| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Болдын Баярсайхан |
| Хэргийн индекс | 316/2025/00049/И |
| Дугаар | 316/ШШ2025/00062 |
| Огноо | 2025-01-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 316/ШШ2025/00062
| 2025 оны 01 сарын 21 өдөр | Дугаар 316/ШШ2025/00062 | ******* аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан би Х******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй, А.С******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Х******* ******* *******-ийн ******* салбараас ******* С******* эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан боловч уг хариуцагчтай холбогдож, оршин суух түр хаягийг тодорхойлсон тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Х******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй А.С******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллаг*******ы явцад нэхэмжлэлээсээ бүрэн татгалзсан болох нь түүний хүсэлтээр нотлогдож байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тул улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг буц******* олгох үндэслэлгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт зааснаар Х******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй А.С******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЯРСАЙХАН