Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 155/ШШ2016/01143

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд;

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ****** тоотод оршин суух Д.А нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын **** тоотод оршин суух Г.Д/-д холбогдох

Цэвэр бохир усны төлбөрт нийт 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Б  шүүхэд гаргасан нэхэмжлдээ: Хариуцагч Л.Б  нь түрээсэлж байсан хугацааны цэвэр, бохир усны төлбөр болон түрээсийн 2015 оны 11, 12 дугаар сарын төлбөр бүгд 1.200.000 төгрөгийг өгнө гэж хэлсээр өнөөдрийг хүрсэн.

Иймд Л.Б гаас төлбөр бүгд 1.200.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Л.Б  шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Л.Б  нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 100.000 гаруй төгрөгний үнэ бүхий дулааны труба өгсөн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас дээрх хасч үлдэгдэл 1.100.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ؿ , болон нэхэмжлэгчийн :

Нэхэмжлэгч Л.Б  нь хариуцагч Л.Б гаас цэвэр бохир усны төлбөрт 1.200.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 1.100.000 төгрөг гаргуулах хүсэлт ирүүлсэн байна.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж хариуцагч Л.Б гаас 1.100.000 төгрөг гаргуулна гэх хүсэлт ирүүлсэн байх тул хариуцагч Л.Б гаас 1.100.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Б т олгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна. Учир нь:

Шїїх хариуцагч Л.Б д нэхэмжлэгч Л.Б ийн нэхэмжлэлийн 1 хувийг 2016 оны 8 дугаар сарын 10-ны єдєр гардуулан єгч Иргэний хэрэг шїїхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зїйлийн 72.2-т шүүгчээс тогтоосон хугацааны дотор нэхэмжлэлийн шаардлагыг зєвшєєрсєн, эсхїл татгалзсан їндэслэл тїїнтэй холбоотой нотлох баримтаа, хариу тайлбарын хамт ирїїлэх їїрэгтэйг тайлбарлаж энэ тухайгаа гарын үсэг зуруулан баримтжуулсан байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хувийг хїлээн авсан боловч Иргэний хэрэг шїїхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зїйлийн 72.2-т заасан їїргээ биелїїлээгїй тїїнчлэн хуульд заасан хугацаанд шїїхэд ирж тайлбар єгєєгїй байх тул хариуцагч Л.Б гийн нэхэмжлэгч Л.Б ийн нэхэмжлэлийн шаардлагыг хїлээн зєвшєєрсєнд тооцлоо.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд ...Л.Б  би оролцож чадахгүй тул намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулж, хэргийг шийдвэрлэж өгнө үү.... гэх хүсэлт ирүүлсэн.

Мєн хариуцагчид шїїх хуралдааны товыг түүний 88588839 дугаарын утсаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шїїхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72,3-т зааснаар зохигчийн эзгїйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зїйтэй байна.

Нэхэмжлэгч Л.Б  нь 1.100.000 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжинд 30.950 төгрөг төлөх атал 10.000 төгрөг төлсөн байх тул түүнээс 20.950 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч Л.Б гаас улсын тэмдэгтийн хураамжинд 30.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Б т олгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь;

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч Л.Б гаас цэвэр, бохир усны төлбөрт нийт 1.100.000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Б т олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10.000 /арван мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 20.950 /хорин мянга есөн зуун тавь/ төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч Л.Б гаас 30.950 /гучин мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Б т олгосугай

3119 119.4, 119.7- шийдвэр танилцуулан сонсгож, 7 14 ы оролцсон талууд шийдвэрийг 뿿 давж заалдах журмаар  д шийдвэрийг , Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Л.ЭРДЭНЭБАТ