Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2023/ДШМ/02

 

 

О.Жд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.О даргалж, шүүгч Ш.Т, З.Т нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:  

Прокурор Ч.О

Хохирогч Ц.Д

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Л, Б.А

Шүүгдэгч О.Ж

Нарийн бичгийн дарга Н.Н нарыг оролцуулан,       

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.М даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/02 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч, түүний өмгөөлөгч Б.А нарын гомдлоор шүүгдэгч О.Ж холбогдох 2222000... дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Тын  илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Д овогт Оын Ж, 1989 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Дундговь аймагт төрсөн, бүрэн дунд боловсролтой, малчин, 33 настай. ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Ө сумын 2 дугаар баг. Штэй гэх газарт оршин суух, урьд 3 удаа буюу  ял шийтгүүлж байсан, РД://.

О.Ж нь 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Дундговь аймгийн Ө сумын 5 дугаар баг “М” гэх газарт хамтран амьдрагч Б.Бийг зодож эрүүл мэндэд нь баруун доод. зүүн дээд, доод зовхи, зүүн нүдний алимын салст, хүзүү, зүүн шилбэнд цус хуралт, дух баруун доод зовхи, амны гадна буланд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Дундговь аймгийн Ө сумын хэсгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Х.Эийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан заналхийлж эсэргүүцсэн ,

2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 10-11 цагийн орчимд Дундговь аймгийн Ө сумын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ц.Дмыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 10-11 цагийн орчимд Дундговь аймгийн Ө сумын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ц.Дыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

           Дундговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Жы үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Жд холбогдуулан прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон нэгтгэн зүйлчилж, шүүгдэгч О.Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч О.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.Жд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцон, түүнд оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгч О.Жийн биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Жд оногдуулсан 1/нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Жгийн энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 21 /хорих нэг/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож хасаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч Х.Эн, Б.Б нар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч нь хохирогч Ц.Дд 5.000.000 /таван сая/ төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2, 26.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.Дын нэхэмжлэлээс 2.208.622 төгрөгт холбогдох хэсгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нар нь шүүхээс хэлэлцээгүй орхисон, өөрт учирсан, эмчилгээтэй холбогдох гарсан зардлын талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг зааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 2 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал эрүүгийн 222200... дугаартай хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр шүүгдэгч О.Жд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

               Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 02 дугаар шийтгэх тогтоолоор О.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийг үйлдсэн гэж гэмт буруутайд тооцогдож, 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн.

            Тус шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг “Зорчих эрхийг хязгаарлах” ялаар сольж тус шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэж доорх үндэслэлээр гомдол гаргаж байна.

            О.Ж нь дээрх зүйл ангид заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа ойлгож, ухамсарлаж, үйлдэлдээ маш их харамсдаг.

            2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр энэ хэргийн улмаас цагдан хоригдож эхэлсэн.

            Хэдийгээр хоригдож байсан нь гэсэн хохирогч Ц.Дын эмчилгээнд шаардлагатай 2 сая төгрөгийг ар гэрээрээ гаргуулж түүнд өгч эмчилгээ, үйлчилгээ авах боломжоор нь хангуулж байсан.

            Мөн малчин хүн нь тогтмол орлогогүй тул малаа эзэнгүй орхиж Улаанбаатар - Дундговь аймаг хооронд хүн тээвэр /такси/-ийн үйлчилгээ эрхэлж олсон мөнгөө хохирогч Ц.Дын эмчилгээтэй холбоотой нэхэмжилсэн хохиролд төлж барагдуулсан. Улмаар тус шийтгэх тогтоолоор ямар нэгэн хохирол төлбөргүй шийдвэрлэгдэж, цаашид хохирогч Ц.Дд шаардлагатай хохирлыг төлөхөө бүрэн илэрхийлж шүүх хуралдаанд оролцож байсан.

            Шүүгдэгч О.Ж нь хэдийгээр гэмт хэрэг үйлдсэн боловч гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэгтэй. Хохирогч Ц.Д нь шүүх хуралдаанд 2023 оны 01 дүгээр сард 3 сая төгрөгийн үнэлгээтэй хагалгаанд орох гэж байгаа талаар мэдүүлж байсан. Тэгэхээр энэ хохирол, мөн цаашид гарах хохирлыг шүүгдэгч нь төлж, энэ хэргийн хор уршгийг арилгах үүрэгтэй.

            Гэтэл тэрээр хорих ял эдлэхээр хохирлын төлбөрийг төлөх ямар нэгэн боломжгүй болж байна. Эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлагыг дан ганц гэм буруутай этгээдэд үүрүүлдэг тул хохирогчийн шаардсан хохирлыг төлбөрийг шүүгдэгчийн ар гэрээс гаргуулах ямар ч боломжгүй. Мөн шүүгдэгчийн эхнэр нь бөөрний үрэвсэлтэй бөгөөд байнгын төв суурин газар байх шаардагддаг хүн. Мөн хоёр хүүхдээ цэцэрлэг, сургуульд нь зөөж, харж асрамжилдаг. Шүүгдэгч нь хөдөө малаа маллаж амьдардаг ийм нэгэн гэр бүл юм. Ийм байтал О.Ж нь хорих ял эдэлсэн тохиолдолд цаана нь 3 иргэний хэрхэн амьдрах нь бүрхэг болж, тэдгээрийн эрх ашиг давхар зөрчигдөж болж байна.

            Түүний буруутгагдсан хэргүүд нь хэд, хэдэн ялын төрлүүдтэй. Үүнээс заавал хүндийг нь хэрэглэх болсон шалтгаан нөхцөлийг тус шийтгэх тогтоолд дурдаж өгөөгүй.

            Энэ хүнд боломж олгож заавал хүнд биш, мөн түүний ар гэр. хохирогчийн хохирлоо барагдуулах зэрэг боломжтой нөхцөл байдлыг харгалзаж ялыг оногдуулах нь зүйтэй гэсэн хүсэлттэй байна.

            Иймд Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 02 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.Жд оногдуулсан хорих ялыг “Зорчих эрхийг хязгаарлах” ялаар сольж өгнө үү гэв.

               Шүүгдэгч О.Ж давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэж давж заалдах гомдол гаргаж байна.

               Би өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ буруугаа хүлээн зөвшөөрч ухамсарлан яаж гэж тэр өдөр архи ууж ийм зүйл хийв дээ гэж одоог хүртэл туйлын ихээр харамсаж байна. Өөрийн эхнэртээ гар хүрээгүй бол өнөөдөр ингээд хоригдоод сууж байхгүй, мөн хохирогч Дын биед гэмтэл учруулсандаа маш их харамсаж байна.

               Ц.Д нь ажлаа хийж байсан, энэ хэрэгт ямар ч буруугүй. Би тухайн үед уурын мунхаг, архины гашуунаас болж ухаангүй үйлдэл гаргаж түүнийг цохисон. Үүндээ туйлын их харамсаж байна.

               Миний эхнэр Б бөөрний үрэвсэлтэй бөгөөд 4-өөс 7 настай 2 хүүхэдтэй, сургууль цэцэрлэгт зөөж аймгийн төвд тогтмол байдаг. Би хэдэн малаа хараад хөдөө байнга байдаг. Одоо би ингээд хоригдохоор өвчтэй эхнэр маань 2 хүүхдээ харахад туйлын хэцүү болж байна. Бас мал харах хүнгүй болж, О.Ж гэх өрхийн тэргүүнээр овоглосон 3-н хүн амьдрах нөхцөлгүй болж яаж амьдарна даа гэж туйлын их харамсаж байна. Тэд нартаа санаа их зовж байна. Мөн хохирогч Д нь дахин хагалгаанд ороход 3000000 төгрөг хэрэгтэй гэж надад хэлж байсан. Би ингээд хоригдохоор түүнд энэ хохирлын мөнгийг гаргаж өгөх хүнгүй болно. Би хэдэн малаа маллаж байхад Дд учирсан бүх хохирлыг төлж чадна.

Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Надад шүүхээс ганцхан удаа боломж олгож надад оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг Зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү. Энэ ялыг авсан тохиолдолд би хөдөө байдаг газраа очиж зорчих эрхээ хязгаарлуулаад хэдэн малаа маллах боломжтой болно. Ийм боломжтой болсноор хохирогч Дын эмчилгээнд шаардлагатай мөнгийг өгч чадна. Мөн эхнэр хүүхдүүд маань санаа зовох зүйлгүй амьдарч сурч чадна. Энэ боломжийг олгож өгөхийг та бүгдээс хичээнгүйлэн гуйж байна.

               Би 2010 онд Өмнөговь аймагт барилдаж аймгийн начин цол хүртэж байсан. Гэтэл одоо би ийм хэрэгт холбогдоод энэ цолны болон эхнэр хүүхдүүдийнхээ итгэл найдварыг алдаад сууж байгаадаа маш их харамсаж, туйлын их гомдож байна.

               Ц.Д, Х.Э нараас уучлалт гуйж байна. Та бүхнийг надад нэг удаа боломж олгож өгөөсэй гэж үх хүүхэд хань ижлийнхээ нэрийг барин гуйж байна.

Гэр нь эзэнгүй, хүүхдүүд нь эцэггүй, хань ижил нь нөмөр нөөлөггүй энэ амьдрал ямар байх бол гэж бодохлоор өр зүрх минь зүсэгдэж байна.

               Иймд 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 02 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг Зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү гэв.

               Хохирогч Ц.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Шүүхээс тогтоосон хохирлыг барагдуулж дууссан. Дахиад хамрын хагалгаа болон нүдний нулимсны суваг нээх хагалгаанд орно. Би өөрөө төлбөрөө гаргаж байгаад дараа нь хохирлын баримтаа цуглуулж иргэний журмаар хохирлоо нэхэмжилнэ гэв.

               Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Л давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: О.Ж нь 4-7 насны 2 хүүхэдтэй, мал аж ахуй эрхэлдэг. Анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү. Тухайн зүйл ангийн доод хэмжээгээр зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулж өгнө үү. Зорчих эрх хязгаарлах ялыг Монгол Улсын хаана ч эдлүүлж болдог. Энэ талаар эрх зүйн акт байдаг гэв.

               Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтдээ: Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах үндэслэлгүй. Өмнө нь 3 удаа шийтгүүлж, 2 удаа торгуулсан байдаг. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.1.4- т эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулийн хариуцлага тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж заасан. Хувийн байдлын хувьд 2 удаа торгуулчихаад дахиад санаатай гэмт хэрэг үйлдсэн.  Малаа маллаад бугуйвч зүүх боломж байхгүй. Зорчих эрхийг хязгаарлах ял зөвхөн суурин газар л үйлчилнэ. Хөдөө мал маллаж байгаа хүнд үйлчлэхгүй, зорчих эрхийг хязгаарлах ялыг зөрчсөн болно. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Дундговь аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх эрүүгийн шүүх хуралдаанаар Д овогт Оын Жд холбогдох хэргийг шүүгдэгч  талын гомдлын дагуу хянан хэлэлцэв.

О.Ж нь 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Дундговь аймгийн Ө сумын . дугаар баг “М” гэх газарт хамтран амьдрагч Б.Бийг зодож эрүүл мэндэд нь баруун доод, зүүн дээд, доод зовхи, зүүн нүдний алимын салст, хүзүү, зүүн шилбэнд цус хуралт, дух баруун доод зовхи, амны гадна буланд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Дундговь аймгийн Ө сумын хэсгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Х.Эийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан заналхийлж эсэргүүцсэн,

2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 10-11 цагийн орчимд Дундговь аймгийн Ө сумын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ц.Дын зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 10-11 цагийн орчимд Дундговь аймгийн Ө сумын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ц.Дыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

О.Жы үйлдлийг аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон нэгтгэн зүйлчилж, шүүгдэгч О.Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч О.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулан шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.Жд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцон, түүнд оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгч О.Жгийн биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Жд оногдуулсан 1/нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Жгийн энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 21 /хорин нэг/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулж тооцон хасаж, холбогдох бусад асуудлыг заан шийдвэрлэжээ.

Шүүхийн энэхүү шийтгэх тогтоолыг шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү гэсэн үндэслэлээр давж заалджээ.

Өмгөөлөгч нь давж заалдах гомдолдоо “шүүгдэгч О.Ж нь хэдийгээр гэмт хэрэг үйлдсэн боловч гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэгтэй. Гэтэл тэр хорих ял эдэлбэл хохирол төлбөрийг төлөх боломжгүй болно” гэж, мөн “хорих ял эдэлбэл цаана нь гурван иргэний амьдрах нь бүрхэг болж, эрх ашиг давхар зөрчигдөх болж байна” гэж дурджээ.

Шүүгдэгч О.Жы үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон гэж үзэх бүрэн үндэслэл бүхий байна. Яллагдагчийн гэм буруутай үйлдлийг нотолсон нотлох баримт хэргийн газрын болон бусад үзлэгийн тэмдэглэл, гэрчүүдийн болон хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт хавтаст хэрэгт авагджээ.

Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийг хангалттай нотолж байна гэж дүгнэсэн, ял оноосон байх бөгөөд анхан шатны шүүхийн энэ дүгнэлтийг үгүйсгэн хүчингүй болгох нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч О.Жы бусдын эрх чөлөөнд халдан зодож гэмтээн хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг  үйлдсэн, хууль сахиулагчийг эсэргүүцсэн үйлдэл нь хангалттай нотлогдсон гэж үзэн хуулийн үндэслэл бүхий байх тул түүнийг гэм буруутайд тооцож ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр тогтов.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс тавьж буй гомдол үндэслэлтэй биш бөгөөд О.Ж нь 2020 онд нэг удаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар торгох ял, 2021 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд зааснаар торгох ялаар тус тус шийтгэгдсэн бөгөөд хүний эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан гэмт хэргийг удаа дараа үйлдэж байсан байдал харагдаж байна. Шүүх ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн хор аюул, гэмт этгээдийн хувийн байдлыг харгалзан ял оногдуулах зарчимтай бөгөөд энэхүү журам, зарчмыг баримтлан оногдуулсныг хүчингүй болгох эсвэл өөрчлөх аливаа нэгэн үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/ тоот шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч талын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

Шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсон болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/ дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Жийн цагдан хоригдсон 50 /тавь/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                            Ц.О

 

                             ҮҮГЧИД                            З.Т

 

                                                           Ш.Т