| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2016/1038/и |
| Дугаар | 155/ШШ2016/01147 |
| Огноо | 2016-10-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 155/ШШ2016/01147
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Их-Уул суманд **** оршин суух Б.А нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Тариалан суманд 1991 онд төрсөн, ***** багт оршин суух Б.А т холбогдох,
3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 155/2016/1038/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, нэхэмжлэгч Л.Б , хариуцагч Л.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Л.Б т 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийг 2015.07.09-нөөс 2015.08.12-н хүртэл сарын 8%-ийн хүүтэй зээлүүлсэн юм. Одоо хүртэл уг мөнгийг өгөөгүй тул уг 3.500.000 төгрөгийг Л.Б ээс гаргуулж өгнө үү. ...Би 1.735.000 төгрөгт мал авсан. Одоо зээлийн үлдэгдэл 1.765.000 төгрөг авахыг зөвшөөрч байна гэв.
Хариуцагч Л.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би анх Л.Б аас 2.000.000 төгрөг зээлж, зээлийн хүү алданги нэмэгдэж 3.500.000 төгрөг болсон юм. Уг 3.500.000 төгрөгөөс 1.735.000 төгрөгт тооцож мал өгсөн. Одоо 1.765.000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хуралдааны шатанд хариуцагч Л.Б нэхэмжлэлийн шаардлага 3.500.000 төгрөгөөс 1.735.000 төгрөгөнд мал өгч, үлдсэн 1.765.000 төгрөгийг төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар 3.500.000 төгрөгийн нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Л.Б ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.А холбогдох 3.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Л.Б 1.735.000 төгрөгөнд мал өгч, үлдсэн 1.765.000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаар 70.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах,хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ