Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 155/ШШ2016/01149

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалжтус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

НэхэмжлэгчХөвсгөл аймгийн Мөрөн сумын ******1** тоотод оршин суух Б.А нэхэмжлэлтэй,

ХариуцагчЛ.Б дугаар ангид холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 155/2016/01081/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаандНэхэмжлэгч Л.Б нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Отгонцэцэгхариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Б  би Л.Б  дугаар ангид холбоочноор 2004 онд ажилд ороодХилийн 3 дугаар заставт 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/225 дугаартай захирагчийн тушаалаар тогооч талхчнаар тус тус ажилд орсон билээГэтэл хилийн З дугаар застав дээр байхад 2016 оны 7 сарын 28-ны шөнө 23 цагт Очирсүрэн ахмад машинтай очоод маргааш өглөө нь уулзахад ...энэ бол даргын тушаал гэрээ ач та нар... гэж хэлсэн ба гэрээ ачаад орж ирсэнТус ангийн захирагчийн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/87 дугаартай тушаалаар Хүний нөөцийн дүрэмзахирагчийн зөвлөлийн 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн намайг 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс хөдөлмөрий гэрээг цуцалж үүрэгт ажлаас чөлөөлсөнЭнэ ажлаас чөлөөлсөн тушаалд үндэслэсэн гэх 2016 оны 7 сарын 31-ний өдөр хуралдсан гэх боловч энэ нь надаар нэг ч зүйл яриулаагүй үгийг чинь сонсохгүй ажлаас халлаа л гэж хэлсэнХэрвээ намайг ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 Дүгээр зүйлийн аль тохирох зүйл заалтыг үндэслэх байсан бөгөөд намайг ёс зүйн дүрэм зөрчижсахилгын зөрчил гаргасан гэж ажлаас чөлөөлснийг би хүлээн зөвшөөрөхгүй байнаБи ийм сахилгын зөрчил гаргаж байгаагүй бөгөөд энэхүү 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 6/87 дугаартай захирагчийн тушаал нь хууль зүйн үндэслэлгүй буруу тушаал гэж би үзэж байнаИймд Л.Б  намайг Хилийн З дугаар заставын цэргийн талхчин тогоочийн ажилд эгүүлэн тогооож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Л.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 онд би холбооны бага мэргэжилтэн бэлтгэх курсэд суралцаж холбоочин мэргэжилтэйгээр төгсөж ирээд Цагааннуур сумын заставт ажиллаж байгаад дараа нь Улаан-Уул сумын хилийн заставт ажиллаж байгаад аймагт орж ирсэнИнгээд аймгийн төвд амьдрахад зарлага их байна гээд өөрийн байдлаа танилцуулаад 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр манай нөхөр 3 дугаар заставт томилогдож очсонБи тэнд очоод ажилгүй сууж байгаад 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр сувилагчийн орон тоон дээр тогоочоор томилогдсонМанайхыг үүргээ авах гээд өрөөнд нь ороход 3 дугаар заставын хүүхнүүд харилцааны хувьд таарахаа байсан үүнд хяналт тавь гэж Даваадорж ахмадад үүрэг өгч байсанАнгийн захирагчийн тайлбараас харахад намайг очиход энэ застав хоорондоо хэрүүлтэй байдаг болсон гэх байдлаар ойлгуулсанНамайг тэнд очиход ЭрдэнэцэцэгНаранчимэг гэдэг хоёр хүний асуудал яригдаж байхад намайг л буруутгаж байсанЗаставын сэтгэл судлал хариуцсан ажилтан *********** нар надад бүх бурууг өгсөн тайлбар өгсөн байсанМиний ажлаас халагдах болсон шалтгаан нь намайг хүмүүст нэр хоч өгдөгхэрүүл маргаан тарьдаг гэсэн тайлбар өгсөн байсанБи хүнээс сонссон яриагаа ангийн захирагчийг хамгаалах байдлаар нягтлан эгчид л хэлсэн. 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр би ганцаараа тогоочоор ажиллаж байсанТэгсэн чинь мэдээлэл соёл сурталчилгаа хариуцсан орлогч нь намайг маргааш гэртээ амар гэж хэлсэнТэгэхээр нь би айлд очсон чинь надад жаахан исгэсэн үзэмний шүүс өгсөнБи түүнээс нь нэг их уугаагүйГэтэл намайг архидан согтуурсанхүн зодсон гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөнНамайг ямар ч үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөнИймд миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Л.Б дугаар ангийн захирагчхурандаа ******* шүүхэд гаргасан тайлбартааТус ангид ажиллаж байсан Л.Б ийг Хууль зүйн сайдын А/248 дугаар тушаалыг үндэслэн гарсан Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 07-ний өдрийн А/03 дугаар тушаалын 4.1 заалт, /ангийн төвхилийн заставхаруулын байрлалд болон албан үүрэг гүйцэтгэж байхдааажлын цагаардүрэмт хувцастай согтууруулах ундаа хэрэглэсэн албан тушаалтны үйлдлийг тогтоосон тохиолдолд төрийн албанаас халах тухай саналыг нэн дариу Хил хамгаалах ерөнхий газарт ирүүлэн шийдвэрлүүлнэДээрх хэлбэрийн зөрчил гаргасан гэрээт хилчинүйлчилгээний ажилтны гэрээг цуцалж ангийн захирагчийн тушаалаар албанаас хална/, мөн Хил хамгаалах байгууллагын хүний нөөцийн 3.5.2 в заалт /Төрийн үйлчилгээний албан хаагчдын орон тоог тушааалаар баталгаажуулж иргэнийг ажилд томилохчөлөөлөх/-ыг тус тус үндэслэн тус ангид ажиллаж байсан Л.Б ийг ангийн захирагчийн зөвлөлийн 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн шийдвэрийг үндэслэн ажлаас чөлөөлсөнЛ.Б  нь ангийн төвд ажиллаж байх хугацаандаа 2015.05.12-нд хамт ажилладаг хүмүүсийн дунд хов жив ярьж хамт олныг хагаралдуулсан асуудлаар эмэгтэйчүүдийн зөвлөлийн хурлаар орж сануулга авсан, 2015.08.28-нд хүн бүрт хоч нэр өгдөгбусдыг хэл амаар доромжилсон зэрэг асуудлаар мөн эмэгтэйчүүдийн зөвлөлийн хурлаар орсон энэ үед нөхөр нь хилийн застав руу хуваарилагдаж Л.Б  нь ажлаас гарсан байсан тул арга хэмжээ авагдаагүйЛ.Б  нь 2015 оны 10 дугаар сарын 14-өөс хилийн заставт цэргийн талхчин-тогоочийн ажилд орж ажиллах хугацаандаа 2016 оны 01 дүгээр сард харьцааны зөрчил гаргаж өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй тул захирагчаас хугацаатай үүрэг авсанмөн 2016.03.17-ны өдрийн Б/30 дугаар тушаалаар ёс зүйн зөрчил гаргаж 1 сарын хугацаатайгаар үндсэн цалингийн 15 хувиар бууруулж шийтгүүлсэнЛ.Б  нь хувь хүний төлөвшилгүйбагаар ажиллах чадвар сулхамт олны дунд хагарал бий болгож төрийн албан хаагчийн ёс зүйг удаа дараа зөрчиж байсан тул дахин ажилд авах боломжгүй болохыг мэдэгдье гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартааНэхэмжлэгч нь манай Л.Б  дугаар ангид 2014 оны 8 дугаар сард ажилд орсон ба ажиллаж байх хугацаандаа сахилга ёс зүйн зөрчлийг удаа дараа гаргасанХамт олны дунд хагарал үүсгэдэгОдончимэг нь ажиллаж байх хугацаандаа 2015 оны 05 дугаар сард ёс зүйн зөрчил гаргаж ёс зүйн хурлаар орж сануулах арга хэмжээ авсан байдагМөн удаагүй 2015 оны 08 дугаар сард дахин зөрчил гаргаж эмэгтэйчүүдийн зөвлөлийн хурлаар орсонТухайн үед нөхөр нь өөр ажилд томилогдсон байсан учир арга хэмжээ авч болоогүйНөхөр нь 2015 онд хилийн 3 дугаар заставт харуулын даргаар томилогдож байсанТэр үед нь бид нар энэ хүнийг дахин томилох юм бол зөрчил гаргаж болох юм гэж хэлсэнТэгэхэд ангийн захирагчийг өөрийг нь харж үзэж нэхэмжлэгчийн өөрийнх нь хүсэлтийн дагуу ажилд оруулсанАжилд оруулаад удаагүй байж байтал 2016 оны 01 дүгээр сард сахилгын зөрчил гаргасанСахилгын зөрчил гаргасны дараа хөдөлмөрийн гэрээг 6 сарын хугацаатай болгосонХөдөлмөрийн гэрээний хугацааг 6 сар болгох арга хэмжээг ангийн захирагч шалгалтаар явж байхдаа газар дээр нь авч байсанНэхэмжлэгч нь 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр сахилгын зөрчил гаргаж хамт ажиллаж байсан хүнтэйгээ архидан согтуурчэнгийн хүнтэй хэрүүл хийж зодсон байдагИйм асуудлаас болж ажлаас халсанТиймээс энэ хүнийг эгүүлэн ажилд авах боломж байхгүй юмУдаа дараа зөрчил гаргаж байсанХамт олны дунд хагарал үүсгэдэгЦаашдаа манай хамт олонтой хамтарч ажиллах боломжгүйИймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Б  нь хариуцагч Л.Б дугаар ангид холбогдохажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гарганхөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

Нэхэмжлэгч Л.Б  нь 201оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Л.Б  дугаар ангитай байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр Хилийн 3 дугаар заставын тогоочталхчны үүрэгт ажлыг хийж гүйцэтгэж байгаад хариуцагч байгууллагын даргын 201оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/87 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь Л.Б дугаар ангийн захирагчийн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн б/87 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар /хх-ийн 13-р тал/, зохигчийн тайлбаражил олгогчоос ажилтан Л.Б тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ /хх-62-63-р тал/ зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч талаас гэрээ байгуулагч 2 талын гарын үсэгтамга тэмдэг бүхий хөдөлмөрийн гэрээний эх хувийг ирүүлсэн байх бөгөөд энэхүү гэрээнд гэрээ байгуулсан хугацаа 2016 оны 01 сарын 14гэрээний хугацаа сар гэж заасан байх ба зохигчид харилцан тохиролцож байгуулсан хөдөлмөрийн гэрээний  хугацаа 201оны 0сарын 14-ний өдөр дууссан боловч тухайн үед талууд хөдөлмөрийн гэрээг цуцлах санал гаргаагүйнэхэмжлэгч нь Хилийн 3 дугаар заставын тогоочталхчны ажлаа үргэлжлүүлэн хийж байсан болох нь зохигчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байнаИймд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно гэж заасны дагуу талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээ анх байгуулсан хугацаагаар сунгагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т зааснаар Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах ёстой байсан боловч хариуцагч нь нэхэмжлэгч Л.Б тэй хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн дээрхи заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй юм.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Л.Б  нь Хил хамгаалах байгууллагын ёс зүйн дүрэм зөрчижсахилга ёс зүйн зөрчлийг удаа дараа гаргажхамт олны дунд хагарал үүсгэдэгудаа дараа сануулах болон сахилгын шийтгэл хүлээж байсанХамгийн сүүлд 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр сахилгын зөрчил гаргаж хамт ажиллаж байсан хүнтэйгээ архидан согтуурчэнгийн хүнтэй хэрүүл хийж зодсон асуудлаас болж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгожажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэйнэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй... гэж маргаж байна.

Хариуцагч нь Л.Б ийг 201оны 0дугаар сарын 01-ний өдрийн Б/87 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөхдөө Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/03 дугаар тушаалын 4.1 дэх заалтХүний нөөцийн дүрмийн 3.5.2 в заалтангийн захирагчийн зөвлөлийн 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хурлын шийдвэр зэргийг үндэслэн ажлаас чөлөөлсөн байх ба ажил олгогчийн дээрх тушаал нь эрх зүйн акт болохын хувьд ажлаас халах үндэслэл нь тухайн тушаалд баримталсан хуулийн зохицуулалттай тохирч байх ёстой боловч уг тушаал хуулийн шаардлага хангаагүй байнаУчир нь Л.Б ийг ажлаас чөлөөлөх тухай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж үүрэгт ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-ийн аль тохирох заалтыг удирдлага болгон ажлаас чөлөөлөх тушаал гаргах нь зүйтэй байсан бөгөөд хуулийн энэхүү шаардлагыг хангалгүйгээр ажилтныг ажлаас чөлөөлсөн нь буруу байна.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Л.Б  дугаар ангийн даргын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/87 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулиар хамгаалагдсан ажилтны эрххууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул Л.Б ийг Л.Б  дугаар ангийн 3 дугаар заставын тогоочталхчны ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзэв.

Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд зөвхөн нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг ба хариуцагчаас тус гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Б ийг Л.Б  дугаар ангийн Хилийн 3 дугаар заставын тогоочталхчны ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдажба хариуцагчаас тус гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгожхоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыгИргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчгуравдагч этгээдтэдгээрийн төлөөлөгчөмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН