| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/00035/И |
| Дугаар | 137/ШШ2025/00041 |
| Огноо | 2025-01-31 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 137/ШШ2025/00041
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч И х ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Ж-д холбогдох 29,888,270.39 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 сарын 28-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, .....-р хоро...........о, .давхар,......... тоотод байрлах, И х ББСБ ХХК /ХХД:........, РД:........, утас:......./ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч С.Ж нь манай компанитай 2023 оны 11 сарын 05-ны өдөр L32903256 дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ” байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон. Гэвч зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2024 оны 12 сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал 8,500 төгрөг, нийт 29,888,270.39 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ......-р баг, ............тоотод оршин суух, Б овогт С-ын Ж /РД: ......, утас:....../ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие С.Ж нь И х ББС ХХК-аас зээл авсан нь үнэн. 2024 оны 03 дугаар сараас ажил зогсож, ажлаасаа халагдсан. Тэгээд таарч тохирох ажил олдохгүй, олдсон ажил нь цалингаа өгөхгүй байсан учраас зээлээ төлөхгүй өдийг хүрсэн. Одоо бол нүүрсний компанид ажилд орсон учраас зээлээ бололцоогоороо төлж барагдуулна. Ингэхдээ 2025 оны 02 сарын 20-ны өдрөөс 2025 оны 04 сарын 20-ны өдрийг хүртэл сар бүрийн 20-ны өдрийн дотор 500,000 төгрөгөөр, 2025 оны 05 сарын 20-ны өдрөөс 2025 оны 07 сарын 20-ны өдрийг хүртэл сар бүрийн 20-ны өдрийн дотор 9,462,756.8 төгрөгөөр төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч И х ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: И х ББСБ ХХК нь хариуцагч С.Ж-д холбогдуулан 29,888,270.39 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч С.Ж нь зээлийн 29,888,270.39 төгрөгийг 2025 оны 02 сарын 20-ны өдрөөс 2025 оны 04 сарын 20-ны өдрийг хүртэл сар бүрийн 20-ны өдрийн дотор 500,000 төгрөгөөр, 2025 оны 05 сарын 20-ны өдрөөс 2025 оны 07 сарын 20-ны өдрийг хүртэл сар бүрийн 20-ны өдрийн дотор 9,462,756.8 төгрөгөөр төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н миний бие маргах зүйлгүйгээр хүлээн зөвшөөрч байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч И х ББСБ ХХК нь хариуцагч С.Ж-д холбогдуулан 29,888,270.39 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Ж нь нэхэмжлэлийн шаардлага 29,888,270.39 төгрөгийг 2025 оны 02 сарын 20-ны өдрөөс 2025 оны 04 сарын 20-ны өдрийг хүртэл сар бүрийн 20-ны өдрийн дотор 500,000 төгрөгөөр, 2025 оны 05 сарын 20-ны өдрөөс 2025 оны 07 сарын 20-ны өдрийг хүртэл сар бүрийн 20-ны өдрийн дотор 9,462,756.8 төгрөгөөр төлж барагдуулахаар тайлбараа ирүүлснийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Н нь зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч И х ББСБ ХХК нь хариуцагч С.Ж-д холбогдуулан 29,888,270.39 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч С.Ж нь нэхэмжлэлийн шаардлага болох 29,888,270.39 төгрөгийг 2025 оны 02 сарын 20-ны өдрөөс 2025 оны 04 сарын 20-ны өдрийг хүртэл сар бүрийн 20-ны өдрийн дотор 500,000 төгрөгөөр, 2025 оны 05 сарын 20-ны өдрөөс 2025 оны 07 сарын 20-ны өдрийг хүртэл сар бүрийн 20-ны өдрийн дотор 9,462,756.8 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн 29,888,270.39 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,391.35 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 153,695.8 төгрөгийг улсын орлогоос, 153,695.8 төгрөгийг хариуцагч С.Ж-оос гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч С.Ж нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б