Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 155/ШШ2016/01145

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын **** тоотод оршин суух, Б.А -ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ***** тоотод оршин суух, Б.А холбогдох

1.229.155 /нэг сая хоёр зуун хорин есөн мянга нэг зуун тавин тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 25ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэгнэхэмжлэгч. ***, хариуцагч Л.Б  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээЛ.Б миний бие 2015.03.17-нд Л.Б д 1.100.000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөг зээлээд 2015.07.01-ний өдөр өгнө гэсэн боловч өдий хүртэл өгөхгүй арга заль хийсээр яваа ба гэрээнд заасны дагуу бүх зардлыг Л.Б  гаргана гэсний дагуу нийт 1.229.155 /нэг сая хоёр зуун хорин есөн мянга нэг зуун тавин тав/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартааБи Л.Б д дугуй засвар зарж, түүнийхээ үнэнд хашаандаа худаг ухуулахаар ярьсан юм. Гэтэл би удалгүй хашаа, байшингаа худалдахаар болж хашаандаа худаг ухуулахаа болиод, Баярсайханд дугуй засвар зарсан үнийг авах гэтэл өгөхгүй, бид тохиролцохгүй байсан учраас Шүүхэд хандаж, бид Шүүхийн шатанд 1.500.000 төгрөгт эвлэрч Шүүгчийн захирамж гарсан юм. Шүүгчийн захирамж гарч Баярсайхан мөнгөө өгөхгүй байсан учраас 03 дугаар сарын 17-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандаж, Баярсайхан 1.519.475 төгрөгөөс 400.000 төгрөгийг бэлнээр өгч 1.119.475 төгрөг үлдэж, тус 1.119.475 төгрөгийг 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хоорондоо өгч, авалцахаар болж тохиролцсон юм. Би шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд 129.155 төгрөг төлсөн. Ийнхүү 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр болоход 1.119.475 төгрөгөө өгөлгүй, 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэхэд ******* маркийн автомашины шинэ чиргүүл өгье гэж хэлсэн юм. Гэвч мөн л 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр болоход мөнгөө ч өгөөгүй, УАЗ-469 маркийн авто машины чиргүүл ч өгөөгүй учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд очиж уулзахад талууд харилцан тохиролцсон учраас дахин шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахгүй гэсэн юм. Түүнээс хойш би Баярсайхан болоод түүний эхнэртэй удааа дараа уулзсан боловч нааштай хариу өгөхгүй байсан учраас Шүүхэд хандсан юм. Иймд би төлбөрийн үлдэгдэл 1.100.000 төгрөг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 129.155 төгрөг, нийт 1.129.155 төгрөгийг Баярсайханаас гаргуулах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Л.Б  шүүхэд гаргасан тайлбартаа: ***** намайг чамаар хашаандаа худаг ухуулмаар байна гэсэн. Харин хөлсөнд хуучин дугуй засвараар тохироод худгийг нь ухаж байтал гэнэт худгаа болъё, хашаагаа зарахаар боллоо гэсэн юм. Тэгээд энэ ажил зогссон. Би өөрөө тухайн үед хүмүүсдээ ажлынх нь хөлсийг өгөөд больсон юм. Гэтэл Л.Б нь дугуй засвар аваад худаг гаргаж өгөөгүй гээд шүүхэд өгсөн байсан. Баярсайхан би шүүхийн шийдвэр гүйцэтгэгч гэрт ирэхэд дугуй засвар бэлэн байна гэсэн боловч Л.Б нь мөнгөө авъя гэхээр нь хуучин дугуй засвар тухайн үед 400 гаран мянган төгрөгөөр хувь хүнд зарсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч Оюун-Эрдэнийн өрөөнд Батбаярт бэлэн мөнгийг нь өгөөд үлдэгдэлд нь 69 машины чиргүүл хийж өгөхөөр тохирсон юм. Бэлэн мөнгө огт аваагүй гэж нэхэмжлэлдээ худал бичсэн байна. Чиргүүл нь хашаанд байгаа түүнийг өгөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Б дугуй засвараа зарсан гэж тайлбарлаж байгаа боловч Баярсайхан би дугуй засварыг тань худалдаж авъя гэж хэлээгүй, харин түүний хашаанд худаг ухаж, түүний ажлын хөлсөнд дугуй засварыг авахаар тохиролцсон хэдий ч Л.Б гуай хашаагаа зарах болж худаг ухуулхаа больсон байдаг юм. Л.Б ын хашаанд худаг гаргахаар 2, 3 хоног газар ухаж, хүн хөлсөлсөн байдаг ба тэдгээр хүмүүстээ мөн өөрөөсөө цалин өгсөн байдаг юм. Би Баярсайханг Л.Б ын дугуй засварыг буцааж өгөөч гэж хэлж байсан ч уулзалдахгүй байсаар манай хашаанд 2, 3 жил болсон юм. Л.Б гуайн зарсан гэж тайлбарлаад байгаа дугуй засвар нь мотор нь ажиллахгүй, ашиглах боломжгүй байсан юм. Гэтэл Л.Б нь Шүүхэд хандаж, тус шүүгчийн захирамжийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас бидэнтэй ирж уулзан, бэлэн мөнгө байхгүй байсан учраас дугуй засварыг 400.000 төгрөгөөр зарж уг мөнгийг Л.Б т өгч байсан юм. Үлдсэн төлбөрт УАЗ 469 маркийн авто машины чиргүүл хийж өгөхөөр тохиролцсон бөгөөд 2015 оны зун УАЗ 469 маркийн чиргүүлийг хийсэн байгаа ба одоо тус чиргүүлийг дуусгахад 140.000 төгрөгийн зардал буюу чиргүүлээ будаж, 4 порчик хийвэл бэлэн болох юм. Л.Б  Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сум руу явсан ба ирээд УАЗ 469 маркийн авто машины чиргүүлийг дуусгаж өгнө гэж хэлсэн. Бидэнд Л.Б т өгөх мөнгө байхгүй. Харин УАЗ 469 маркийн авто машины чиргүүл, эсвэл дугуй засварыг буцааж өгч болно гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Б нь Л.Б д холбогдуулан 1.229.155 /нэг сая хоёр зуун хорин есөн мянга нэг зуун тавин тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Л.Б нь Сум дундын 27 дугаар шүүхийн 760 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу Л.Б  нь надад 1.500.000 төгрөгийн хөлсөөр худаг ухаж өгөхөөр тохиролцож эвлэрсэн боловч би худгаа ухуулахаа больж Баярсайхан надад мөнгөө өгөхгүй удсанаас би Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хандаж 400.000 төгрөгийг бэлнээр авч үлдэх 1.100.000 төгрөгт УАЗ-469 маркийн автомашины чиргүүлийг 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэхэд Л.Б аар хийлгүүлж авахаар тохиролцож шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон. Тохиролцсон хугацаанд Баярсайхан чиргүүлийг надад өгөөгүй учир үлдэгдэл төлбөр 1.100.000 төгрөгийг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд урамшууллын зардалд төлсөн 129.155 төгрөгийг тус тус хариуцагч Л.Б аас гаргуулж өгнө үү гэж,

Хариуцагч Л.Б  нь нэхэмжлэгч ****** хашаанд нь худаг ухаж өгөхөөр тохиролцож хөлсөнд нь түүний дугуй засварыг авахаар тохиролцсон байсан боловч хашаагаа зарах болсон гээд энэ ажил зогссон. Гэтэл Л.Б нь дугуй засвар аваад худаг гаргаж өгөөгүй гээд шүүхэд хандсан байсан. Баярсайхан би шүүхийн шийдвэр гүйцэтгэгч гэрт ирэхэд дугуй засвар бэлэн байна гэсэн боловч Л.Б нь мөнгөө авъя гэхээр нь дугуй засварыг нь 400 мянган төгрөгөөр зарж ***** өгсөн ба үлдэх төлбөрт УАЗ 469 маркын автомашины чиргүүл хийж өгөхөөр тохиролцсон. Бэлэн мөнгө ***** өгч чадахгүй, чиргүүл нь хашаанд байгаа түүнийг өгөхөд татгалзах зүйлгүй гэж тайлбарлан мэтгэлцэж байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдов.

Сум дундын 27 дугаар шүүхийн 201оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 760 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч Л.Б  нь нэхэмжлэгч Л.Б ын 1.500.000 төгрөг гаргуулах тухай шаардлагад нь худаг ухаж өгөхийг нэхэмжлэгч нь зөвшөөрч зохигч 1.500.000 төгрөгийн хэмжээнд худаг ухаж өгөх талаар эвлэрсэн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болсноор хариуцагч Л.Б  шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй тул Л.Б нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлт гаргаж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдсэн болох нь зохигч талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл /хх-ийн 13 дугаар хуудас/, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд нэхэмжлэгч Л.Б , хариуцагч Л.Б  нарын гаргасан хүсэлт /хх-ийн 23 дугаар хуудас/, төлбөрт мөнгө хураасан тухай баримт /хх-ийн 24-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүх тогтоогдсон үйл баримтаас дараах дүгнэлтийг хийх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх, сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхээр заасан.

Иймд төлбөр төлөгч буюу хариуцагч Л.Б  шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд Урамшууллын гэрээ-г шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад, төлбөрийг бодитойгоор биелүүлэхийн тулд төлбөр авагчтай байгуулдаг.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2 дахь хэсэгт зааснаар урамшууллыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсны дараа гэрээний үндсэн дээр төлбөр авагчаас төлбөрт гаргасан мөнгөн болон эд хөрөнгийн үнийн дүнгээс гаргуулна гэсний дагуу шийдвэр гүйцэтгэх байгууллага төлбөр авагчийн авах төлбөрөөс суутгасан байна.

Төлбөр авагчаас гаргасан шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалд төлсөн төлбөр нь төлбөр төлөгчөөс шүүхийн шийдвэрийг гүйцэтгээгүйтэй шууд холбоотой юм.

Тодруулбал хариуцагч нь шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх  тухай хуулиар тогтоосон үүргээ биелүүлээгүйгээс үүссэн үр дагавар буюу нэмэгдэл зардал бөгөөд үүнийг нөхөн төлүүлэхээр гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зардалд нэхэмжлэгч Л.Б ын төлсөн 129.155 төгрөгийг хариуцагч Л.Б аас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 129.155 төгрөгийг хариуцагч Л.Б аас гаргуулж нэхэмжлэгч Л.Б т олгож шийдвэрлэв.

Харин нэхэмжлэгч Л.Б ын 1.100.000 төгрөг гаргуулах тухай шаардлагын тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт зааснаар ".нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр." байгаа бол гэж заасан ба Сум дундын 27 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 760 дугаартай Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж байх тул нэхэмжлэгч Л.Б ын 1.100.000 төгрөгийг хариуцагч Д.Баярсайхаас гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 117 дугаар зүйлийн 117.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч Л.Б аас 129.155 /нэг зуун хорин есөн мянга нэг зуун тавин тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Б т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.100.000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34.070 /гучин дөрвөн мянга дал/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Б аас 4.550 /дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч **** олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                Н.БЯМБАСҮРЭН