Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2024/0616

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Ганзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны тавдугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Т*******” ХХК /РД:/,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын дарга,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаартай тушаалаар зарлагдсан С дугаартай сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан Сонгон шалгаруулалтын комисс,

Маргааны төрөл: Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2024 оны 03 дүгээр сарын 13-ны өдрийн ******* дугаартай тушаалын , , дугаартай талбайд зарлагдсан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгуулах, , , талбайн кодтой сонгон шалгаруулалтын оролцогчдын үнэлгээг гаргаж, нэгтгэн, холбох дүгнэлтийг гаргахаас татгалзаж буй Сонгон шалгаруулалтын комиссын хариу хууль бус болохыг тогтоолгох, дээрх талбайн кодтой сонгон шалгаруулалтын оролцогчдын үнэлгээг гаргаж, нэгтгэн холбох дүгнэлтийг гаргахыг Сонгон шалгаруулалтын комисст даалгуулахтай холбсон маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “Тушаалын холбох хэсгийг хүчингүй болгох тухай” ******* дүгээр тушаалын дугаартай Б аймгийн Б сумын нутаг Н булаг нэртэй 3813.84 гектар талбай, дугаартай Б аймгийн Б, Б сумын нутаг Б нэртэй 3162.94 гектар талбай, дугаартай Б аймгийн Б сумын нутаг Ш нэртэй 13719.79 гектар талбайд зарлагдсан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

1.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Хуульд заасан журмын дагуу , , талбайн кодтой сонгон шалгаруулалтын оролцогчдын үнэлгээг гаргаж, нэгтгэн холбох дүгнэлтийг гаргахаас татгалзаж буй Сонгон шалгаруулалтын комиссын хариу хууль бус болохыг тогтоож, хуульд заасан журмын дагуу , , талбайн кодтой сонгон шалгаруулалтын оролцогчдын үнэлгээг гаргаж, нэгтгэн, холбох дүгнэлтийг гаргахыг Сонгон шалгаруулалтын комисст даалгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.  

Хоёр.Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1.Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаар тушаалаар “С” сонгон шалгаруулалт зарлах 25 талбайг баталж, сонгон шалгаруулалтыг журмын дагуу зохион байгуулахыг Сонгон шалгаруулалтын комисст үүрэг болгосон байна.

2.2.Ашигт малтмал, газрын тосны газраас 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан сонгон шалгаруулалтыг зарласан бөгөөд “Т*******” ХХК , , дугаартай талбайн сонгон шалгаруулалтад оролцож, 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр сонгон шалгаруулалтад оролцогчдын материалыг нээсэн.

2.3.Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ******* дүгээр тушаалаар Монгол Улсын Засгийн газрын 2023 оны дугаар тогтоол болон бусад хууль тогтоомжид нийцэж буй эсэхийг санал дүгнэлт гарган танилцуулах хүртэл хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаар тушаалын хавсралтаар батлагдсан , , , , дугаартай талбайд зарлагдсан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон байна.

2.4.“Т*******” ХХК-иас 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ******* дүгээр тушаалын , , дугаартай талбайд зарлагдсан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

2.5.Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн дугаар захирамжаар Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлсэн эсэхийг тодуулж, нэхэмжлэлд бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоосон.

2.6.“Т*******” ХХК-иас 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ “Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.2-т заасан боломжийг ашиглан Ашигт малтмал, газрын тосны газрын дарга өөрт нь гомдол гаргах нь уг маргааны хувьд төдийлөн зохимжгүй гэж үзэж гомдол гаргах сонгох боломжоо эдэлж шүүхэд хандан шууд нэхэмжлэл гаргасан” талаар дурджээ.

2.7.Шүүхээс 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

2.8.2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “Т*******” ХХК-иас Сонгон шалгаруулалтын комисст хандан гомдол[1] гаргасан байна.

2.9.Ашигт малтмал, газрын тосны газрын 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаартай албан бичгээр гомдлын дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ******* дүгээр тушаалын “Т*******” ХХК-д холбох хэсгийг хүчингүй болгох боломжгүй талаар хариу мэдэгджээ.

2.10.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр “Т*******” ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагаа “Хуульд заасан журмын дагуу , , талбайн кодтой сонгон шалгаруулалтын оролцогчдын үнэлгээг гаргаж, нэгтгэн холбох дүгнэлтийг гаргахаас татгалзаж буй Сонгон шалгаруулалтын комиссын хариу хууль бус болохыг тогтоож, хуульд заасан журмын дагуу , , талбайн кодтой сонгон шалгаруулалтын оролцогчдын үнэлгээг гаргаж, нэгтгэн, холбох дүгнэлтийг гаргахыг Сонгон шалгаруулалтын комисст даалгуулах” гэж нэмэгдүүлсэн.

2.11.Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн дугаартай захирамжаар нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, хамтран хариуцагчаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаар тушаалаар байгуулагдсан Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын комиссыг татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан.

2.12.Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...шууд сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож байгаа нь сонгон шалгаруулалтад хөндлөнгөөс нөлөөлж оролцсон үйл ажиллагаа болно. Зайлшгүй шаардлага байсан гэж үзсэн бол сонгон шалгаруулалтыг түдгэлзүүлж, дүгнэлт гарах хүртэл зогсоох ёстой байсан, ...орон нутгаас саналыг авах, сонгон шалгаруулалтын талбайг ялгаж, бэлтгэх гэх мэтчилэн ажлуудыг хийж, хууль тогтоомжид нийцсэн гэж үзээд сонгон шалгаруулалт зарлагдсан байтал сонгон шалгаруулалтын материал нээсний дараа хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, сонгон шалгаруулалтын явцад санал, дүгнэлт гаргах нь Ашигт малтмал, газрын тосны газрын даргын эрх хэмжээний асуудал биш. Сонгон шалгаруулалттай холбоотой материал нь хуульд нийцэхгүй байна гэж үзвэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас тогтоон дүгнэлт гаргах, сонгон шалгаруулалтыг хууль бусаар явагдсан гэдэг маргаан гарвал Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Сангийн яам гомдлыг нь шийдвэрлэх зохицуулалттай. Сонгон шалгаруулалт зарласан байгууллага өөрөө зарлаад, материал нээсний дараа бид эргэж шалгах хэрэгтэй болчихлоо гээд хүчингүй болгож байгаа нь Өрсөлдөөний тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, сонгон шалгаруулалтад холбох дүрэм журамд нийцэхгүй, шийдвэр гаргахдаа шийдвэрийн үйлчлэл нөлөөлж болох этгээдүүдэд огт мэдэгдэж, танилцуулж холбох тайлбарыг аваагүй, шударгаар өрсөлдөх, тэгш боломжоор хангах, ил тод, нээлттэй байх зарчим зөрчиж гарсан шийдвэр нь хууль бус байна” гэх агуулгаар тайлбарлан маргаж байна.

2.13.Хариуцагч нараас “...Засгийн газрын тогтоолоор батлагдан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайд багтсан эсэх талаар нягтлан шалгахаар хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцэж буй эсэхийг санал, дүгнэлт гарган танилцуулж нийтэд мэдээлэх хүртэл сонгон шалгаруулалтыг түр хойшлуулсан нь Ашигт малтмал, газрын тосны газрын даргын бүрэн эрхийн асуудал, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д зааснаар нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол сонсох ажиллагаа хийхгүй байх хуулийн зохицуулалттай тул сонсох ажиллагаа явуулах үндэслэлгүй, ...сонгон шалгаруулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдээс төлсөн босго үнийн төлбөрийг буцаан олгохоор шийдвэрлэсэн тул сонгон шалгаруулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдэд хохирол учраагүй, хууль тогтоомжид нийцсэн тохиолдолд “Т*******” ХХК нь дахин сонгон шалгаруулалт оролцох боломжтой, нэхэмжлэгч компаниас гадна өөр 2 компани  гомдол гаргаагүй байхад тушаалыг хүчингүй болгох боломжгүй, нэхэмжлэгч компани сонгон шалгаруулалтаар шалгарсан зүйл байхгүй, маргаан бүхий талбайн кодтой сонгон шалгаруулалтыг үргэлжлүүлэхээр шүүх шийдвэрлэвэл Сонгон шалгаруулалтын журмаар цааш үргэлжлэхгүй, шүүхийн шийдвэр биелэгдэхгүй нөхцөл байдал үүснэ” гэж тайлбарлан маргаж байна.

Гурав.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Т******* ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан дотоодын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд юм. Ашигт малтмал, газрын тосны газраас 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр цахим хуудсаар дамжуулан тодорхой сонгон шалгаруулалтуудыг зарласан. Манай компанийн хувьд , , талбайн кодтой сонгон шалгаруулалтад оролцохоор материалаа бэлтгэж, сонгон шалгаруулалтад оролцох саналыг 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 10 цагаас өмнө тендер сонгон шалгаруулалтын комисст хүргүүлсэн. Сонгон шалгаруулалтыг 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 10 цаг 30 минутад цахим системээр зохион байгуулж, материалыг нээсэн. Сонгон шалгаруулалтад оролцогч аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн болон техникийн гэсэн 2 үе шаттайгаар үнэлгээ өгдөг. Эхний ээлжийн сонгон шалгаруулалтад оролцож, хамгийн өндөр үнэлгээг авсан. Сонгон шалгаруулалтын комиссоос дараагийн шатны үнэлгээг ажлын 5 хоногт хийж үнэлгээний нэгдсэн дүгнэлтийг гаргаж Ашигт малтмал, газрын тосны газрын даргад танилцуулах ёстой байсан. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн тушаалын холбох хэсгийг хүчингүй болгох тухай ******* дугаар тушаал гарсан. Уг тушаалаар нэхэмжлэгч компанийн оролцсон сонгон шалгаруулалтуудыг хүчингүй болгосон. Тушаалын үндэслэлдээ Монгол Улсын Засгийн газрын 2023 оны дугаар тогтоол болон бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгаж, санал дүгнэлт гаргах хүртэл гэсэн атлаа шууд сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон. Зайлшгүй шаардлага байсан гэж үзсэн бол сонгон шалгаруулалтыг түдгэлзүүлж, дүгнэлт гарах хүртэл зогсох ёстой байтал шууд сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож байгаа нь сонгон шалгаруулалтад хөндлөнгөөс нөлөөлж оролцсон үйл ажиллагаа болсон. Яагаад гэхээр сонгон шалгаруулалтыг зарлахын тулд маш олон бэлтгэл ажлуудыг хийдэг. Монгол Улсын Засгийн газрын дугаар тогтоолд нийцэж байгаа эсэх, орон нутгаас саналыг авах, сонгон шалгаруулалтын талбайг ялгаж, бэлтгэх гэх мэтчилэн ажлуудыг хийдэг. Эдгээр ажлууд бүрэн хангагдсан, хууль тогтоомжид нийцсэн гэж үзээд сонгон шалгаруулалт зарлагдаж байгаа. Гэтэл сонгон шалгаруулалтын материал нээсний дараа хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон. Учир нь сонгон шалгаруулалтын явцад санал, дүгнэлт гаргах нь Ашигт малтмал, газрын тосны газрын даргын эрх хэмжээний асуудал биш. Сонгон шалгаруулалттай холбоотой материал нь хуульд нийцэхгүй байна гэж үзвэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас тогтоон дүгнэлт гаргадаг. Сонгон шалгаруулалтыг хууль бусаар явагдсан гэдэг маргаан гарвал Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Сангийн яам гомдлыг нь шийдвэрлэдэг. Түүнээс биш сонгон шалгаруулалт зарласан байгууллага өөрөө зарлаад, материал нээсний дараа бид эргэж шалгах хэрэгтэй болчихлоо гээд хүчингүй болгож байгаа нь Өрсөлдөөний тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, сонгон шалгаруулалтад холбох дүрэм журамд огт нийцэхгүй.

Шийдвэр гаргахдаа шийдвэрийн үйлчлэл нөлөөлж болох этгээдүүдэд огт мэдэгдэж, танилцуулж холбох тайлбарыг аваагүй. Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа огт хийгдээгүй. Мөн сонгон шалгаруулалттай холбоотой журам байгаа. Уг журмыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай тушаалаар баталсан. Журмын 1.2 дахь хэсэгт тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг олон нийтийн хяналт дор ил тод, нээлттэй, шударгаар өрсөлдөх, тэгш боломжоор хангах зарчмаар зохион байгуулна гэсэн зарчмыг зөрчиж байна гэж үзсэн. Шударгаар өрсөлдөх, тэгш боломжоор хангах, ил тод, нээлттэй байх зарчим зөрчигдөж уг шийдвэр гарсан нь хууль бус болсон. Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын даргын сонгон шалгаруулалт зарласан тушаалын холбох хэсгийг хүчингүй болгох тухай тушаал нь хууль тогтоомж зөрчсөн хууль бус захиргааны акт тул энэ захиргааны актын улмаас “Т*******” ХХК буюу 3 сонгон шалгаруулалтад оролцож хамгийн өндөр үнэлгээ авсан манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа учраас тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

3.2.Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын дарга, Сонгон шалгаруулалтын комисс нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.11, 17 дугаар зүйлийн 17.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн дугаар тогтоолоор сонгон шалгаруулах журмаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг баталсан. Улмаар дээр дурдсан талбайн солбицлыг тухай бүр нийтэд мэдээлэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн зураг зүйн бүртгэл, мэдээллийн санд бүртгэж, тусгай зөвшөөрөл олгох ажлыг холбох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж ажиллахыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад үүрэг болгож шийдвэрлэсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т заасныг үндэслэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дугаар тушаалаар Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг баталсан. Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаар тушаалын хавсралтаар сонгон шалгаруулалт зарлах 25 талбайг баталсан. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т “Агентлагийн дарга энэ хууль болон холбох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана” гэж заасны дагуу Ашигт малтмал,  газрын тосны газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “Тушаалын холбох хэсгийн хүчингүй болгох тухай” ******* дүгээр тушаалаар Монгол Улсын Засгийн газрын 2018 оны дугаар тогтоол болон бусад хууль тогтоомжид нийцэж буй эсэхийг санал, дүгнэлт гарган танилцуулах хүртэл Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаар тушаалын хавсралтын дугаартай Б аймгийн Баян-Өндөр сумын нутаг Хэц булаг нэртэй 1860.94 гектар талбай, дугаартай Б аймгийн Б сумын нутаг Н булаг нэртэй 3813.84 гектар талбай, дугаартай Б аймгийн Б, Б сумдын нутаг Б нэртэй 3162.94 гектар талбай, дугаартай Б аймгийн Б, Б сумын нутаг Г нэртэй 12103.18 гектар талбай, дугаар тай Б аймгийн Б сумын нутаг Ш нэртэй 13719.79 гектар талбайд зарлагдсан сонгон шалгаруулалтыг түр хүчингүй болгосон байна.

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоолын 3-т Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тухай бүр нийтэд мэдээлэн, Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын зураг зүйн бүртгэл, мэдээллийн санд бүртгэж, тусгай зөвшөөрөл олгох ажлыг холбох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулахыг Ашигт малтмал, газрын тосны газарт үүрэг болгосон байх ба ашигт малтмалын хайгуулын талбайд сонгон шалгаруулалт зарлах тухай хуулиар олгосон эрх хэмжээ нь Ашигт малтмал, газрын тосны газарт байна. Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “Тушаалын холбох хэсгийн хүчингүй болгох тухай” ******* дүгээр тушаалын 3-т энэхүү тушаал гарсантай холбуулан , , , , оролцсон аж ахуйн нэгжүүдээс босго үнэ төлсөн төлбөрийг буцаан олгохыг Төрийн захиргааны удирдлагын газрын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэст даалгасан байх тул сонгон шалгаруулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдэд хохирол учраагүй байна.

Б аймгийн ард иргэдийн санал, гомдол гарсантай холбуулж Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу тус аймгаас хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн саналыг нягтлах, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “Талбайн солбицлыг тогтоох тухай” дугаар тогтоол, Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” дугаар тогтоол, Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” дугаар тогтоолын хавсралтаар батлагдан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайд багтсан эсэх талаар нягтлан шалгахаар хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “Тушаалын холбох хэсгийн хүчингүй болгох тухай” ******* дүгээр тушаалаар хууль тогтоомжид нийцэх буй эсэхийг санал, дүгнэлт гарган танилцуулж нийтэд мэдээлэх хүртэл сонгон шалгаруулалтыг түр хойшлуулсан нь бүрэн эрхийн асуудал байна. Хууль тогтоомжид нийцсэн тохиолдолд “Т*******” ХХК нь дахин сонгон шалгаруулалт оролцох боломжтой.  Мөн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны ******* дүгээр тушаал гарснаар сонгон шалгаруулалтын комисс техникийн саналыг үнэлэх боломжгүй.

Нэхэмжлэгчээс гадна өөр 2 компани байгаа. Энэ 2 компанид гомдол гаргаагүй байхад тушаалыг хүчингүй болгох боломжгүй. Шүүхийн шийдвэр нь заавал биелэгдэх шинжтэй байдаг. Сонгон шалгаруулалтын журамд зааснаар нэг компани сонгон шалгаруулалтад оролцвол сонгон шалгаруулалт цааш явахгүй. Нэхэмжлэгч компани сонгон шалгаруулалтаар шалгарсан зүйл байхгүй. Тендерт өрсөлдөж байгаа компаниудыг автоматаар тендерийн цахим систем хасаж, шаардлага хангасан компаниуд цааш үргэлжлээд үлдсэн 30 оноог авах ёстой. Гэтэл нэхэмжлэгч зөвхөн өөрт холбох талбайн кодтой сонгон шалгаруулалтыг цааш үргэлжлүүлэх хүсэлтэй байдаг. Маргаан бүхий талбайн кодтой сонгон шалгаруулалтыг үргэлжлүүлэхээр шүүх шийдвэрлэвэл журмаараа цааш үргэлжлэхгүй, шүүхийн шийдвэр биелэгдэхгүй нөхцөл байдал үүснэ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмаар хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтад дүгнэлт өгч, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

          Нэг.Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “Тушаалын холбох хэсгийг хүчингүй болгох тухай” ******* дүгээр тушаалын , , дугаартай талбайд зарлагдсан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.11, 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн дугаар тогтоолын хавсралтаар сонгон шалгаруулах журмаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг баталсан бөгөөд энэхүү тогтоолын хавсралтад Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дугаар тогтоол, 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн дугаар тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт оруулж,  ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг нэмсэн байна.

          Улмаар Уул уурхай, уурхай хүнд үйлдвэрийн яамнаас 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай “Үндэсний геологийн албанаас Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5.1, 17.7-д заасны дагуу сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой 101 талбайг бэлтгэн ирүүлээд байна. Иймд Төрийн захиргааны төв байгууллагаас хүргүүлсэн дарааллын дагуу дэрх талбайд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулна уу” гэх албан бичгийг Ашигт малтмал, газрын  тосны газарт хүргүүлжээ.

Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаар тушаалаар Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дугаар тушаалаар батлагдсан Сонгон шалгаруулах журам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн тоот албан бичгийг тус тус үндэслэн сонгон шалгаруулалт зарлах 25 талбайг хавсралтаар баталж, сонгон шалгаруулалтыг журмын дагуу зохион байгуулахыг Сонгон шалгаруулалтын комисст үүрэг болгосон байна.

Нэхэмжлэгч “Т*******” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газраас зарласан дугаартай Б аймгийн Б сумын нутаг Н булаг нэртэй 3813.84 гектар талбай, дугаартай Б аймгийн Б, Б сумдын нутаг Б нэртэй 3162.94 гектар талбай, дугаартай Б аймгийн Б сумын нутаг Ш нэртэй 13719.79 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын босго үнийг төлж, сонгон шалгаруулалтад оролцжээ.

Тодруулбал, “Т*******” ХХК-иас дугаартай талбайд 170,000,000 /нэг зуун далан сая/, дугаартай талбайд 40,000,000 /дөчин сая/, дугаартай талбайд 62,000,000 /жаран хоёр сая/ төгрөгийн үнийн санал ирүүлсэн байна.

Маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ******* дүгээр тушаалаар Засгийн газрын 2023 оны дугаар тогтоол болон бусад хууль тогтоомжид нийцэж буй эсэхийг санал дүгнэлт гарган танилцуулах хүртэл хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны ******* дугаар тушаалын хавсралтаар , , , , дугаартай талбайд зарлагдсан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон бөгөөд уг талбайд нэхэмжлэгч “Т*******” ХХК оролцсон , , дугаартай талбай багтжээ.

Ингэснээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дугаар тушаалаар баталсан Сонгон шалгаруулалтын журмын 2.2-т заасны дагуу сонгон шалгаруулалтын үнийн саналын үнэлгээг хийх, улмаар оролцогчдын үнийн болон техникийн саналыг үнэлж, дүгнэлт гаргах боломжгүй болсон байна.

Нэхэмжлэгч талаас “сонгон шалгаруулалт нэгэнт зарлагдсан тохиолдолд хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын даргад сонгон шалгаруулалтад хөндлөнгөөс оролцож шийдвэр гаргах эрх хэмжээ байхгүй” гэж тайлбарлан маргадаг.

Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:” гээд 11.1.14-т “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих” гэж заажээ.

Дээрх хуульд заасан хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих чиг үүргийн хүрээнд Ашигт малтмал, газрын тосны газрын дарга нь сонгон шалгаруулалттай холбоотой аливаа шийдвэрийг хянах, хүчингүй болгох эрх хэмжээтэй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн маргаж буй дээрх үндэслэлийг хүлээн авах боломжгүй.

Маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ******* дүгээр тушаалын 1 дэх заалтаас үзвэл энэхүү захиргааны актын зорилго нь , , , , , дугаартай талбайн кодтой сонгон шалгаруулалт нь Засгийн газрын 2023 оны дугаар тогтоол болон бусад хууль тогтоомжид нийцэж буй эсэхийг хянах агуулгатай байна.

Хэрэгт авагдсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дугаартай албан бичиг, түүний хавсралтаар ирүүлсэн тойм зургаас үзвэл Засгийн газрын 2023 оны дугаар тогтоолын хавсралтаар баталсан /Засгийн газрын 2023 оны дугаар тогтоолын хавсралтаар талбайн солбицолд нэмэлт оруулсан/ “Сонгон шалгаруулах журмаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицол”-д нэхэмжлэгч “Т*******” ХХК-ийн техникийн болон үнийн санал ирүүлсэн , , дугаартай сонгон шалгаруулалтын талбай хамаарч байх тул Засгийн газрын 2023 оны дугаар тогтоолд нийцээгүй гэж үзэх үндэслэлгүй.

Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгох харилцааг Зөвшөөрлийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дугаар тушаалаар баталсан “Сонгон шалгаруулалтын журам” /цаашид “Сонгон шалгаруулалтын журам” гэх/-аар тус тус зохицуулсан байх тул хариуцагч Ашигт малтмал,  газрын тосны газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ******* дүгээр тушаалд дурдсан “бусад хууль тогтоомж” гэдэгт Зөвшөөрлийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль болон Сонгон шалгаруулалтын журмыг ойлгохоор байна.

Зөвшөөрлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.14, 8.15 дахь хэсэгт зааснаар ашигт малтмал ашиглах, хайх тусгай үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг олгохоор хуульчилсан ба ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгох харилцааг Ашигт малтмалын тухай хууль болон Сонгон шалгаруулалтын журмаар нарийвчлан зохицуулжээ.

            Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11, 17 дугаар зүйлийн 17.3-т зааснаар геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, тухайн хайгуулын талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг Засгийн газар тогтоон батлах бөгөөд ийнхүү Засгийн газрын тогтоох хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тодорхойлоход геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.25, 11.1.26-д заасан чиг үүргийг хэрэгжүүлэхээр байна.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.25-д “энэ хуулийн дагуу ашигт малтмалын хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох боломжтой сонгон шалгаруулалтын талбайг солбицлоор тодорхойлох, батлуулах” чиг үүргийн дагуу мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2-т зааснаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэж, тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авах ажиллагаа  45 хоногийн дотор хийх бөгөөд уг саналд аймаг, нийслэлийн Засаг дарга хуульд заасан үндэслэлээр татгалзсан хариу өгөх эрхтэй байна.

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.26-д зааснаар хариуцагч захиргааны байгууллага нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбай нь сонгон шалгаруулалт явуулахыг хориглосон талбайтай давхцаж байгаа эсэхийг шалгаж, хэрэв давхацсан бол тухайн хэсгийг хасаж, мэдээллийг Үндэсний геологийн албанд хүргүүлэх ажиллагааг хийнэ.

Ийнхүү хариуцагч захиргааны байгууллагын дээрх хуульд заасан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын талбайн давхцал/хориглосон талбайтай давхацсан эсэх/-ыг хянах, талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санал авах ажиллагааны үр дүнд тухайн сонгон шалгаруулалтын талбай нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5.1-д “дөрвөн өнцөгт хэлбэртэй байх бөгөөд түүний хил нь уртраг, өргөргийн дагуух чиглэлтэй давхацсан шулуун шугамаар хүрээлэгдсэн байх”, 17.5.2-т “тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байх”, 17.5.3-т “хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгсон талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байх” гэж заасан шаардлагыг хангасан байх шаардлага тавигдаж байна.

Хавтаст хэрэгт авагдсан Ашигт малтмал, газрын тосны газраас Б аймгийн Засаг даргад хүргүүлсэн 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай “Засгийн газрын 2018 оны дугаар тогтоолоор батлагдсан хайгуулын тусгай зөвшөөрөл сонгон шалгаруулалтаар олгох талбайн солбицолд өөрчлөлт оруулах санал авах” агуулга бүхий албан бичиг, уг албан бичгийн дагуу Б аймгийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай албан бичгээр хүргүүлсэн “...сонгон шалгаруулах журмаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайд нэмэх саналд дурдсан 722,616.93 гектар талбай нь малчдын өвөлжөө, хаваржааны бүс нутаг тул нэмэх саналаас татгалзсан” гэх хариу, түүнд хавсгаргасан Б аймгийн Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаартай тогтоол, Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 31 дугаартай тогтоол, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “тухайн үед орон нутгаас дэмжихгүй санал ирсэн, энэ санал нь хуульд заасан үндэслэл бүхий байгаагүй, хуульд нийцээгүй гэдэг үүднээс талбайн солбицлыг цааш баталж явуулсан” гэх тайлбар зэргээс үзэхэд хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.25, 11.1.26 дугаар зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлж, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2-т заасан тухайн талбай байрших аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санал авах ажиллагааг тухайн үед хийсэн болох нь тогтоож байна.

Энэхүү санал авах ажиллагааны дагуу Б аймгийн Засаг даргын ирүүлсэн санал нь хуульд заасан үндэслэлээр татгалзсан хариу гэж үзэх үндэслэлгүй байсан тул хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгох талбайн солбицлыг тодорхойлон батлуулах ажиллагааг хийж, Засгийн газраас 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дугаар тогтоолоор 2018 оны дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Сонгон шалгаруулах журмаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицол”-д нэмэлт өөрчлөлт оруулсан байна.

Ингэснээр нэхэмжлэгч “Т*******” ХХК-ийн техникийн болон үнийн санал ирүүлж оролцсон , , дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын талбай нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д заасан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайд тавигдах хуулийн шаардлагыг хангасан гэж үзнэ.

Иймд хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаар тушаалаар Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т “Энэ хуулийн 10.1.20-д заасан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайд сонгон шалгаруулалт явуулахаас 30-аас доошгүй хоногийн өмнө сонгон шалгаруулалтын урилгыг үндэсний хэмжээний өдөр тутмын сонин, хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр нийтэд зарлан мэдээлнэ” гэж заасныг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зарлагдах талбайг баталсныг хууль тогтоомж зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

Тодруулбал, хариуцагч захиргааны байгууллагаас нэгэнт Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.25-д заасан “ашигт малтмалын хайгуулын ...тусгай зөвшөөрөл олгох боломжтой сонгон шалгаруулалтын талбайг солбицлоор тодорхойлох, батлуулах”, 11.1.26-д заасан “... сонгон шалгаруулалт явуулахыг хориглосон талбай давхцаж байгаа эсэхийг шалгаж, давхацсан бол тухайн хэсгийг хасаж, мэдээллийг Үндэсний геологийн албанд хүргүүлэх” чиг үүргийн дагуу холбох аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санал авах ажиллааг хийсэн бөгөөд Б аймгийн Засаг даргаас ирүүлсэн татгалзсан санал хуульд заасан татгалзах үндэслэлд хамаарахгүй гэж үзэж, улмаар мөн хуулийн 17.5-д заасан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн шаардлагыг хангасан гэж дүгнэж, Засгийн газрын 2023 оны дугаар тогтоолоор сонгон шалгаруулалтын журмаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг батлуулах ажиллагааг хийсэн атлаа холбох бусад хууль тогтоомжид нийцэж буй эсэхийг дахин хянах үндэслэлээр маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаартай тушаал гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцээгүй, хууль бус шийдвэр байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаар тушаал нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дугаар тушаалаар баталсан “Сонгон шалгаруулалтын журам”-ыг зөрчсөн, түүнд нийцээгүй нөхцөл байдал тогтооогүй.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан ”бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчмын дагуу Ашигт малтмал, газрын тосны газраас нээлттэй зарласан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад оролцож буй  этгээдэд тухайн сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох тохиолдолд урьдчилан мэдэгдэж, сонсох ажиллагаа хийх хуулийн зохицуулалттай.

Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Дараах тохиолдолд сонсох ажиллагаа хийхгүй байж болно.” 28.1.1-д “нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол” гэж заасан бөгөөд хариуцагч талаас сонсох ажиллагаа явуулаагүй үндэслэлээ уг хуулийн заалтыг баримтлан тайлбарладаг.

Гэвч Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаар тушаалын  хавсралтаар , , , , , дугаартай талбайн кодтой сонгон шалгаруулалтын талбайг баталсан нь Б аймгийн иргэдийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж болзошгүй гэх нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтооогүй тул хариуцагч захиргааны байгууллагын Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2-т заасан захиргааны акт батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдээс тайлбар, санал авах ажиллагааг хэрэгжүүлээгүйг зөвтгөх үндэслэл болохгүй.

Иймд хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ******* дүгээр тушаалын , , дугаартай талбайд зарлагдсан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон хэсэг нь нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад оролцох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Хоёр.Хуульд заасан журмын дагуу , , талбайн кодтой сонгон шалгаруулалтын оролцогчдын үнэлгээг гаргаж, нэгтгэн холбох дүгнэлтийг гаргахаас татгалзаж буй Сонгон шалгаруулалтын комиссын хариу хууль бус болохыг тогтоож, хуульд заасан журмын дагуу , , талбайн кодтой сонгон шалгаруулалтын оролцогчдын үнэлгээг гаргаж, нэгтгэн, холбох дүгнэлтийг гаргахыг Сонгон шалгаруулалтын комисст даалгуулах шаардлагын тухайд:

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаар тушаалаар тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын комиссын бүрэлдэхүүнийг баталжээ.

Нэхэмжлэгч “Т*******” ХХК-иас 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Сонгон шалгаруулалтын комисст хандан “Ашигт малтмал, газрын тосны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ******* дүгээр тушаал нь хууль бус байх тул хуульд заасан журмын дагуу , , дугаартай талбайн кодтой сонгон шалгаруулалтын оролцогчдын үнийн болон техникийн саналын үнэлгээг гаргаж, нэгтгэн, холбох гаргаж өгөх” агуулга бүхий гомдлыг[2] гаргажээ.

Ашигт малтмал, газрын тосны газрын 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаартай албан бичгээр “... Б аймагт зарлагдсан сонгон шалгаруулалтыг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ******* дүгээр тушаалаар хүчингүй болгосон бөгөөд ... сонгон шалгаруулалтыг зарлах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох зэрэг захиргааны акт гаргах нь агентлагийн даргад хуулиар олгсон чиг үүрэг ... Иймд танай гомдлын дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ******* дүгээр тушаалын “Т*******” ХХК-д холбох хэсгийг хүчингүй болгох боломжгүй” гэх хариу хүргүүлсэн байна.

Энэхүү шүүхийн шийдвэрийн нэг дэх хэсэгт Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ******* дүгээр тушаалын , , дугаартай талбайд зарлагдсан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон нь хууль бус болохыг тогтоосон тул уг хууль бус шийдвэрийг үндэслэн гарсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаартай татгалзсан шийдвэр нь мөн адил хууль бус байна.

Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 20.3 дахь хэсэгт заасан зарчмыг баримтлан Сонгон шалгаруулалтын журамд заасны дагуу Сонгон шалгаруулалтын комиссоос , , талбайн кодтой сонгон шалгаруулалтын оролцогчдын үнэлгээг гаргаж, нэгтгэн, холбох дүгнэлтийг гаргахыг Сонгон шалгаруулалтын комисст даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.25, 11.1.26, 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 17.3, 17.4, 17.5 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч “Т*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “Тушаалын холбох хэсгийг хүчингүй болгох тухай” ******* дүгээр тушаалын , , дугаартай талбайд зарлагдсан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгож, Ашигт малтмал, газрын тосны газрын 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаартай хариуг хууль бус болохыг тогтоож, хуульд заасан журмын дагуу , , талбайн кодтой сонгон шалгаруулалтын оролцогчдын үнэлгээг гаргаж, нэгтгэн, холбох дүгнэлтийг гаргахыг Сонгон шалгаруулалтын комисст даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        А.ГАНЗОРИГ

 

[1] Хавтаст хэргийн /цаашид “Хх” гэх/ - 137 дахь тал

[2] Хавтаст хэргийн /цаашид “Хх” гэх/ - 137 дахь тал