| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2016/01257/И |
| Дугаар | 155/ШШ2016/01142 |
| Огноо | 2016-10-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 155/ШШ2016/01142
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Их-Уул ****** тоотод оршин суух, ******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч Хөвсгөл аймгийн ********д холбогдох
55.380.000 /тавин таван сая гурван зуун наян мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, нэхэмжлэгч Л.Б , хариуцагч Л.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Их-Уул сумын иргэн Элбэг дэлгүүрийн эзэн Л.Б тэй гэрээ байгуулан 15.000.000 /арван таван сая/ төгрөг 2013 оны 12 сарын 17-ны өдрөөс 2014 оны 12 сарын 17-ны өдөр хүртэл 5 хувийн хүүтэй зээлүүлсэн юм. Дараа нь 2014 оны 01 сарын 12-ны өдрөөс 2015 оны 01 сарын 12-ны өдөр хүртэл 5.000.000 төгрөг өдрийн 6 хувийн хүүтэй зээлүүлсэн юм. Энэ мөнгөө одоо болтол өгөхгүй байгаа бөгөөд одоо хүүгийн хамт 55.270.000 /тавин таван сая хоёр зуун далан мянга/ төгрөг болсон юм. Үүн дээр Мөрөн сум орсны 2 удаагийн зардал 80.000 /наян мянга/ төгрөг, тэмдэгтийн хураамж 30.000 төгрөг нийт 55.380.000 /тавин таван сая гурван зуун наян мянга/ төгрөгийг Л.Б ээс гаргуулж өгөхийг хүсэж өргөдөл гаргав гэжээ.
Нэхэмжлэгч Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа 55.380.000 төгрөгийг Л.Б ээс гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч өмгөөлөгчөөсөө зөвлөгөө авсны үндсэн дээр нэхэмжлэлээ багасгаж 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр зээлдүүлсэн 15.000.000 төгрөг, үүний жилийн 5 хувийн хүү болох 750.000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр зээлдүүлсэн 5.000.000 төгрөг, жилийн 6 хувийн хүү болох 300.000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Л.Б ийн данс руу шилжүүлсэн 2.000.000 төгрөгийн хамт нийт 23.050.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэв.
Хариуцагч Л.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Л.Б ын нэхэмжлэлийн шаардлага болох... зээлдүүлсэн гэх зээлийн мөнгө, хүүгийн хамт хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд дараах байдлаар тайлбарлаж байна. 1. Нэхэмжлэгч Л.Б аас миний бие бүтэн жилийн хугацаатай 15.000.000 төгрөгийг нэг дор ийм хэмжээтэй зээлдэж аваагүй. Гэхдээ миний бие Л.Б аас 5, 5 саяар мөнгө зээлдэн авч, хүү болон үндсэн мөнгийг хугацаанд нь өгч байсан. Тэгээд яагаад 15.000.000 төгрөгийн зээлийн гэрээнд гарын үсэг зурах болсон шалтгаан нь Л.Б ад итгэсэн, бас бид нар гэр бүлийн харилцаатай байсан юм. Надаас аваагүй 15.000.000 төгрөгийг гэрээтэй гэдгээр шүүхэд хандаж нэхэмжлэх байсан бол би тэр гэрээнд гарын үсэг зурж өгөхгүй байсан. Ингэж 15.000.000 төгрөгийн гэрээ хийгдсэн нь Л.Б ын далдын санаа хэрэгжсэн болохоос биш, би 15.000.000 төгрөг зээлдэн аваагүй болно. Өмнө нь өгч авалцсан мөнгөн дээр одоо бол ямарч тооцоо байхгүй. Миний амьдралын байдлыг, мөн нэхэмжлэгч талын надтай хэрхэн харьцдаг болон мөнгөтэй холбоотой байдлуудыг манай хүргэн ах Л.Б , хүү Л.Б нар сайн мэднэ. 2. Дараа нь 2014 оны 01 дүгээр сард бол 5.000.000 төгрөг биш 3.000.000 төгрөгийг гэрээний маягт бөглөж авсан. Үүнийгээ би төлж өгсөн. Би өөрөө дэлгүүрийн орлого өгөөд зогсохгүй банкнаас зээлж авч өгч байсныг Л.Б өөрөө сайн мэднэ. Би мөнгийг Л.Б ад өгөхдөө ямар нэгэн баримт үйлдэн авч байгаагүй. Энэ нь би түүнд итгэж байсныг харуулж байгаа юм. Л.Б надад ийм нөхцөл байдал зориуд үүсгэснээ шүүхэд үнэн зөв тайлбараар гаргах шаардлагатай. Нэхэмжлэгч нь надтай 2004 оны 04 сарын 10-наас өдий хүртэл гэр бүлийн харилцаатай ирсэн. Би өрх толгойлсон эмэгтэй хүнийхээ хувьд түүний хэлсэн ярьсныг хүлээн зөвшөөрч байна. Л.Б нь өөрөө гэр бүлтэй, гэр бүлээ хууль ёсоор батлуулсан атлаа миний амьдралд байнга оролцож байдаг. Түүгээр ч зогсохгүй дарамтанд байлгадаг, хүч хэрэгдэж зодож, гэмтэл учруулж, цагдаа шүүхээр ороод Л.Б ын хүссэнээр эвлэрч байсан удаатай. Энэ удаа бид ямарч байдлаар ойлгох боломжгүй. Л.Б нь ийм байдлыг мэдэлцсэний дараа буюу бид цаашдаа хамтдаа байх боломжгүй байдал үүсээд үүний дараа намайг зориуд хохироох зорилгоор үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж байгааг энд зориуд бичиж байна. Нэхэмжлэл нь үнэн биш, гэрээн дээр үндэслэсэн байгаа тул нэхэмжлэлийг би хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Л.Б аас зээлийн гэрээ байгуулж 15.000.000 төгрөг огт аваагүй. Харин 5.000.000 төгрөгийн тухайд урьд нь зээлж байсан мөнгөө бүгдийг нь тооцоод 5.000.000 төгрөгт зээлийн гэрээ байгуулж байсан, өмнө нь ч хэд хэдэн удаа авч байсан. Одоо нэхэмжилж байгаа энэ 2.000.000 төгрөг нь 5.000.000 төгрөгт багтах юм. Л.Б Л.Б надад огт мөнгө төлж байгаагүй гэж тайлбарладаг ч уг тайлбарыг няцаах үүднээс дансны хуулгаа харж Л.Б ад төлж байсан мөнгөө түүвэрлэж гаргасан. Түүнчлэн миний зүгээс нотлох баримтаа бүрэн цуглуулаагүйгээс шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаж удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулснаа ойлгож байгаа. Л.Б эмнэлэгт хэвтээгүй байж эмнэлэгт хэвтсэн гэж худлаа яриад байгаатай адил мөнгө зээлээгүй хирнээ зээлсэн гэж худлаа яриад байна. Би 5897084325 дугаарын Доржоо гэх хүний данс руу Л.Б ын хүсэлтээр 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Л.Б ын 5897034656 дугаар данс руу 100.000 төгрөг, 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Л.Б ын 5897034656 дугаарын 90.000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Л.Б ын 5897034656 дугаарын данс руу 500.000 төгрөг, 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Л.Б ын 5897034656 дугаарын данс руу 1.000.000 төгрөг, 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Л.Б ын 5897034656 дугаарын данс руу 400.000 төгрөг, 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Л.Б ын хүсэлтийн дагуу 5897073639 дугаарын данс руу 400.000 төгрөг, 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Л.Б ын 5897034656 дугаарын данс руу 900.000 төгрөгийг Л.Б ад өгсөн. Харин 2.000.000 төгрөгийг бэлнээр Л.Б ын гарт өгсөн. Би Л.Б ад нийт 5.420.000 төгрөгийг өгсөн гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч Л.Б эд холбогдуулан 55.380.000 /тавин таван сая гурван зуун наян мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 23.050.000 /хорин гурван сая тавин мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Ж.Л.Б нь хариуцагч Л.Б ээс 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 15.000.000 төгрөг, зээлийн хүү 750.000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан үндсэн зээл 5.000.000 төгрөг, зээлийн хүү 300.000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Л.Б ийн данс руу шилжүүлсэн 2.000.000 төгрөг, нийт 23.050.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Хариуцагч Л.Б нь Л.Б тай байгуулсан 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 15.000.000 төгрөгийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Л.Б , хариуцагч Л.Б нар нь 2014 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 5.000.000 төгрөгийг 1 жилийн хугацаатай 6 хувийн хүүтэй зээлж зээлийн гэрээг бичгээр байгуулсан болох нь талуудын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ, /хх-ийн 3 дугаар хуудас/, хариуцагч Л.Б ийн шүүх хуралдаанд гаргасан ...Л.Б аас би тав таван саяар хэд хэдэн удаа мөнгө зээлж авч байсан удаа бий ... гэх тайлбар зэргээр тогтоогдож байх ба талууд дээрх үйл баримтад маргахгүй байна.
Дээрх зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-т зааснаар зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэсэн хуулийн шаардлага хангаж байх тул хариуцагч Л.Б ээс 2014 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацааны хүү 300.000 төгрөгийг хариуцагчаас шаардах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Харин хариуцагч Л.Б нь Л.Б аас нэг дор 5.000.000 төгрөгийг бөөнөөр нь зээлж аваагүй, цувуулж авч явсаар 5.000.000 төгрөг болж байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ зээлсэн мөнгийг би Л.Б ад дансаар болон бэлнээр бүгдийг өгч зээлээ төлсөн. Дансаар шилжүүлсэн мөнгөний тухайд:
Л.Б ын Хаан банкны 5897034656 дугаарын данс руу 2014 оны 03 сарын 14-ний өдөр 100.000 төгрөг, 2014 оны 03 сарын 27-ны өдөр 90.000 төгрөг, 2014 оны 04 сарын 15-ны өдөр 500.000 төгрөгийг, 2013 оны 04 сарын 02-ны өдөр 1.000.000 төгрөгийг, 2013 оны 05 сарын 13-ны өдөр 400.000 төгрөгийг, 2013 оны 07 сарын 04-ний өдөр 400.000 төгрөгийг, 2013 оны 09 сарын 27-ны өдөр 900.000 төгрөгийг тус тус өгсөн. Нийт 3.390.000 төгрөгийг дансаар өгсөн, хариуцагч Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дансаар шилжүүлсэн энэ мөнгөнүүдийг би авсан нь үнэн. Гэхдээ эдгээр мөнгөнүүд нь 2014 оны 01 сарын 12-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээнээс тусдаа юм гэх тайлбарыг тус тус гаргаж байх ба шүүх талуудын дээрх тайлбарыг үндэслэн хариуцагч Л.Б ийн нэхэмжлэгч Л.Б ын Хаан банкны 5897034656 дугаарын данс руу 2014 оны 03 сарын 14-ний өдөр шилжүүлсэн 100.000 төгрөг, 2014 оны 03 сарын 27-ны өдөр шилжүүлсэн 90.000 төгрөг, 2014 оны 04 сарын 15-ны өдөр шилжүүлсэн 500.000 төгрөг, нийт 690.000 төгрөгийг 2014 оны 01 сарын 12-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний төлбөр болох 5.300.000 төгрөгөөс хасч 4.610.000 төгрөгийг,
Нэхэмжлэгч Л.Б ын 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хариуцагч Л.Б эд 2.000.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь Хаан банкны 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба зээлийн гэрээ нь бусдын өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой үүсдэг гэрээ бөгөөд зээлдүүлэгч нь мөнгө болоод төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх, зээлдэгч нь авсан мөнгө, эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө, мөнгийг зээлдүүлэгчид буцаан өгөх үүргийг харилцан хүлээдэг гэрээ ба Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно гэж заасан тул зохигчийн хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж үзэх үндэслэлтэй байх ба хариуцагч Л.Б ээс 2.000.000 төгрөгийг, нийт 6.610.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Б ад олгож шийдвэрлэлээ.
Хариуцагч Л.Б ийн 2013 оны 04 сарын 02-ны өдөр 1.000.000 төгрөгийг, 2013 оны 05 сарын 13-ны өдөр 400.000 төгрөгийг, 2013 оны 07 сарын 04-ний өдөр 400.000 төгрөгийг, 2013 оны 09 сарын 27-ны өдөр 900.000 төгрөгийг тус тус Л.Б ад дансаар шилжүүлж өгсөн гэж тайлбарлаж байх боловч дээрх 2.700.000 төгрөгийг 2014 оны 01 сарын 12-ны өдрөөс өмнө буюу талууд зээлийн гэрээ байгуулахаас өмнө өгч авалцсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох үндэслэлгүй байна гэж үзсэн болно.
Мөн хариуцагч Л.Б нь ...Л.Б бид хоёрын дунд өр авлагын асуудал байхгүй, би авсан мөнгөө бүгдийг эргүүлээд төлсөн..., нэхэмжлэгч Л.Б нь ...миний данс руу шилжүүлсэн эдгээр мөнгө нь 2014 оны 01 сарын 12-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээнээс тусдаа өглөг авлага байсан гэх тайлбарыг тус тус гаргаж байх боловч зохигч энэ талаараа нотолж чадаагүй, хавтаст хэрэгт авагдсан баримтаар энэ нь тогтоогдохгүй байна.
Харин талуудын хооронд байгуулсан 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 15.000.000 төгрөг зээлдүүлсэн гэх гэрээг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан Зээлийн гэрээ бичгээр хийгдсэн байна гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч хариуцагчид 15.000.000 төгрөг зээлдүүлсэн гэсэн нь талуудын хоорондоо байгуулсан Зээлийн гэрээ /хх-ийн 41 дүгээр хуудас/, зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар мөнгө өгсөн гэх баримт хэрэгт авагдаагүй, уг зээлийн гэрээнд хариуцагч Л.Б гарын үсэг зурсан байгаа хэдий ч дээрх зээлдүүлсэн гэх мөнгийг зээлсэн гэж үзэх үндэслэл хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдохгүй, мөнгийг бодитойгоор хариуцагчид гардуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэв.
Учир нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасны дагуу мөнгө шилжүүлсэн гэж үзэх баримт тогтоогдохгүй байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ гэж заасны дагуу талуудын эрх тэгш мэтгэлцэх зарчмын үндсэн дээр мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно. гэж заасны дагуу дээрхи зээлийн гэрээний дагуу мөнгийг бодитойгоор шилжүүлж өгсөн гэж нэхэмжлэгч хариуцагчаас үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгаа бол нэхэмжлэгч дээрхи мөнгийг шилжүүлсэн гэдэг үндэслэлээ өөрөө эхлээд нотлох үүрэгтэй бөгөөд, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх;, 38 дугаар зүйлийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, мөнгийг зээлдэгчид бодитойгоор шилжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна гэж үзлээ.
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгийг тус тус баримтлан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 15.750.000 төгрөгийг хариуцагч Л.Б ээс гаргуулахыг хүссэн хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагч Л.Б ийн нэхэмжлэгч Л.Б ад холбогдуулан 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 15.000.000 төгрөгийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасны дагуу мөнгө шилжүүлсэн гэж үзэх баримт хавтаст хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчиж хийсэн хэлцэл байх тул зохигчийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан 15.000.000 төгрөг зээлүүлэх тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Талуудын шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн 2009 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Л.Б ад олгосон Мянгат малчны гэрчилгээ-ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагч Л.Б *****.980.000 төгрөг өгсөн тухай баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Мал эмнэлэг, ариун цэврийн үйлчилгээний төлбөрийн хуудас, Мал амьтны эрүүл мэнд, гарал үүслийн гэрчилгээ, хариуцагч Л.Б ийн тооцооны баримт гэх 6 хуудастай дэвтэр, гэрч *******, Л.Б , Л.Б , **, * нарын мэдүүлэг, хариуцагч Л.Б ын Хаан банкинд эзэмшдэг 5897073639 дугаарын дансны 2013 оны 12 сарын 17-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарыг хүртэлх хугацааны хуулга, Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 09 сарын 13-ны өдрийн Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, эмнэлэгт өвчтөн илгээх хуудасны хуулбар зэрэг баримтууд нь хэрэг хянан шийдвэрлэхэд нотолгооны ач холбогдолгүй байх тул шүүх үнэлээгүй болно.
Нэхэмжлэгч Л.Б ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 434.850 төгрөгийг, хариуцагч Л.Б ийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 232.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Б ээс 6.610.000 төгрөгт тохирох тэмдэгтийн хураамж 120.710 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Б ад, нэхэмжлэгч Л.Б аас хариуцагч Л.Б ийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 232.950 төгрөгийг гаргуулж хариуцагчид тус тус олгож шийдвэрлэлээ.
Шүүх хуралдаанд хариуцагч Л.Б ийн өмгөөлөгч шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг ирүүлсэн боловч хүндэтгэх шалтгаантайг нотолсон баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй тул хариуцагчийн өмгөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 282.4-т зааснаар хариуцагч Л.Б ээс 6.610.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Б ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 16.440.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч Л.Б , хариуцагч Л.Б нарын хооронд байгуулагдсан 15.000.000 төгрөг зээлдүүлэх тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Б ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 434.850 төгрөг, хариуцагч Л.Б ийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 232.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Б ээс 6.610.000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 120.710 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Б ад, нэхэмжлэгч Л.Б аас хариуцагч Л.Б ийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 232.950 төгрөгийг гаргуулж хариуцагч Л.Б эд тус тус олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН