| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2016/01034/И |
| Дугаар | 155/ШШ2016/01153 |
| Огноо | 2016-10-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 155/ШШ2016/01153
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд 1966 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын **** тоотод оршин суух, Б.А
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч 155/2016/01034/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, хүсэлт гаргагч **** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Л.Б шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Б миний бие 1966 онд төрсөн. Цагаан-Уул сумын дунд сургуулийн 8 дугаар анги төгсөөд сумынхаа Бадрал нэгдлийн Тосон багт илгээлтээр 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс туслах хоньчноор элсэн орж ажилласан. 1985 оны 12 дугаар сарын 31 дуустал ажилласан. Улмаар Цагаан-Уул сумаас Мөрөн суманд шилжиж Мөрөн сумын хүүхдийн 03 дугаар цэцэрлэгт цэвэрлэгчээр 1986 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үйлчлэгчээр, 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг дуустал асрагчаар ажиллаж байсан. Ингээд тэтгэвэрт орох гэтэл Бадрал нэгдэлд ажилласан жилийн хөдөлмөрийн дэвтэр нээгдээгүй, тамга тэмдэг байхгүй зэргээс ажилласан жилд орохгүй болсон тул миний улсад ажилласан хугацаа тооцогдохгүй байна. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Л.Б нь тус шүүхэд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн Тосон бригадад 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын хүүхдийн 03 дугаар яслид 1986 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд цэвэрлэгчээр, 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хугацаанд асрагчаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Л.Б нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн Тосон бригадад 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын хүүхдийн 03 дугаар яслид 1986 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд цэвэрлэгчээр, 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хугацаанд асрагчаар тус тус ажиллаж байсан болох нь Л.Б гийн Хөвсгөл аймгийн Бадрал нэгдэлд ажиллаж байх хугацааны цалингийн баримт, 70 дугаар дансны хуулбар, ******* Хөвсгөл аймгийн Мөрөн хотын хүүхдийн 03 дугаар яслиас нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын хүүхдийн 03 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 1995 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, Л.Б гийн 1986 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Баярын бичиг, 1987 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн Баярын бичиг, 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Баярын бичиг, гэрч Д.Төмөрбаатар, С.Мөнхзаяа нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ***** Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн Тосон бригадад 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын хүүхдийн 03 дугаар яслид 1986 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд цэвэрлэгчээр, 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хугацаанд асрагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Л.Б гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН