Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 155/ШШ2016/01141

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Их-Уул суманд Б.А ийн

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч155/2016/1154/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, нэхэмжлэгч Л.Б  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Б  шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1981 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Барилга Угсралтын конторын нэгдсэн 6-р бригадад нормчноор анх ажилд орж 1990 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үед Барилга угсралтын конторт ажилд орсон тушаал шийдвэр нь олдохгүй байгаа учраас тэтгэвэрт орж чадахгүй хохироод байна. Иймд миний Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторт 1981 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Б  нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Л.Б  нь Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторт 1981 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нормчноор ажиллаж байсан болох нь Хөвсгөл аймгийн Барилга угсралтын контороос 1981 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Загдын Сарантуяагийн нэрээр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Улсын барилгын хорооны харьяа Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 20 дугаартай Орон тоо зохион байгуулалтыг өөрчлөн томилох, хөрөнгө материалыг хуваарилах тухай ...18.Л.Б ... гэх бичилттэй тушаалын хуулбар, гэрч С.Түвшингийн 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн: ...Л.Б  Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторын нэгдсэн 3 дугаар бригадад 1979 онд нормчноор орсон бөгөөд 1990 оныг дуустал ажилласан... гэх мэдүүлэг, гэрч Л.Нарангэрэлийн 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн: ...Би анх 1982 онд Барилгын техник мэргэжлийн сургууль төгсөж ирэхэд Л.Б  нь Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторын 3 дугаар бригадад нормчноор ажиллаж байсан ба 1992 оныг хүртэл ажилласан... гэх мэдүүлэг зэрэг бичгийн бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Харин нэхэмжлэгчид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн ******* дугаартай Тус аймгийн Барилга угсралтын конторын 1979-1983 оны даргын тушаал шүүж үзэхэд Л.Б г ажилд томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.

Иймд нэхэмжлэгч Л.Б гийн Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторт 1981 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б.А Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторт 1981 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Б гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧШҮҮГЧ                         Г.ДАВААХҮҮ