Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 155/ШШ2016/01152

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн Рашаант суманд 1961 онд төрсөн, 54 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтойхүнсний мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Б.А

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 155/2016/01174/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, хүсэлт гаргагч Л.Б  нар оролцлоо.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Л.Б  шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн 2 дугаар дунд сургуульд 1989 оноос 1997 оны 03 сар хүртэл хугацаанд үйлчлэгчээр ажиллаж байсан. Би ажлаас гарахдаа хөдөлмөрийн дэвтэр болон ажлаас чөлөөлсөн тушаалаа аваагүй учир алга болсон байсан. Мөн Архиваас холбогдох тушаал баримт байхгүй гэсэн учир миний ажиллаж байсан байдал тооцогдохгүй байна. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл дээрх хугацаанд ажиллаж байсан жилүүдийг шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн. Иймд намайг Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн 2 дугаар дунд сургуульд 1989 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс 1997 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Л.Б  нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч Л.Б  Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн 2 дугаар дунд сургуульд 1989 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс 1997 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Мөрөн хотын 10 жилийн хоёрдугаар дунд сургуулийн захирлын 1989 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 1. Л.Б г 01-р сарын 13-ны өдрөөс эхлэн үйлчлэгчээр түр томилон ажиллуулсугай... гэх бичилттэй Ажилд түр томилох тухай №05 дугаартай тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Тус хэлтсийн архивт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2-р 10 жилийн сургууль 1991, 1992, 1993, 1994 онд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байгааг тодорхойлов гэх бичилттэй №1061 дугаартай архивын лавлагаа, Л.Б гийн 1995 оны 01 сараас 1997 оны 03 сар хүртэл хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлж, ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, төлсөн шимтгэлийн 1061 дугаартай архивын лавлагаа, Монгол Улсын гавьяат багш Д.Батсуурийн нэрэмжит Хөвсгөл аймгийн Мөрөн сумын бүрэн дунд 2 дугаар сургуулийн архиваас түүвэрлэсэн Л.Б гийн 198оны 1 дүгээр сараас 1994 оны 5 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 1982 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр олгосон 1982 оны 02 сараас 1983 оны 12 сар, 1988 оны 01 сараас 1992 оны 02 сар хүртэл хугацаанд авсан сарын цалин, татвар төлсөн бичилттэй №491646 дугаартай Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх,1990 онд шагнасан баярын бичиг, гэрч П.Зоригтын ...1995 оны 08 сард намайг Мөрөн 2 дугаар 10 жилийн сургуульд хичээлийн эрхлэгчээр ирж ажиллахад Л.Б  нь манай сургуулийн үйлчлэгчээр ажиллаж байсан. 1997 оны 04 сар хүртэл хугацаанд тасралтгүй үйлчлэгчээр ажиллаж байгаад ажлаасаа гарсан... намайг ажилд орохоос өмнө ажиллаж байсан гэдгийг нь мэднэ... 5,6 жил ажилласан байсан... 10 хүрэхгүй жил ажиллаад гарсан... тасралтгүй ажиллаж байсан... 1992 оноос хойш цалин хөлс бичигдээгүй талаар нь мэдэхгүй байна... Манай сургуульд 8 үйлчлэгч байсан... би Мөрөн сумын 2 дугаар 10 жилийн сургуульд 1995 оноос хичээлийн эрхлэгч хийгээд 2009 он хүртэл ажиллаад, түүнээс хойш одоог хүртэл түүх, нийгэмийн багшаар ажиллаж байна... гэх мэдүүлэг, гэрч Н.Даваагийн ...Л.Б  нь 1989 оны 01 сараас 1997 оны 3 сарыг дуустал хугацаанд Мөрөн сумын 2 дугаар 10 жилийн сургуульд үйлчлэгчээр... тасралтгүй ажиллаж байсан... бид нар цалингаа цалингийн цэсэн дээр бичдэг, гарын үсэг зурдаг байсан... хөдөлмөрийн дэвтэр дээр ч бичдэг байсан. Цалин хөлс нь тасалдаж бичигдсэн талаар мэдэхгүй байна... 1992 онд төрсөн юм. Тэр хугацаандаа тасалдсан байж магадгүй... би Мөрөн сумын 2 дугаар 10 жилийн сургуульд 1986 оноос 2013 он хүртэл үйлчлэгчээр тасралтгүй ажилласан... гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна. Иймд Л.Б гийн Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн 2 дугаар дунд сургуульд 1989 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс 1997 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоов.

Л.Б гийн ажлаас чөлөөлсөн тухай тушаал, хөдөлмөрийн дэвтэр байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Тус аймгийн Мөрөн сумын 2 дугаар сургуулийн 1995-1998 оны даргын тушаал шүүж үзэхэд Л.Б г ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 101 тоот тодорхойлолт, хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байгаа тул хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэсэн болно.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *********** Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн 2 дугаар дунд сургуульд 1989 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс 1997 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА