нэг зуун дөчин хоёр/ төгрөгийг нэхэмжилж байна гэжээ. Нэхэмжлэгч Голомт банкны Хөвсгөл салбар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Иргэн *********/ Голомт банкны цалингийн зээлийн үлдэгдэл болох 8.746.142 /найман сая долоон зуун дөчин зургаан мянга нэг зуун дөчин хоёр/ төгрөгийг хариуцагч бүрэн төлж барагдуулсан болно гэжээ. ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч Голомт банкны Хөвсгөл салбар нь хариуцагч ******* холбогдох зээлийн төлбөр 8.746.142 /найман сая долоон зуун дөчин зургаан мянга нэг зуун дөчин хоёр/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Голомт банкны Хөвсгөл салбар нь 8.746.142 /найман сая долоон зуун дөчин зургаан мянга нэг зуун дөчин хоёр/ төгрөгийг хариуцагч ******** төлж биелүүлсэн тухай тайлбарыг шүүхэд ирүүлсэн байх ба энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155.050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ********* 77.525 төгрөгийг, улсын орлогоос 77.525 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Голомт банкны Хөвсгөл салбарт олгох нь зүйтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Голомт банкны Хөвсгөл салбарын нэхэмжилсэн 8.746.142 /найман сая долоон зуун дөчин зургаан мянга нэг зуун дөчин хоёр/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 155.050 /нэг зуун тавин таван мянга тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Ням-Очироос 77.525 /далан долоон мянга таван зуун хорин тав/ төгрөгийг, улсын орлогоос 77.525 /далан долоон мянга таван зуун хорин тав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Голомт банкны Хөвсгөл салбарт олгосугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН |