Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 155/ШШ2016/011148

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ****** тоотод оршин суух Б.А -ийн

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч155/2016/1150/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуяннэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Б  миний бие 1961 онд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 18 нас хүрээд цэргийн алба 3 жил хааж ирээд 1982 оны 10-р сараас эхлэн Хөвсгөл Геологи ХК-д өрмийн ажилчнаар томилогдон ажиллаж байгаад 1987 оны 01-р сарын 01-ний өдрөөс эхлэн өрмийн мастер, 1995 оны 1-р сарын 02-ны өдрөөс бульдозерчноор тус тус томилогдон 2000 оны 07-р сарын 01-ний өдрийг хүртэл тус компанидаа тасралтгүй нийт 18 жил ажилласан. Түүнээс хойш Гацуурт ХХК, Одод ХХК, МАК ХХК зэрэг компаниудад ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл Хөвсгөл геологи ХК-д 1982 оны 10-р сараас эхлэн 1995 оны 07-р сарын 01-ний өдрийг хүртэл 18 жил ажилласан, энэ хугацаандаа гурван өөр албан тушаалуудад сэлгэн томилогдож 1995 оны 01-р сарын 02-ны өдрөөс бульдозерчин гэсэн албан тушаалд томилогдсон, мөн 1995 онд ажлаас чөлөөлөгдсөн нь хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн боловч тушаал байхгүй шалтгаанаар нийгмийн даатгалаас ажилласан жилийн тогтоох боломжгүй болж хохироод байна. Хөдөлмөрийн дэвтэр болон бусад баримт бичигт 1982 онд ажилд орсон, 1987 онд албан тушаалд сэлгэн томилогдсоныг нотлож байгаа ч 1995 онд бульдозерчноор томилогдсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй, хөдөлмөрийн дэвтэрт дутуу бичигдсэний улмаас ажилласан жилийг тогтоох боломжгүй болоод байна.

Иймд миний Хөвсгөл геологи ХК-д 1982 оны 10-р сарын 01-ний өдрөөс эхлэн 1995 оны 12-р сарын 31-ийг хүртэл өрмийн мастер, мөн 1995 оны 01-р сарын 01-ний өдрөөс эхлэн 2000 оны 06-р сарын 30-ны өдрийг хүртэл бульдозерчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байгууллага хооронд тушаал байхгүй учир ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолго гэсэн юм. Иймд Л.Б Хөвсгөл геологи ХК-д 1982 оны 10-р сарын 01-ний өдрөөс эхлэн 1995 оны 12-р сарын 31-ийг хүртэл өрмийн мастер, мөн 1995 оны 01-р сарын 01-ний өдрөөс эхлэн 2000 оны 06-р сарын 30-ны өдрийг хүртэл бульдозерчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Л.Б нь Хөвсгөл геологи хувьцаат компанид 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл өрмийн мастер, 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл бульдозерчноор ажиллаж байсан болох нь Зураглал экспедицийн 9-р ангиас 1982 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Данаа овогтой Цэрэн-Очирын нэрээр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Данаа овогтой Цэрэн-Очирын №007197 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Нийгмийн даатгалын хэлтсийн Даваа овогтой Цэрэн-Очир нь Хөвсгөл геологи ХХК-д шимтгэл төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, төлсөн шимтгэлийн архивын лавлагаа, Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа зураглалын экспедицийн 2-р багийн даргын 1982 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 49 дугаартай Ажилчин элсүүлэх тухай тушаалын хуулбар, Хөвсгөл геологи хувьцаат компаний захирлын 1995 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 32 дугаартай Цалин олгох тухай тушаалын хуулбар, 1996 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 16 дугаартай Хөдөлмөрийн гэрээний хуулбар, Хөвсгөл геологи хувьцаат компаний урт сарын уурхайд ажиллаж байсан Данаа овогтой Цэрэн-Очирын 1995-1999 онуудад авч байсан цалингийн тодорхойлолтын хуулбар, Хөвсгөл геологи компаний захиргаанаас 1997 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Цэрэн-Очирт өгсөн дурсамжийн хуулбар, 1999 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дурсамжийн хуулбар, Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 562 дугаартай шийдвэрийн хуулбар, Хөвсгөл геологи хувьцаат компаний захирлын 1999 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 05 дугаартай Ажиллагсдад ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар, гэрч Г.Гал-Эрдэнийн 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн: Би 1988 онд Хөвсгөл геологи ХК-д өрмийн мастераар орж 2004 оныг хүртэл ажилласан. Л.Б намайг Хөвсгөл геологи ХК-д ороход өрмийн мастераар ажиллаж байсан ба 1995 оноос бульдозерчин болж 2000 оныг дуустал ажилласан... гэх мэдүүлэг, гэрч Л.Б  2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн: Л.Б Хөвсгөл геологи ХК-д 1982-2000 оныг дуустал өрмийн мастер бульдозерчноор ажиллаж байсан... гэх мэдүүлэг зэрэг бичгийн бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч Л.Б Хөвсгөл геологи хувьцаат компанид 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл өрмийн мастер, 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл бульдозерчноор ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ********ийн Хөвсгөл геологи хувьцаат компанид 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл өрмийн мастер, 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл бульдозерчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧШҮҮГЧ                         Г.ДАВААХҮҮ