Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 155/ШШ2016/01150

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ****** дүгээр гудамжны 06 тоотод оршин суух Д.Н/-ийн

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч155/2016/1053/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэгнэхэмжлэгч Л.Б  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1960 онд Мөрөн суманд төрсөн. Би 1976 оноос хойш 1990 оныг хүртэл улсад ажиллаж байсан. Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторт 1976 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 1978 оны 3 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл нормчноор, Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн туслах үйлдвэрт 1978 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 1978 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл барилгачнаар, Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн зочид буудалд 1980 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс 1980 оны 2 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл цэвэрлэгчээр, Барилгын угсралтын конторт 1980 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс 1985 оны 5-р сарыг дуустал нормчны туслахаар, Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн сангийн аж ахуйн тэжээлийн үйлдвэрт 1985 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл нормчноор ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэрт бичилт дутуу болон буруу бичигдсэн, засвартай байгаа тул миний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Б  нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Л.Б  нь Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторт 1976 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 1978 оны 3 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл нормчноор, Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн туслах үйлдвэрт 1978 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 1978 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл барилгачнаар, зочид буудалд 1980 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс 1980 оны 2 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл цэвэрлэгчээр, Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторт 1980 оны 10 дугаар сарын 14-ны өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл туслах нормчноор, Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн сангийн аж ахуйн тэжээлийн үйлдвэрт 1985 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл нормчноор ажиллаж байсан болох нь Дэлгэрмөрөн нэгдлээс 1978 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Бүргэд овогтой Л.Б гийн нэрээр нээж олгосон Хөдөлмөрийн дэвтэр-ийн хуулбар, Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторын даргын 1976 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 37 дугаартай Ажилд томилох тухай...2. Л.Б  1976-3-26 үндсэн... гэх бичилттэй тушаалын хуулбар, 1978 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 26 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай...Бүргэдийн Л.Б г 1978 оны 3-р сарын 27-ны өдрөөс эхлэн ажлаас нь чөлөөлж Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн мэдэлд шилжүүлэв гэх бичилттэй тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын даргын 1980 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 13 дугаартай Ажилд авах, өөрчлөх тухай...цэвэрлэгчээр Бүргэд овогтой Л.Б г 1-р сарын 15-наас ажиллуулсугай... гэх бичилттэй тушаалын хуулбар,1980 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 27 дугаартай Ажилд авах, ажлаас чөлөөлөх цалинтай чөлөө олгох тухай...Бүргэд овогтой Л.Б  бохирын цэвэрлэгээ хийж чадахгүй тул 2-р сарын 11-нээр тасалбар болгон ажлаас чөлөөлж... гэх бичилттэй тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн 1978 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 54 дугаартай Ажилд томилох тухай...барилгачнаар Бүргэдийн Л.Б ... гэх бичилттэй тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн сангийн аж ахуйн даргын 1986 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 16 дугаартай Тэжээлийн үйлдвэрийг нэг ээлжээр ажиллуулах тухай...21. Соронзон цэвэрлэгч Л.Б ... гэх тушаалын хуулбар, 1990 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Ээлжийн амралт олгох тухай...8.Л.Б ... гэх тушаалын хуулбар, 1986 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 53 дугаартай Тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн сангийн аж ахуйн даргын 1987 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 53 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар, Тариалан сангийн аж ахуйн даргын 1985 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 119 дугаартай Мэргэжилтэй ажилчдыг томилох тухай тушаалын хуулбар, гэрч Б.Баасансүрэнгийн 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн: С.Л.Б  Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн сангийн аж ахуйн үйлдвэрт 1985 оны 5 дугаар сард нормчноор орж 1990 оны 2 дугаар сарыг хүртэл ажиллаж байсан... гэх мэдүүлэг, Мөрөн хотын Барилга цахилгаан сантехникийн засварын ангийн даргын 1980 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 53 дугаартай Засварын бригад зохион байгуулах тухай тушаалын хуулбар, 1980 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 63 дугаартай курсын сонсогчид батлах тухай тушаалын хуулбар, 1982 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 28 дугаартай тушаалын хуулбар, гэрэл зураг зэрэг бичгийн бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторт 1976 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 1978 оны 3 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл нормчноор, Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн туслах үйлдвэрт 1978 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 1978 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл барилгачнаар, зочид буудалд 1980 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс 1980 оны 2 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл цэвэрлэгчээр, Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторт 1980 оны 10 дугаар сарын 14-ны өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл туслах нормчноор, Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн сангийн аж ахуйн тэжээлийн үйлдвэрт 1985 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Харин хүсэлт гаргагчийн Хөвсгөл аймгийн Барилгын угсралтын конторт 1980 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 1980 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, 1980 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус тус туслах нормчноор ажиллаж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдохгүй байх тул хангаж шийдвэрлэх боломжгүй байна гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар **** Л.Б  /*****/-ийн Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторт 1976 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 1978 оны 3 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл нормчноор, Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн туслах үйлдвэрт 1978 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 1978 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл барилгачнаар, зочид буудалд 1980 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс 1980 оны 2 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл цэвэрлэгчээр, Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторт 1980 оны 10 дугаар сарын 14-ны өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл туслах нормчноор, Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн сангийн аж ахуйн тэжээлийн үйлдвэрт 1985 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож, Хөвсгөл аймгийн Барилгын угсралтын конторт 1980 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 1980 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, 1980 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус тус туслах нормчноор ажиллаж байсныг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Б гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧШҮҮГЧ                          Г.ДАВААХҮҮ